Зохиогч: Эрхэм админ

Коронавируст халдварын цар тахлын улмаас авто болон төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан үед БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэхдээ үнийн хөөрөгдөл үүсгэж, 2 сая төгрөгийн тээврийн хөлсийг 26 сая хүртэл өсгөж, хэрэглэгчийг хохироосон гэж, ШӨХТГ-аас тээврийн жолооч Р.Б-г 2 сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 25 сая төгрөгийг хураах шийтгэл оногдуулсныг шүүх зөв гэж үзлээ. Замын-Үүд боомтоор өдөрт 800-1000 тээврийн хэрэгсэл хилээр орж гардаг ачаа тээврийн урсгалыг 2021 оны 4 дүгээр сард өдөрт 20-100 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хязгаарлалт тогтоосон байх үед тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй жолооч…

Read More

Тулгар төрийн 𝟐𝟐𝟑𝟎, 𝟐𝟐𝟑𝟏, Их Монгол улс байгуулагдсаны 𝟖𝟏𝟓, 𝟖𝟏𝟔, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 𝟏𝟏𝟎, 𝟏𝟏𝟏, Ардын Хувьсгалын 𝟏𝟎𝟎, 𝟏𝟎𝟏 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлууд хийгдсээр байна. Бэлтгэл ажлын үеэр Үндэсний их баяр наадмын ерөнхий хөгжмийн зохиолчоор ажиллаж буй МУУГЗ Б.Чинбаттай ярилцлаа. – Сайхан зусаж байна уу? Таны хувьд гурав дахь жилдээ баяр наадмын хөгжмийн ерөнхий зохиолчоор ажиллаж байна. Өмнөх жилүүдийн баяр наадмын хөгжмөөс энэ жил юугаараа онцлогтой вэ? -Сайхан зусаж байна. Та бүхэн сайхан зусаж байна уу, тиймээ энэ жил гурав дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн 2017 оны наадмаар найруулагч Н.Наранбаатартай хамтарч байсан,…

Read More

Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин Данзанваанчигийн Ухнаад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Тэрбээр Улсын хөгжимт драмын театрын дуучнаас ажлын гараагаа эхэлж, соёл, урлагийн хөгжлийн төлөө тасралтгүй 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө Монголын болон дэлхийн сонгодог олон арван дуурьт гол дүр бүтээсэн. Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн 200 гаруй тоглолт, Соёл-Эрдэнэ хамтлаг, Баян Монгол чуулгын 400 гаруй тоглолтыг удирдан зохион байгуулж, 4,500 гаруй концерт хөтөлж, 220 гаруй концерт найруулан үзэгч түмний хүртээл болгосон, дэлхийн 70 гаруй улсад Монголын урлагийн 400 гаруй удаагийн тоглолт зохион байгуулан үндэсний болон эстрад урлагийг сурталчлан таниулж, соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь төр…

Read More

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Төрийн дээд одон, медаль гардуулж байна. Ерөнхийлөгчийн зарлигаар зурхайч Л.Тэрбишт Ардын багш цол хүртээлээ. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич тэрбээр гараг эрхсийн байршил хөдөлгөөн хүн, ан амьтанд хэрхэн нөлөөлөхийг судлан зурхай гаргадаг. Л.Тэрбиш 1998 онд “Түүхэн он цагийг хөөн олох Монгол зурхайн арга, монгол цаглабарын түүхийн судалгаа” сэдвээр дэд доктор, 1999 онд “Монголчуудын төвд хэлээр туурвисан одон зурхайн бүтээлүүдийн түүхийн судалгаа” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан юм.

Read More

Тулгар төр байгуулагдсаны 2231 жил, Их Монгол улс байгуулагдсаны 816 жил, Ардын хувьсгалын 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход цөөн хоног үлдээд буй энэ цаг дор тэгш ойт том наадмын нээлтийн арга хэмжээг дэглэх ерөнхий найруулагчийг бид папараци дурандаа онцолж байна. Тэр хүн бол УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагч юм. Монголчуудад жүжигчин Эрдэнэбилэг, Амгаланбаатар, Болд-Эрдэнэ нарын хамтаар “Драмын дөрөв” нэрээрээ танил болж байсан түүнийг “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Фердинанд, “Саран хөхөө”-гийн номч түшмэл Дарма, “Атга нөж”-ийн Жамуха, “Харц хатан”-ы Ёндон зэрэг дүрүүдийг бүтээж, дэлхийн алдарт сонгодгууд болох “Гамлет”, “Тэнгэрийн хүү”, “Тамгагүй төр”, “Парисын дарь эхийн…

Read More

Утга зохиол, соён гэгээрүүлэх салбарт тасралтгүй 30 гаруй жил хөдөлмөрлөхдөө нүүдэлчин сэтгэлгээний давтагдашгүй онцлог бүхий монгол яруу найргийг хөгжүүлэн, эх түүх, язгуур өв соёлоо түгээн дэлгэрүүлж, соёл урлагийг хөгжүүлэх үйлсийг манлайлан ажиллаж буй хөдөлмөр бүтээл, Үндэсний төв номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, хамгаалах, номын сангийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Баярхүүгийн Ичинхорлоод өчигдөр Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цол хүртээв. Түүний энэхүү баярт үйл явдлыг хуваалцахаар хоёр хүү нь ирснийг папараци дурандаа буулгалаа. Найрагч бүсгүйн хувьд анх 16 настайдаа анхныхаа шүлгийг бичээд, 17 настайдаа “Болор цом”-д түрүүлж байсан…

Read More

“Монгол HD” телевизийн дэд захирал, хөтлөгч, нэвтрүүлэгч С.Чимгээ өчигдөр “алтан хамтрагч” нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоог СГЗ цолоор шагнуулах үед ирж баяр хүргэжээ. Тус агшинг манай папараци гэрэл зургийн дурандаа буулгасныг онцолж байна. Түүний хувьд хотын унаган охин. 120 мянгатад гудамжны цементийг шүүрдэж, бор чулуугаар хоол хийж айл гэр болж тоглож өссөн гэдэг. Хүүхэд байхдаа Оросын телевиз дээр гардаг “Үлгэрийн орноор зочилсон нь” /”В гостях у сказки”/нэвтрүүлгийг шимтэн үздэг байснаа дурссан удаатай. Арван жилээ төгсөөд ОХУ-д мюзик холлын жүжигчний мэргэжлээр суралцахаар шалгалт өгч Орост сургуульд явж байжээ. Нэвтрүүлэгч С.Чимгээ Ч.Ичинхорлоо нар олон жилийн нөхөрлөлийн түүхтэй. Энэ тухайгаа С.Чимгээ “Телевизийн нэвтрүүлэгчийн шалгалт авахад Ч.Ичинхорлоо…

Read More

Домогт Харанга хамтлагийн амин сүнс нь дуучин, гитарчин, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат буюу Чука юм. Ц.Чулуунбат Харанга хамтлагийн олон хит дуунуудыг зохиосон бөгөөд, жишээ дурдвал Төрийн шагналт бүтээл болох “Үгүйлэн санана”, “Дөрвөн улирал” “Замд гаръя” зэрэг олон дуу бий. Өдгөө 64 настай, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн тэрбээр өчигдөр манай дуранд өртснийг уншигч танаа сонирхуулж байна. Эрхэм уран бүтээлчийн хувьд өөрийн “залуу анд” дуучин Н.Наранбаатар “Алтангадас” одонгоор шагнуулсан тул ийнхүү баяр хүргэхээр ирсэн бололтой.

Read More

Хэдхэн хоногийн дарааг монголчуудын хүсэн хүлээсэн Үндэсний их баяр наадам эхэлнэ. Хоёр жилийн хугацаанд нийтээрээ нийлж тэмдэглээгүй тус наадамд хэн хүнгүй л догдолдон хүлээж буй. Өөрсдийгөө цахим үндэстэн хэмээн нэрлэсэн бид наадмын тасалбар, автомашины зогсоолоо хүртэл enaadam гэх вэбсайтаар нэгдсэн журмаар худалдан авсан. Гэтэл еnaadam сайтынхан өөрсдийн өлөн зангаа татаж сураагүй бололтой. Өглөөний 11 цагаас нээгдсэн тус веб сайт өдрийн 14 цагт бүх тасалбараа борлуулж дууссан байдаг. Баяр наадмын комиссын мэдээллээр “Тасалбарын үнэ, сүүдрэвчтэй нь 52,500, сүүдрэвчгүй нь 42,000 гэж борлуулагдаж байсан. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга…

Read More

Архангай аймгийн нутгаар ойрын өдрүүдэд цаг агаарын гамшигт үзэгдэл цөөнгүй тохиолдож, хүчтэй салхи шуурга шуурч, аянга цахилгаантай бороо орсны улмаас хүний амь эрсдэн, мал хорогдож, айлын гэр нурж ашиглах боломжгүй болжээ. Энэ сарын 4-ний 12.50 цагийн үед тус аймгийн Тариат сумын Алтай багийн Наран гэдэг газар салхи секундэд 18-20 м хүрч хүчтэй шороон шуурга түр зуур шуурсны улмаас малчин айлын болон “Майхан толгой” амралтын газрын нийт 28 гэр нурсан тухай мэдээлэл онцгой байдлын байгууллагад иржээ. Мөн энэ сарын 3-ны 13.00 цагийн үед болсон хүчтэй шороон шуурганы улмаас Цахир сумын Хан-Уул багийн Цойруутын аманд нутаглаж байсан хоёр айлын гурван гэр нурсан…

Read More