УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргасан ч бүрэлдэхүүн уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзлаа
Цэцийн гишүүн О.Мөнхсайхан нь Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг хийхэд УИХ-ын дарга асан Г.Занданшатартай гэрээтээр ажиллаж байсан учир ашиг сонирхлын зөрчил үүсгэх үндэслэлтэй гэж үзэн татгалзах санал гаргасан.
Тэгвэл Үндсэн хуулийн цэцээс магадлал гаргаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн гаргасан цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлтийг хүлээн авсангүй.

