Зохиогч: Эрхэм админ

ндэсний их баяр наадмын амралтын өдрүүд маргаашаас эхэлнэ. Олон хоног үргэлжлэх амралтын өдрүүдийг аюул осолгүй, ая тухтай, амар тайван өнгөрүүлэхийн тулд мэргэжлийн байгууллагууд хэрхэн ажиллах хийгээд иргэд юунд анхаарах тухай мэдээллийг өглөө. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /НЦУГ/-ын хэлтсийн дарга Б.Батзориг нар оролцлоо. ЗОРИУЛАЛТЫН БУС ЗАВЬ, ГУДАС, АВТОМАШИНЫ ДУГУЙН ХАЙМАР АШИГЛАН СЭЛЭХ НЬ ЭРСДЭЛТЭЙ НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй дараах мэдээллийг өглөө. Нийслэлийн хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар 1154 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлага мэдээллээр…

Read More

Моринд хайртай, дуртай Х.Түвшинжаргалыг мэдэхгүй хүн тун ховор. Тэрэлжид морины аялал зохиодог тэрбээр бяцхан хүүгийнхээ хамт Үндэсний их баяр наадмын нээлтэд урилгаар оролцохоор болсон байна. Учир нь хэд хоногийн өмнө Х.Түвшинбаярын хүүтэйгээ наадмын тухай ярилцаж, хүү нь наадмын нээлтэд халзан морьтойгоо оролцох мөрөөдөлтэй байгаагаа ярьсан нь олон хүнд өхөөдөл, хайрыг төрүүлж байсан юм. Тэгвэл энэ жилийн наадмын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар нохой чаргачин аав хүү хоёрыг баяр наадмын нээлтэд оролцох урилгыг албан ёсоор Монголын морин спортын ууган гавьяат тамирчин Т.Цэрмаагийн гараар дамжуулан гардуулан өгчээ. Ямартаа ч, морь чаргачин аав хүү хоёр халзан морьтойгоо наамдын торгон дэвжээнээс ард түмэнтэйгээ мэндчилж,…

Read More

Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн дэргэдэх Эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн төвд Үндэсний өв соёлын өргөө нээгдлээ. Монгол улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд тус цехийн хамт олон 100 бүтээлч ажил хийхээр зорьсны нэг нь энэ өв соёлын өргөөг нээх ажил болж байна. Шүүн хатаах хэсгийн краны машинч, Монгол улсын даяар дуурсагдах мэргэн Л.Отгонбаяр, Шүүн хатаах хэсгийн оосорлогч, аймгийн мэргэн Б.Батмөнх, тэжээгүүрийн машинч, хөнгөн атлетикийн спортын дэд мастер Н.Саруул, краны машинч, уяач Ц.Гансүх нарын олон ажилтнууд иж бүрэн нум сум, шагайн харвааны хэрэгсэл, өөрийн гараар хийсэн ногт ташуур, монгол адууны уяа морины хазаар хусуур зэргийг хандивлаж, шагайн харваан “Оюу…

Read More

Нисгэгчгүй нисэх биет (дрон) ашиглах хүн, хуулийн этгээд та бүхэн иргэний нисэхийн дүрмийн инд-101.205, инд-101.207, инд-101.211, инд-101.215 заасны дагуу агаарын орон зай ашиглахыг хориглосон бүс болох Д.Сүхбаатарын талбай, Төрийн ордон, “Маршал” харш, Их тэнгэр цогцолбор, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг дахь хориглосон бүсэд тус тус эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр дрон нисгэхгүй байхыг анхааруулж байна. Долдугаар сарын 10-13-ны өдрүүдэд дээрх газруудад дрон нисгэх зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны “Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хороо”-нд албан бичгээр хандсаны дагуу төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас холбогдох зөвшөөрлийг олгох аж. Дээрх хориглосон газруудад зөвшөөрөлгүй дрон нисгэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн…

Read More

Японы ерөнхий сайд асан Шинзо Абэ буудуулж ухаан алдан эмнэлэгт хүргэгдсэн тухай “NHK” мэдээллээ. Сэжигтэнг саатуулж, байцааж байгаа аж. Тодруулбал, Шинзо Абэ Японы Нара хотод үг хэлэх үеэрээ ухаан алдаж унасан байна. Хэрэг болсон газарт “NHK”-ийн сурвалжлагч байсан бөгөөд буун дуу сонссон гэжээ. Тус сурвалжлагч Абэг цээжнээс нь цус алдаж байхыг харсан байна. Сэжигтэн нь 42 настай, эрэгтэй хүн хэмээн эх сурвалж мэдээллээ. https://youtu.be/7EoXqPI33gY

Read More

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын багц тасалбарыг e.naadam.mn цахим хуудсаар дамжуулан энэ сарын 1-2-нд нийтэд борлуулсан. Ингэхдээ уг цахим хуудсыг хөгжүүлсэн “Коди” компанийнхан гар утасны нэг дугаараас хоёр л тасалбар худалдан авч болохоор зохицуулалт хийсэн аж. Гэвч фэйсбүүк болон олон нийтийн бусад сүлжээнд хуурамч хаяг нээсэн хүмүүс наадмын нээлт, бөхийн барилдааны тасалбарыг нэг ширхгийг нь 180 000 төгрөгөөр худалдах зар тавьсныг ЭЦА-ныхан шалгаж 3-4 хүн ийнхүү дамлан борлуулж байсныг илрүүллээ. e.naadam.mn цахим хуудсаар дамжуулан борлуулсан тасалбараас Н.Батхүү хэмээх залуу анх 150-160 ширхгийг авсан бөгөөд цөөнгүйг нь борлуулж, нэлээд хэсгийг нь худалдахаар зарлаад байхад нь цагдаагийнхан хураан авсан аж. …

Read More

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандан “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 2022 оны долдугаар сарын 6-ны 18 дугаар их хурлаас гаргасан шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусах хүртэл түр хугацаанд бүртгэхгүй байхыг хүсье” гэсэн албан тоот хүргүүлжээ. Энэ талаар Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн С.Шаравдорж “МСНЭ-ийн 18 дугаар их хурал дүрэм зөрчсөн, хууль бус хурал болсон гэдэг нь баримтуудаар нотлогдож байна. 2018 оны хоёрдугаар сарын 8-нд болсон их хурал дүрмээ зөрчсөн гэж үзээд миний бие шүүхэд хандсан. Ингээд гурван жил үргэлжилсний эцэст давж заалдах шатны шүүхийн магадлал гарч тус хурлын сонгуулийг хүчингүйд тооцох шийдвэр…

Read More

Сүүлийн өдрүүдэд бороо хур элбэгтэй байгаа тул голын түвшин ихсэж урсгал нь илт нэмэгдэж буй. Тэгвэл урин дулаан цаг ирж дотоодын аялагч амрагчид майхан, саваа зэхэж аваад голын эрэг барааддаг. Үүнтэй зэрэгцэн усанд эндлээ гэх харамсалтай мэдээ тасрахаа больдог нь нууц биш. Ихэнх хүмүүс чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг аль эсвэл мэддэг хэрнээ нүүр тулахаас нааш ухааран ойлгодоггүй энэ сэдвийг одоо ярих цаг нь болсон. Өнгөрсөн жилийн баяр наадмын хоёр, гуравхан хоногт л гэхэд 20 гаруй хүн усанд живж амь насаа алджээ. Харин бүхэл зуны хугацаанд яг хэдэн хүн амь эрсэдсэн нь тодорхойгүй. Ердөө хэдхэн хоногийн дотор гэхэд дэндүү их тоо. Үүний…

Read More

Чингэлтэй дүүргийн Соёлын төвийн даргын үүргийг гүйцэтгэж яваа МУГЖ, дуучин У.Далантай ховорхон авьяастай нэгэн. Нийтийн дуугаар олонд танигдсан тэрбээр ардын болон богиныг дууг тун сайхан дуулдаг. Гэвч үнэндээ түүний үндсэн мэргэжил нь дуурийн дуучин. Мэргэжлээрээ олон улсын тэмцээнээс анхны гранприйг эх орондоо авчирч байсан түүнийг манай папараци дуран онцолж байна. Урлагийн ертөнцөд өөрийн авьяас билгээрээ тодорч байсан тэрбээр өдгөө Баяр наадмын бэлтгэл хийгээд тун завгүй гүйнэ. Түүний хувьд 1992-2001 Улсын ардын дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, 2001-2009 Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, 2009-2012 Соёлын төв өргөөний гоцлол дуучин, 2012-2019 Уран бүтээлчдийн “Очирваань” холбооны Гүйцэтгэх захирал, 2019-2020 “Нийтийн дуучдын нэгдсэн…

Read More

Хошин урлагийн Макс хамтлагийн тулгийн гурван чулууны нэг бол МУГЖ Ж.Мөнхсайхан. Тэр бүр хэвлэлд ярилцлага өгч, өөрийнхөө эго-г тодорхойлдоггүй тэрбээр тун даруухан нэгэн. Түүнийг бид энэ удаад папараци дурандаа онцолж байна. Авьяаслаг жүжигчин Ж.Мөнхсайханы хувьд энэ жил 50 нас хүрч буй. Тэрбээр 1972 оны арваннэгдүгээр сарын 27-нд Говь-Алтай аймагт төрсөн. Тэрбээр СУИС-ийн драмын анги төгссөн бөгөөд олонд хүлээн зөвшөөрөгдсөн гавьяатуудын нэг юм. “Өнгөт инээд” хамтлагт ажиллаж байсан жүжигчин Ж.Мөнхсайхан өдгөө “Маск” продакшнд ажиллаж буй билээ. Түүнийг хошин урлагийнхан төдийгүй найз нөхөд нь нэрийг нь товчлоод “MC” гэж дуудаг. Тэрбээр тайзны уран бүтээлд хөдөөний хүү болоод эмээгийн дүрийг хамгийн чадварлаг гаргадаг…

Read More