УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг хууль бус гэж үзсэн тул орхин гарлаа Ерөнхий сайд Г.Занданшатарыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, огцруулсан асуудлаар Үндсэн хуулийн цэц өнөөдөр их суудлын хуралдаанаа зарлан хуралдуулсан. Хуралдаанд парламентыг төлөөлж УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ц.Даваасүрэн, Х.Баасанжаргал, А.Ариунзаяа нар оролцсон боловч тэдний зүгээс гаргасан хоёр гомдол, нэг саналыг Цэц хүлээж аваагүй, мөн цэц уг хуралдаанаа хуульд заасан хугацаа буюу 7 хоногт бус хэт тулгаж зарласан нь нэхэмжлэгч талд давуу байдал үүсгэсэн хэмээн гишүүд үзэж, хуралдааныг орхин гарлаа. Хүний эрхийн олон улсын гэрээ, Үндсэн хуульд заасан шударга шүүхээр…
Зохиогч: Эрхэм админ
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Хугацаат цэргийн алба хаагчдад тухайн орон нутагт шаардлагатай мэргэжил эзэмшүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” асуудлыг танилцуулан шийдвэрлүүллээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 21 аймаг, 9 дүүрэг дэх нийт 69 политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургууль, бие даасан 400 гаруй сургалтын төв үйл ажиллагаа явуулж байна. Хугацаат цэргийн алба хаагчид өөрийн хүсэлтээр эдгээр сургалтын байгууллагуудаар дамжуулан нийгэмд эрэлттэй хүнд машин механизмын оператор, цахилгаанчин, гагнуурчин, засал чимэглэлчин, өрөг угсрагч, оёдол, эсгүүрчин, үсчин зэрэг 10 орчим мэргэжлээр 14 хоногоос 3 сар хүртэлх богино хугацааны сургалтад хамрагдаж, боловсролын гэрчилгээтэй төгсөнө.…
Г.Отгонцэцэг: Хятадын хог, ядуу орны хандивын хувцсанд Олимпын хороо 400 сая төгрөг зарцууллаа гэнэ ээ “Хүүхдүүдийнхээ тэмцээн, бэлтгэл сургуулилтыг хойш тавин байж айхтар ач холбогдол өгч очтол зүгээр л зураг даруулаад болоо. Бид нар одоо ир гэхээр нь ирдэг яв гэхээр нь явдаг хүмүүс юм уу. Аймар дэмжиж ажиллаж байгаа шүү л гэсэн утгатай шүлэг уншиж байна лээ. Мөн олимпын хороо 80 сая төгрөгийг замын зардалд, 400 сая төгрөгийн бэлтгэлийн хувцсанд зарцууллаа гэнэ ээ. Энэ хувцас,цүнх гутал 1 хүнийхийг хамгийн өндөр дүнгээр тооцоолоход 1 сая төгрөг гэж бодоход 179 хүнийх 179’000’000₮ гэхдээ хамгийн өндрөөр бодоход шүү. Зүгээр Хятадын хог бараг…
Дуу гэдэг өөрийн гэсэн амьдрах, дуулагдах, мартагдах эргэн сэргэх цаг хугацаатай гэдэгт итгэдэг. Сүүлийн үед хүн бүр амандаа аялаж байгаа дууг “Харьцуулалт” булан энэ удаа онцлож байна. Энэ бол “Хэн нэгний хайр” дуу юм. Энэ дуу уран бүтээлийг хамгийн анх “Хар чоно” хамтлаг дуулж, төдийгөөс өдий хүртэлх олон уран бүтээлчдийн дуулахыг хүсдэг дууны нэг болгожээ. 1992 онд Японы Yamaha Music Foundation-оос зохион байгуулсан “Music Quest- 92” Дэлхийн хөгжмийн наадамд Монголын “Хар чоно” хамтлаг оролцсон юм. 1992 оны аравдугаар сарын 11-нд Японы Кагигава хотын “Yamaha Resort”-д болсон “Music Quest- 92” Хөгжмийн наадмын финалд таван тивээс шалгарсан 14 орны 17 хамтлаг оролцсоны…
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргасан ч бүрэлдэхүүн уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзлаа Цэцийн гишүүн О.Мөнхсайхан нь Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг хийхэд УИХ-ын дарга асан Г.Занданшатартай гэрээтээр ажиллаж байсан учир ашиг сонирхлын зөрчил үүсгэх үндэслэлтэй гэж үзэн татгалзах санал гаргасан. Тэгвэл Үндсэн хуулийн цэцээс магадлал гаргаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн гаргасан цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлтийг хүлээн авсангүй.
Анир поп оркестр байгуулагдаад 3 дахь жилийн ойн босгон дээр хуучны сэтгэлд хоногшсон гайхалтай нэгэн уран бүтээлийг сонсогч та бүхэндээ хүргэх гэж байна. Монголын сор болсон алдартай хөгжмийн зохиолчдын уран бүтээлээс манай оркестрын уран бүтээлчид шинэчлэн найруулж цоо шинэ өнгө аястайгаар тоглосоор ирсэн билээ. Бид энэ удаад Хөдөлмөрийн баатар,төрийн хошой шагналт,ардын жүжигчин Н.Жанцанноровын бүтээл “Би чамд хайртай” киноны хөгжмийг Анир саунд рекордс ххк-ны хөгжмийн найруулагчид шинэчлэн найруулан та бүхэндээ хүргэхэд бэлэн болж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьж, Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүсгээд байгаа билээ. Үүнд УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Туйлын харамсалтай зүйл Цэц дээр өрнөж байна. Цэц хараат бус байх ёстой. Гэтэл эргэлзээтэй харагдаж байна. Ерөнхий сайдын хүсэлтээр тодорхой УИХ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц хэлэлцэж болно. Гэхдээ энэ шийдвэр нь албан ёсоор гарах ёстой. Гэтэл Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тогтоолыг 2025.10.17-нд УИХ гаргасан байхад 2025.10.16-нд буюу нэг хоногийн өмнө гараагүй шийдвэр дээр маргаан үүсгэсэн. Урьдчилаад нөлөөнд орж асуудлыг шийдэх байдал үүсч байгаа гэж ойлгох уу? Байнгын хорооны шийдвэрийг Цэц хянахгүй. УИХ-ын шийдвэрийг л хянана. Үүнээс гадна…
Монголын урлагт өөрийн гэсэн байр суурийг хэдийнээ эзэлсэн сахилгагүй охин бол дуучин Б.Маралжингоо юм. Хүн бүр өөр өөрийн ертөнц, онцлогтой дахин давтагдашгүй ч адилхан талууд байдаг. Гэтэл яг л өөр ертөнцөөс ирсэн хүн шиг жинхэнэ өөрийнхөөрөө байж чаддаг нэгэн гэвэл түүнийг хамгийн түрүүнд дурьдах нь зүйтэй. Арван гуравхан настайгаасаа тэр монголын урлагийн ертөнцөд танигдаж эхэлсэн. Номин талст хамтлагийн дуучин Хаянаатай “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн дууг 13 настайдаа дуулж байсан тэрээр жилийн дараа “17 нас” дуугаа гаргаж тэр үед хит болгож байлаа. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэх энэ охин хэдийнээ гунхсан бүсгүй болж өөрийн “Lucid Dream” тоглолтоо толиулав. Магад зарим нь…
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалын Авилга албан тушаалын, Тендэрийн луйварын хэргээр яллагдагчаар татжээ Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалын Авилга албан тушаалын, Тендэрийн луйварын гэмт хэргийн шинжтэй гэж үзэж Засгийн Газарын Хяналт Хэрэгжүүлэх Газарын шалгалтын 60 н хуудас шалгалтын тайлан Аймгийн ИТХ ын төлөөлөгчидийн зөвөлгөөн дээр Засаг дарга Б.Азжаргал өөрөө хэлсэн үг зэргийг үндэслэж Б.Азжаргалыг яллагдагчаар татахыг МУЕПГ аас даалгаж Прокурорын даалгавар бичиж НПГ т хүргүүлсэн бна
Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт, ихэсгэсэн шаардлага ирүүлсний дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэж, нэгтгэсэн болно. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв…
