Уг нь түүнийг хүмүүс “Рок мангас” Р.Мөнхсайхан гэдгээр нь илүү мэддэг. Рок хөгжим, мотоцикль, саравчтай малгай, нүдний шилгүйгээр түүнийг төсөөлөх аргагүй.Одоогоос 10-аад жилийн өмнө “Улаанбаатар” чуулгын даргаар ажиллаж байсан түүнийг манай папараци дурандаа буулгажээ. Ойрын хэдэн жил хараагүй болоод ч тэр үү, бага зэрэг овор нэмж, жин хассан байна. Түүний хувьд өдгөө 50 насны босго хэдийнэ алхаж, стиль имиджээ ч даруухан болгосон байна. “Урлагт нэг л орсон бол гарна, орхино гэж байдаггүй юм. Хичнээн завгүй гүйж явсан ч гитараа, дуу хөгжмөө санана” хэмээн ярьж явсан түүний Баяр наадмын нээлтийн үзлэгийг өөрийн биеэр ирж сонирхож байх үеийн зургийг та бүхэндээ сонирхуулж…
Зохиогч: Эрхэм админ
Төмөр хоолойт дуучин “Никито” Баачка буюу Б.Батчулууныг танихгүй хүн ховор. Урлагийнхан дундаа амьд домог тэрээр залуу зандан наснаасаа олны танил болсон. Авьяас үе дамждаг. Түүний өвөө төрийн соёрхолт Г.Жамъян морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэсэн төрийн их хуурч, харин аав Ж.Батсайхан нь Монголд эстрад урлагийг үндэслэгч “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхдагч. Аавыг нь цаг агаарын мэдээний алдарт “Цэнхэр залаа” аялгууг чихнээ хоногшуулсан 4 эрэгтэй ятгачны нэг гэвэл илүү мэдэх байх л даа. Үеэл дүү нь төрийн соёрхолт, Камертон хамтлагийн дуучин Д.Болд, СУИС-ийн хөгжмийн багш ахтай, дуучин эгчтэй гээд урлагийн ертөнцтэй холбогдсон хамаатнуудынх нэрийг дурдвал гарын 10 хуруунд багтахааргүй үргэлжилнэ. Энэ гэр бүлээс…
Дэд ахлагч Номин гэхлээр шууд л загвар өмсөгч Б.Гэрэлчулуун бууж ирж байгаа биз. Түүнийг бид “Тусгай салаа” олон ангит уран сайхны киногоор нь илүү сайн мэднэ. Гэрэлчулуун тайзнаа алхаж, реклам, клипнээ өөрийн сайхан инээмсэглэлээрээ гэрэлтдэг байсан. Тэгвэл тэрбээр өдгөө гуравдахь хүүхдээ төрүүлэхээр бэлтгэлээ базааж буй аж. Саяхан гэр бүлээрээ хөдөө орон нутгаар аялал хийгээд ирсэн тэрбээр энэ тухайгаа цахим хуудаснаа онцолсон байна. Сонирхуулахад, тэрбээр гэр бүл зохиохоосоо өмнө мөнгөтэй залуусын болзооны урилгад “Одоогоор эцэг, эх маань надад хоолны мөнгө өгөх чадалтай байгаа” гэж шулуухан хэлээд татгалздаг хэмээн ярьж байсан. Гэвч тэрээр хүүхэмсэг алдарт алтны магнайт Ц.Мянганбаяр, жүжигчин Тэмка нартай нэр…
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үндсэн чиглэлийн 685 автобус дээр нэмэлтээр зургаан чиглэлд 56 автобусыг наадамчдад зориулж явуулах юм. Эдгээрийн гурав нь богино эргэлтийн чиглэл байх бөгөөд богино эргэлтийн автобуснууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн, Вокзал-Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн Галт тэрэгний зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар руу наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ. Зөвхөн богино эргэлтийн автобусанд иргэд үнэгүй зорчино.
“Дээлтэй Монгол” наадам маргааш буюу энэ сарын 9-нд Д.Сүхбаатарын талбайд болно. Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох зорилготойгоор уг наадмыг зохион байгуулж буй юм. Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадамд “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлаг зэрэг олон уран бүтээлч ая дуугаа өргөнө.
Хошин урлагийн халуухан бүсгүйчүүдийн нэг бол А.Туяа. Өдгөө 37 настай, ганц бие статустай тэрбээр хүнтэй сууж, хүүхэд гаргах гэж яарахгүй байгаагаа илэрхийлдэг. Муухан моделиос ч гоолиг биетэй тэрбээр фитнесийн багш хайж байгаагаа цахим хуудаснаа онцолжээ. Тэрбээр “Зодож нүдээд цус нөжтэй нь холиод ч хамаагүй фит биетэй болгоод өгөх фитнесийн багш байдаг ч болоосой. Жич наадмын дараа гэхгүй юу” хэмээн бичжээ.
Екатерина онлайн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Ж.Өлзийжаргал шударга шулуун зантай гэдгээрээ олноос онцгойрдог. Тэрээр хэдэн жилийн өмнө “Төмс Зоригоо” лайваараа олонд танигдаж, монгол бүсгүйчүүдийн хүсдэг зүйлсийг залууст ойлгуулж байв. Харин өнгөрсөн өвөл шинэ загварын юбакны рекламыг хийх үедээ “воо, воо, воо” хэмээн дуугарч хагас нvцгэлсэн нь олны анхаарлыг дахин татсан. Түүнийг эрээ цээргүй, бүдүүлэг хэмээн шүүмжлэx хүмүүс байхад дэмждэг хүн ч цөөнгүй. Тэгвэл тэрбээр ирэх сарын 2-ны өдөр хуримаа хийхээр зар тарааж эхэлсэн байна. Түүний хурим Тэрэлжийн хамгийн тансаг гэгддэг Ресорт Ворлд Тэрэлж зочид буудалд хийхээр болжээ. Түүний сонгосон энэхүү зочид буудал нь Мэлхий хадны баруун талд байгалийн үзэсгэлэнт Дүнхэн уулын…
Монголд анх удаа зохион байгуулагдсан “Mongolia’s Next Top Model” шоу нэвтрүүлэгт 16 моделиос шилдгээр шалгарч нэвтрүүлгийн ялагч болсон Монголын дараагийн топ модель Б.Цэрэндолгор буюу Цэкү айлын том охин. Шоуны үеэр залуухан, үзэсгэлэнтэй ээжээ гайхуулж явсан тэрбээр хоёр эрэгтэй дүүтэй ажээ. Дүү нартаа муугүй “атман” эгч гэгддэр тэрбээр тэднээрээ бахархдаг тухайгаа нэгэн хэвлэлд ярьсан байдаг. Модель бүсгүйн хувьд энэ жил 26 настай, ганц бие статустай. Тэрээр 1996 оны долоодугаар сарын 31-нд төрсөн бөгөөд “Ач” Анагаах Ухааны дээд сургуулийг шүдний эмч мэргэжлээр төгссөн байна. Одоогоор “Монгол Модель” агентлагт харьяалагдан загвар өмсөж байна.
Энэ жил “Playtime” наадам дөрөв хоногийн турш 15 тайзнаас 150 гаруй хамтлаг, уран бүтээлчид инди, рок, фолк, металл, жааз, электроник, хип хоп, регги зэрэг олон төрлийн урсгалаар дуу хөгжмөө хүргэж буй. Өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлүүлж буй тус наадмын олны танил үзэгчдээс хэн хэн байгааг сонирхуулж байна.
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын Хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлууд хийгдсээр байна. Энэ жилийн наадмын нээлт монгол бахархлыг тодруулж буй гэдгээрээ онцлогтойг зохион байгуулагчид хэлж буй. Энэ жилийн наадмын нээлтийн тухайд монголын мисс, топ модель Д.Долгион, Азийн модель Н.Ану, топ модель Н.Сарнай, топ модель О.Пүрэвдулам нар албан ёсоор оролцож, наадмын торгон дэвжээнд алхах юм. Мөн монголын дизайнеруудын холбооны дэргэдэх Монголын мэргэжлийн загвар өмсөгчдийн холбооноос С.Тунгалаг ахлагчтай нийт 40 модель оролцож байгаа гэдгээрээ онцлогтой. Тэд монголын үндэстэн ястны хувцсыг өмсөж…