Монголын урлагт өөрийн гэсэн байр суурийг хэдийнээ эзэлсэн сахилгагүй охин бол дуучин Б.Маралжингоо юм. Хүн бүр өөр өөрийн ертөнц, онцлогтой дахин давтагдашгүй ч адилхан талууд байдаг. Гэтэл яг л өөр ертөнцөөс ирсэн хүн шиг жинхэнэ өөрийнхөөрөө байж чаддаг нэгэн гэвэл түүнийг хамгийн түрүүнд дурьдах нь зүйтэй.
Арван гуравхан настайгаасаа тэр монголын урлагийн ертөнцөд танигдаж эхэлсэн. Номин талст хамтлагийн дуучин Хаянаатай “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн дууг 13 настайдаа дуулж байсан тэрээр жилийн дараа “17 нас” дуугаа гаргаж тэр үед хит болгож байлаа.

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэх энэ охин хэдийнээ гунхсан бүсгүй болж өөрийн “Lucid Dream” тоглолтоо толиулав. Магад зарим нь түүнийг эршүүд гэж тодорхойлдог байсан бол тэр энэ тоглолтын тайзан дээрээ жинхэнэ “гүнж” нь байлаа. Цасан цагаан даашинзтай сахилгагүй охин бүхий л төрөл жанрын дуу дуулж хоолойн чадлаа гайхуулна.

Тоглолтонд олон уран бүтээлчид биш зөвхөн хамтран уран бүтээл туурвисан шигшсэн хэдэн уран бүтээлчдийг урьсан байв. Тэр бол “Татар” хамтлаг, дуучин Хаянаа, Дуучин Билгүүн, Энгүүн, Ари, реппер Доид байв.




Өөрийн тоглолтонд энэ хоёр хүний дууг л дуулахыг хүссэн юм хэмээн УГЖ Б.Сарантуяагийн “Салхины хээ”, Т.Ариунаагийн “Би” хэмээх дууг дуулав. Тэр үүгээрээ өөрийгөө ямар ч төрөл жанрын дууг дуулах авъяастай гэдгээ батлан харуулсан юм. Энд тэнд тэр бүр дуулж, тоглолтонд тэр бүр оролцдоггүй түүнийг жинхэнэ өөрийнхөөрөө байхыг харах мөч түүний үнэнч фэнүүдэд таатай байв. Тэд зөвхөн Маралжингоог үзэх гэж өвлийн эхэн сарын цас бударсан өдөр их хотын түгжрэлээс зугтаж “Lucid Dream”-ийг зорьсон нь буруудсангүй.









Түүний тоглолт бяцхан догдлол, бялхам бахархалаардүүрэн болж өнгөрөв.
“ Уран бүтээлээ шимж, мэдэрч хийх дуртай” түүний хоёр дахь тоглолтоо тэрээр “Тэнгэр дэх оддыг анзаарч тэндээс цээж дүүртэл амьсгалах шиг хөгжим дууны зохицолд миний дуу хоолой эгшиглэлээ” хэмээн тодорхойлжээ.









