Зохиогч: Эрхэм админ

“18 нас би чамд хайртай”, “Маш нууц” киногоор хошин урлагаас дэлгэцийн урлагт хөрвөсөн хүн бол “Фантастик” продакшны жүжигчин Э.Одбаяр. Шулуухан хэлэхэд тайзан дээр өч төчнөөн туслах, жижиг дүрд гарсан ч тэр од болоогүй байлаа. Харин кино урлаг түүнд олон сайхан фэнүүд “хурган” алдар нэрийг авч ирсэн. Хамгийн гол нь маш олон эмэгтэй фэнүүдтэй. Урлагаас гадна өөрийн гэсэн хоолны ресторантай гэгддэг жүжигчин залуу наадмын өдрүүдэд хөөрхөн гэргийгээрээ гоёсон зургийг сонирхуулж байна. Тэд дундаасаа бяцхан хүүтэй.

Read More

Монголын дэлгэцийн урлагт өөрийн хошин мэдрэмжээрээ хэд хэдэн бүтээлийг амжилттай хийж чадсан бүсгүй бол МУГЗ Г.Ундармаа. Өдгөө 40 насны босго хол алхсан тэрбээр урлагийнхан дундаа хөрөнгөлөг, өнгөлөг гэдгээрээ гайхагддаг. Сайн нөхрийнхөө дэмжлэгээр өнөөгийн өнгө төрхөө бүтээж ирсэн түүний гэр бүлийн наадмын өнгө төрх, гоёлыг сонирхуулж байна. Аавыгаа насан эцэлснээс хойш ээжийгээ дэргэдээ авсан тэрбээр охин Б.Бэрцэцэг, нөхөр Батжаргал нарынхаа наадмын гоёлыг ийнхүү тодотгожээ.

Read More

“Оройтсон бороо”, “Ээжийн нутаг”, “Насанд олдсон хайр” зэрэг хуучны сайхан дуугаараа олонд танигдсан МУГЗ дуучин М.Бямбажав урьд шөнө хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Тэрбээр өөрийн багш, талийгаач МУГЖ дуучин Н.Чулуунхүүтэй хамтран дуулаад 20 жил гаруй болсон гэдэг. Энэ тухайгаа тэрбээр “Би 1989 онд цэрэг байхдаа багштайгаа анх танилцсан. Тэр үед би бүжиглэдэг байв. Багшийгаа таньдаггүй, дууг нь харин сонсдог байсан. Түүний “Ванлий”, “Настан буурал эмээ” зэрэг дуу нь ид мандахын зэрэгцээ багш маань дэд хурандаа цолтой байв. Ийнхүү багштайгаа танилцаад анх “Ай даа хүмүүс минь амьдрах сайхан” дууг нь 1990 онд дуулж байв. Ингээд бодохоор 20 жил болчихож. Бид хоёр 1990…

Read More

Азийн фэнгшүй холбооны зөвлөгөөг бид цувралаар хүргэдэг билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн таагүй зүйлийг хааж, бүхнийг шинээр эхлэх бол илүү амжилттай байх талаар тус холбооны ерөнхий зөвлөгч Э.Дөлгөөн цахим хуудаснаа бичжээ. Тэрбээр “За өнөөдөр хаагч одтой өдөр шүү. Хэн нэгэнд гомдсон бол гомдолоо тайл. Хэн нэгэнээс уучлалт гуйх ёстой бол гуйж өөрийнхөө гомдолыг тайл, таагүй зүйлээ тайл, турахаар шийдсэн бол хий, хоолны дэглэм барьж эхлэх гэж байгаа бол барь. Өөрийгөө өөрчилж таагүй зүйлийгээ хаахаар шийдсэн бол хаагаарай. Ер нь балжинням, дашням гэдэг шиг өнөөдөр их сайн өдөр бөгөөд гол нь маш гоёор эхэлүүлж, бүтээхэд, туурвихад, чухал шийдвэр гаргахад, ямар нэгэн зүйлийг…

Read More

Ерөнхийлөгч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өмнөх бүх Ерөнхийлөгч нар Үндэсний их баяр наадмаар монгол үндэснийхээ уламжлалт хэв загвар бүхий дээл хувцасаар гангарч, ард олныхоо нүдийг хужирладаг байв. Тухайлбал, ардчилсан Монголын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гоёмсог шар торгон дээл,шовгор оройтой булган малгай өмсөж, Төрийн ёслолоо үйлддэг байв. Түүний дараа Төрийн тэргүүний суудлыг ор залгасан Ерөнхийлөгч Н.Багабанди гэхэд дөрвөн талт шовгор оройтой малгай, шар торгон дээлээр гангарна. Өвлийн цагт бол түүний өмссөн хурган дотортой хүрэн чисчүү дээл,шовгор оройтой улаан гадартай булган малгай тун ч сайхан харагддаг сан. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч (одоо ч өөрөө энэ нэрээр дуудуулдаг) Н.Энхбаярын хувьд “урт шар дээлт” гэдгээрээ алдаршсан…

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Хүй 7 худагт Монгол Улс дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтад Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Э.Ивкоф, Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг, Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И Ёо Хун, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П. Сингх, Франц Улсаас Монгол Улсад суугаа…

Read More

Байгаль дэлхий өнгөө сэргээж, зуны дэлгэр сайхан өдрүүд үргэлжилж байна. Наадмын энэхэн амралтын өдрүүдэд гэр бүл, найз нөхөдтэйгөө хотоос холгүй газар аялахад тохиромжтой газруудыг хайж байна уу. Цэцэгс найгаж, нар ээсэн зуны өдрүүдийг та бүхэн хэрхэн өнгөрүүлэх гэж байна даа? Жилийн хэдхэн сар үргэлжлэх нарлаг өдрүүдийг эрч хүчээр дүүрэн, байгальтайгаа ойр өнгөрүүлэхийг хүсч байвал дараах нийтлэлээс долоо хоног бүрийнхээ амралтын өдрүүдээр аялж болох 7 газартай танилцаж, санаа сэдэл аваарай. БОЛОРЫН АГУЙ Болорын агуй бол жирийн нэг агуй биш бөгөөд социализмын үед Монголын хамгийн том болор олборлох уурхай байсан газар билээ. Иймд та эндээс хүний гар болон байгаль эхийн хамтран бүтээсэн…

Read More

Нийтийн дууны урлагт уянгалаг хоолой,өндөр нуруу, өргөн ташаагаараа онцгойрдог царайлаг сайхан бүсгүй бол ардын дуучин Д.Бурмаа. Олон ах нарын ганц охин дүү гэгддэг түүнд байгаль эх гоо сайхныг харамгүй заяасан. Энэ ч утгаараа аймгийнхаа сайхан залуусын нэг Улсын начин Б.Насандэлгэртэй ханилж, гурван хүүхдийн ээж болсон. Улсын начин Б.Насандэлгэрийн хувьд Увс аймгийн Сагил сумын харьяат бөгөөд 2005 онд улсын цол хүртэж байв. Дууч эхнэрийнхээ нэрэнд дагаж явдаг түүнийг манай сайтын папараци дуран онцолж байна.

Read More

Бөхчүүдийн ёсзүйн баримтлал, дүрэм журмыг зохицуулж байдаг газар бол МҮБХ. Тус холбоог өдгөө удирдаж бүх бөхчүүдийн дарга болсон хүн бол Улсын харцага Ц.Магалжав. Өдгөө 47 настай түүнийг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Буянтогтох аваргын удам гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэрээр бага насаа өвөө, эмээ дээрээ өнгөрүүлсэн болохоор нутгийн хөгшчүүдээс өвөг эцгийнхээ тухай олон сайхан дурсамж сонсож өссөн гэдэг. Тиймдээ ч бяцхан хөвгүүн байхаасаа л өвөг эцэг шигээ мундаг бөх болохсон гэж мөрөөддөг байсан хэмээн дурссан байдаг. Эрдэнэт хотод нэгдүгээр ангид орсон тэрээр “Хангарьд” клубын багш, дасгалжуулагч Раднаабазарын нүдэнд өртсөнөөр бөх болох гараагаа эхэлж байжээ. Бөхийн өмсгөл өмсүүлэн зургийг нь…

Read More

Үндэсний бөхийн түүхэнд үргэлж дуулиан тарьж байдаг хүн гэвэл Дархан аварга А.Сүхбат. Хэдэн жилийн тэртээ зодог тайлж, төрийн сүлдэндээ мөргөж сөгдөж, түмэн олны нүдэнд нулимс хуруулж явсан тэрбээр энэ жилийн наадамд дахин зодоглохоор гарч ирсэн. Гэвч МҮБХ-оос гаргасан эрэмбэ дарааллыг үл хүлээж авснаар бөхийн дэвжээндээ сөгдөж мөргөөд үзэгчдийн суудалд шилжсэн юм. Түүний гэрэл зургийг манай папараци дуран хэрхэн буулгасныг уншигч танаа сонирхуулж байна.

Read More