Зохиогч: Эрхэм админ

Эх орондоо тангараг өргөж, хугацаат цэргийн алба хаахаар ирсэн залуус цаг бусаар нас барсан явдал гарсаар. Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэрэг тангаргийн баярынхаа дараа ходоод нь задарч нас барсан дуулиан дарагдаагүй байхад Өмнөговь аймаг дахь зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан Дундговь аймгийн харьяат цэрэг учир битүүлгээр нас барлаа. Талийгаач цэргийн ар гэрийнхэн маш их гомдолтой байгаа бөгөөд хэргийн газрын үзлэгээр амиа алдсан газрынх нь ойролцоогоос хутга олдсон тул гаднын нөлөөтэй байж болзошгүй гэж хардаж буй юм билээ. Цагдаагийн байгууллагаас өгсөн албан ёсны мэдээлэлд “Энэ сарын 13-ны 09.10 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багт…

Read More

Домогт Харанга хамтлагийн амин сүнс нь дуучин, гитарчин, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат буюу Чука юм. Ц.Чулуунбат Харанга хамтлагийн олон хит дуунуудыг зохиосон бөгөөд, жишээ дурдвал Төрийн шагналт бүтээл болох “Үгүйлэн санана”, “Дөрвөн улирал” “Замд гаръя” зэрэг олон дуу бий. Түүнчлэн, хайртай гэргийдээ зориулсан “Зуун зуун жил”,”Чамдаа дуулах дуу” зэрэг дуунууд нь сонсогчдын сэтгэлд хоногшсон дуунууд хэдийнээ болжээ. Тэгвэл бид энэ удаад түүний хайртай гэргийг онцолж байна. Эрхэм ая зохиогч маань өнгөрөгч Үндэсний их баяр наадмаар гэргийтэйгээ наадмын талбайгаар саатан морилж явсныг папараци дуран маань онцолж байна. Тэдний хувьд хамтын амьдралаа эхлүүлээд 40 орчим жилийг үдэж буй бөгөөд дунд нь салж, нийлсэн…

Read More

Драмын урлагийн бүхий л төрөлд хувьсан тоглох чадварлаг уран бүтээлч, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарийг бид папараци дурандаа онцолж байна. Хэзээд нэг зангаараа байдаг, эелдэг зөөлөн характераараа үзэгчдийн хайрыг татдаг тэрбээр хайр татам инээмсэглэлээ цацруулсан хэвээрээ манай дуранд буужээ. Эрхэм жүжигчин бүсгүйн хувьд өдгөө 50 насны босго алхсан нэгэн. Ардын жүжигчин Л.Жамсранжавын охин, удам залгасан жүжигчин хэмээн хүндэлдэг түүний ээж Ө.Уранчимэг нь олон жил УДЭТ-т нүүр хувиргагч хийсэн эмэгтэй байдаг гэнэ лээ. Багадаа эмч болохыг хүсдэг байсан Ж.Оюундарь аравдугаар ангиа төгсөөд гадаадад Анагаахын сургуульд сурах боломж байсан хэдий ч эцсийн мөчид урлагийг сонгосон гэдэг. Анх оюутан байхдаа “Ромео Жульетта” жүжгийн…

Read More

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чинбат, түүний гэргий, дуучин Ц.Сарнай нарыг танихгүй хүн ховор. Бага залуугаасаа үерхэн дотносож, урлагийн гэр бүлийн тоог нэгээр нэмсэн тэд өдгөө 3 хүүхдийн аав ээж. Дуучин бүсгүйн хувьд нөхрийнхөө амжилт бүтээл, алдаа онооны ар талыг бүрэн бүтэн хариуцдаг, сайн гэргий гэдгээрээ алдартай. Хэдэн жилийн өмнө Б.Чинбат гавьяат элэгний өвчнөөр хүндээр өвдөхөд, нөхрийнхөө донор болж элгэнээсээ өгч байсныг мэдэхгүй хүн үгүй. Бүх зүйл дээр хоорондоо арга билиг мэт зохицдог гэхээр ховор хувь тавилан гэхээс яахав. Ямартаа ч, папараци дурандаа сайн гэргий, сайн ээж, сайн дуучин Ц:Сарнайг бид онцолж байна.

Read More

Хувийн уран бүтээлээрээ дуучин Т.Баясгаланг санагдуулам донж, хоолойтой гарч ирэн олонд анх танигдаж байсан дуучин Э.Чулуунчимэг өдгөө хэдийнээ монголчуудын хайртай дуучдын нэг болжээ. “Бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг маань миний алдаа байсан” хэмээн өгүүлж байсан тэрбээр хувийн амьдралаараа жинхэнэ сенсацийг тарьж, хэдэн жил үргэлжлэх дуулиан шуугианыг тарьж амжсан. Өдгөө 30 насны босго алхсан дуучин бүсгүйг бид энэ удаад онцолж байна. Дуучин Э.Чулуунчимэгийн хувьд Үндэсний их баяр наадмын нээлтэд ая дуугаа өргөсөн нь өөрийгөө нийтийн дууны бусад дуучдаас онцгой, илүү ур чадвартай, олны хайртай дуучин гэдгийг илэрхийлсэн гэхэд болно. Учир нь хэр баргийн нийтийн дуучин баяр наадмын нээлтэд оролцож, ая дуугаа…

Read More

Өнгөрөгч баяр наадмын нээлтэд рок попын “акул”-уудтай хамтран гоцлон дуулж, уянгалаг тансаг хоолой, үзэсгэлэнт төрхөөрөө олны харцыг булааж байсан дуучин Мишээлийг манай сайт папараци дурандаа онцолж байна. Өнгөрсөн хаврын турш үргэлжилсэн “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогчдын нэг тэрбээр СУИС-н шилдэг оюутны нэг. “Никитон” хамтлагийн дуучин гэгддэг тэрбээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чинбатын “One music” продакшны артист, Б.Чинбатын хань, “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнайгийн гарын шавь. Түүний тайзны нэр нь “Michelle”. Ч.Мишээл “Шинэ үе” дунд сургуулийг төгссөн бөгөөд хүчирхэг, уянгалаг хоолой, өвөрмөц төрхөөрөө тэр бусдаас эрс ялгардаг. Түүний аав нь чех, ээж нь монгол хүн. Дуучин болохыг багаасаа мөрөөдсөн тэрбээр багадаа “Хүүхдийн…

Read More

“Орегон-2022” Хөнгөн атлетикийн ДАШТ-ий марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн төрөлд Монголын 3 тамирчин оролцож, гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:11:39 амжилтаар 26 дугаар байр, ОУХМ Ц.Бямбажав 2:14:44 амжилтаар 42 дугаар байрт тус тус оржээ. Харин ОУХМ Д.Гантулга 30 гаруй км туулсны дараа замаас гарч, барианд орж чадсангүй. Цаг агаар үүлэрхэг , харьцангуй сэрүүвтэр, цельсийн 16 градус дулаан, 79 хувийн чийгшилтэй байсан ч 33 орны 63 тамирчин гараанаас гарч 54 нь барианд орлоо. Өнөөдрийн марафоны цагийн хувьд их өндөр буюу богино хугацаа зарцуулсан гэдгийг тамирчдын барианд орсон цаг харуулсан байна. Олимп, дэлхий, томоохон марафонд 2 цаг 10 минут дотор гүйхэд эхний 10-т бараг л ороод…

Read More

Хонь Өөрийнхөө орон зайг хадгалж, хувийн нууцтай байх нь танд тустай гэдгийг энэ долоо хоногт санаарай. Энэ долоо хоног үндсэндээ таныг хамгаалалтын байдалд оруулсан сорилтын долоо хоног байна. Зарим зүйл дээр хатуу байр суурьтай байхад буруудахгүй. Сонор сэрэмжтэй байж, сорилтод бэлэн бай. Эрүүл мэнддээ анхаарч, хэт хүнд хоол унднаас зайлсхий. Ганц бие хүмүүс хосоо олох магадлалтай. Үхэр Та аливаа зүйлийг хэтрүүлэх гээд байдаг хүн юм. Энэ долоо хоногт тэр шинж чанар тань улам давамгай байх бололтой. Зарим зүйлийг хэтрүүлснээр үр дагавар нь тийм аймшигтай байхгүй ч гэсэн бие махбодь, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлнө. Бүх зүйлийн тунг тааруулахад анхаар. Энэ нь…

Read More

Хошин урлагийн Х-Түц хамтлагийн гишүүн, жүжигчин З.Онон сүүлийн жилүүдэд олноо илүүтэй танигдаж, лайв контентийг байнга хийх болсон. Өдгөө гурван хүүхдийн ээж, нийтийн дуучин нөхөртэй тэрбээр сүүлийн үед Турк улсад ихээхэн элэгтэй болсон бөгөөд сав л хийвэл тийшээ нисдэг болжээ. Тодруулбал, жүжигчин бүсгүй маань анхлан аялж зугаалахаар тус улсад очсон ч, тэндээс лайв хийж монголчууддаа шинэ содон барааг танилцуулж, бизнесийн хамтрагч найздаа багагүй хөрөнгө босгож өгсөн гэх. Тэгвэл өдгөө өөрийн бизнесээ босгох боломжтойг олж харснаар наамдын энэ өдрүүдэд тус улсад хүрч очжээ. Жүжигчин бүсгүйн хувьд тэндээс гарааны бизнесээ эхлэх сурагтай.

Read More

Наадмыг монгол түмний тусгаар тогтнол, эв нэгдэл, төр оршин тогтнохын үндсэн гэж үзэн, өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ утгаараа монгол дээл, үндэсний өв соёлоо илтгэсэн хувцсыг сонгон өмсөх болсон. Тэгвэл энэ жилийн наадмын хувцас загварт торго материалтай, өнгөлөг өнгө тренд болж байна. Тэр тусмаа олны танил бүсгүйчүүд дээлнийхээ хэлбэр загварыг европ хэв маягтай хослуулснаараа зөвхөн баяр ёслолын өдрүүдэд ч биш өдөр тутамдаа өмсч болохуйц энгийн загвар оруулж чаджээ. Олны танил бүсгүйчүүд хэрхэн гоёсныг уншигч танаа гэрэл зургаар сонирхуулж байна.

Read More