Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»П.Сайнзориг: Цэцийн гишүүн О.Мөнхсайхан бол Г.Занданшатар даргатай гэрээгээр ажиллаж байсан ашиг сонирхлын зөрчилтэй хүн
Мэдээ

П.Сайнзориг: Цэцийн гишүүн О.Мөнхсайхан бол Г.Занданшатар даргатай гэрээгээр ажиллаж байсан ашиг сонирхлын зөрчилтэй хүн

Эрхэм админBy Эрхэм админ10/20/2025Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьж, Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүсгээд байгаа билээ. Үүнд УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Туйлын харамсалтай зүйл Цэц дээр өрнөж байна. Цэц хараат бус байх ёстой. Гэтэл эргэлзээтэй харагдаж байна. Ерөнхий сайдын хүсэлтээр тодорхой УИХ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц хэлэлцэж болно. Гэхдээ энэ шийдвэр нь албан ёсоор гарах ёстой. Гэтэл Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тогтоолыг 2025.10.17-нд УИХ гаргасан байхад 2025.10.16-нд буюу нэг хоногийн өмнө гараагүй шийдвэр дээр маргаан үүсгэсэн. Урьдчилаад нөлөөнд орж асуудлыг шийдэх байдал үүсч байгаа гэж ойлгох уу?

Байнгын хорооны шийдвэрийг Цэц хянахгүй. УИХ-ын шийдвэрийг л хянана. Үүнээс гадна Цэц гуравхан хоногт дүгнэлт гаргасан. Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж аваагүй бол Цэц их суудлаараа хэлэлцэх хуультай. Гэтэл ямар зорилгоор дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг шууд их суудлын хуралдаанаар оруулж байгаа юм бэ. Цэцийн дээр хөх тэнгэр байдаггүй шүү. Цэцийн дээр Үндсэн хууль байдаг. Үндсэн хуулийг барьж ажиллах ёстой Цэц маань Үндсэн хууль зөрчиж байна.
Дээрээс нь маргаан үүсгэсэн Цэцийн гишүүн О.Мөнхсайхан өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй. Энэ хүн Цэцийн 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Г.Занданшатар даргатай гэрээгээр ажиллаж тайлбар бичиж байсан хүн.
Нэг асуудалд Ерөнхийлөгчийн болон Цэцийн шийдвэр зэрэг гарлаа. Цэц нь УИХ-ын шийдвэр албажаагүй байхад яаруу сандруу маргаан үүсгэлээ. Дээрээс нь дунд суудлынхаа хуралдааныг алгасаж их суудлын хуралдаанаа зарлалаа. Бэлтгэл ажлыг гуравхан хоногт хийлээ. Дайн болон онц байдал зарласан шийдвэр гаргасан тохиолдолд Цэцийн хуралдааныг гурав хоногт бэлддэг. Бусад асуудлын хувьд талуудад тайлбар өгөх хугацаа олгодог.
УИХ-ын зүгээс тайлбар шаардахгүйгээр Цэц өөрөө хуулиа зөрчлөө. Ерөнхий сайдын асуудлыг дайн байлдааны хэмжээнд авч үзэж байна. УИХ хамтын шийдвэр гаргадаг байгууллага. УИХ хамтын шийдвэр гаргасныхаа төлөө хэн нэгнийг буруутгаж болохгүй.
Ерөнхийлөгч хориг тавьж болно. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга буюу төрийн тусгай албан хаагч тайлбар хийгээд зогсож байж болох юм уу? Ерөнхийлөгчийн хор игийг УИХ 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Хоригийг хэлэлцээгүй байхад Цэц маргаан үүсгээд хүч түрээд явж байна” гэж тайлбар хийлээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.