Зохиогч: Эрхэм админ

Улсын арслан Батжаргалын Ганбатын туулсан саад, төрийн наадамдаа түрүүлэх хүртэл амссан зовлон бэрхшээл айхавтар их гэдэг. Бөхийн хорхойтнуудын дунд түгсэн “Таван залуу заан” хэмээх хэллэгийг “Зургаан залуу заан” болгож тэднийхээ амжилтыг отголж төрийн наадамдаа түрүүлж явсан улсын арслан Батжаргалын Ганбат өдгөө манай дуранд өртлөө. Бөхчүүд дундаа “Увсын улаан” хочтой тэрбээр Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат. Өдгөө 46 настай түүний өвөө лам хүн байсан төдийгүй улс орны ороо бусгаа цаг үед Хөвсгөл аймгийн Ханх, Хатгал сумуудад 35 жил амьдарч байгаад цаг үе тайван болоход нутагтаа эргэн очиж байсан тухай Б.Ганбат арслан дурссан удаатай. Б.Ганбат арслан багадаа бөх төдийгүй цэргийн хүн болохыг…

Read More

Хэдэн жилийн тэртээ “Hero Entertainment”-ийн “Татар ажиллагаа” кинонд дүр бүтээж явсан жүжигчин Э.Батхүү энэ жилийн наадмын хамгийн содон төрхтэй үзэгчдийн нэг байлаа. Тэрбээр тод өнгийн уран зураг бүхий зурагт материалаар дээлнийхээ өнгийг хийсэн нь олны дундаас онцгойрч, содон харагдаж байсан гэхэд болно. Үүнийг манай сайт папараци дурандаа буулгалаа. Өдгөө 40 насны босго алхаж яваа жүжигчин залуугийн хувьд “Татар ажиллагаа” кинонд тоглож байх үедээ эхнэртэйгээ танилцаж байсан гэдэг. Тэрбээр том хүүдээ дуучин Б.Амархүүгийн нэрийг хайрласан гэнэ лээ. Учир нь хүүгийнхээ нэрэнд өөрийнхөө нэрний хэсгийг оруулахаар шийдэж тэр дундаа Амархүү гэж нэр бичин будаанд шигшихэд дээрх нэр гарсан түүхтэй гэсэн шүү.

Read More

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр уяачдын наадмаар үргэлжилж байна. Хоёр жил бүх нийтээрээ наадамлаагүй монголчууд бид энэ жил наамдынхаа нээлт хаалтыг бахархал дүүрэн хийсэн билээ. Тэгвэл манай сайтын папараци дуран энэ жилийн наадмын хөтлөгчдийг онцолж дурандаа буулгалаа. Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хөтлөгчид дунд УДЭТ-ийн жүжигчин Баярмаа орсон нь олны анхаарлыг татаж байв. Мөн саяхан шинээр гавтьяат зүтгэлтэн цол хүртсэн Ч.Ичинхорлоо наадмын нээлтийн содон өнгө байсныг хэлэх нь зүйтэй болов уу.

Read More

НЗДТГ, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Монголын мэргэжлийн спорт автомашины холбоо /ММСАХ/ хамтран Улаанбаатар хотод буй хамгийн сайн тоноглолтой, спорт загварын автомашинуудын үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ. Мөн анх удаа наадмын нээлтэд зориулан эдгээр спорт машины цуваа нийслэлээр явж, наадамчин олны мэлмийг баясгасан юм. Уг цувааг явуулсан зорилго нь Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан дотоод болон гадаадын иргэдэд монголчууд дрифтийн спортоор хичээллэдэг болохыг таниулж, наадамчдад бас нэгэн сонирхолтой үйл явдал толилуулахад оршиж буй гэдгийг зохион байгуулагчид хэлж байв. Цуваанд “Lamborghini”, “Bentley”, “Rolls-Royce” зэрэг брэндийн спорт загварын 40 гаруй автомашин оролцлоо. Монгол Улсад дрифтийн спорт хөгжөөд 15 жил болж буй.…

Read More

Үндэсний их баяр наадмыг угтан Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагт хийсэн тохижилтын ажлууд хийгээд наадмын өдрүүдэд зам хаах хуваарь, нийтийн тээврийн зохицуулалтын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хорооны дэд дарга Д.Батболд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Ц.Нямцэвээн, ТЦА-ны Замын цагдаагийн газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Ганбат, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Мягмар нар оролцсон юм. Д.БАТБОЛД: ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ГАДНА ТАЛЫГ ЗҮЛЭГЖҮҮЛЖ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ЗАСАЖ ШИНЭЧИЛСЭН Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хорооны…

Read More

Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэн сайхан наадаарай!

Read More

“ИЖИЙТЭЙГЭЭ ҮЗСЭН ТЭР ЖИЛИЙН НААДАМ” … Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам Цэцэг нар хоёртоо бахардсан наадам Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам Наадамчдьiн зулай дээр Нар голлон халуун байсан ч Элбэг дээл шиг Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн Дан эмжээртэй Даалимбан дээлнээс минь Даавууньi шинэхэн үнэр Сэнгэнэх нь даанч сайхан. Над шиг гоё хүнгүй Тэр жилийн наадам Нар хур тэнцсэн Тэр жилийн наадам. Долоогийн даваа Нар хэвийлгэн шувтарч Даага ирлээ! гэсэн шуугиан Наадмьiн хөндийг дүүргэсэн сэн… Тосон ирсэн хоёр тоос Бичигтийн хөндийд томолдож Тоос тоосньi дундаас Зургаан даага сугарсан сан… Хошуу сүүл даран Хоорондоо их ойрхон Барианьi…

Read More

МАШИНТАЙ АЯН ЗАМД ГАРАХ САНАМЖ: 1. Тос масло шалгах 2. Бензин дүүргэх, холдох тусам үнэтэй. 3. Дугуйгаа буух бүртээ шалгах 4. Запас дугуйгаа үзүүлэх (засварчныг доогуур нь хэвтүүлж байгаад хийг үзүүлэх) 2.5-с доошгүй байх ёстой. 5. Урдаа шумуулны тор хийх , тэгэхгүй бол радиатор ялаа шумуулаар битүүрээд радиатор халдаг болно, 6. Бартаа ихтэй газраар маш болгоомжтой зөөлөн явах, хурдтай явж байгаад ирмэгтэй чулуу дайрвал дугуйгаа хигз татах аюултай. 7. Салхитай үед дээд гэрлээ аваад явахгүй бол унаад байж магад 8. Нүх дов сондуул хурд сааруулагчийг маш зөөлөн гарах хэрэгтэй, тэнхлэг тохиргоо алдагдах, өндгөн тулгууранд муугаар нөлөөлнө. 9. Харанхуй цагаар явахгүй…

Read More

Монголын хошин урлагийн залуу хамтлагуудын нэг бол Эмоци. Хүний насаар дөнгөж 8-9 настай тэдний ахлагч нь жүжигчин Түвшинтөр буюу Төөтөө. Өдгөө 40 насны босго давсан мань эрийг хальт харвал 20-н хэдэн настай “бацаан” болов уу гэж андуурах нь бий. Өдгөө гурван хүүхдийн эцэг болсон түүнийг манай папараци дуран онцолж байна. Тэрбээр саяхны нэгэн нэр хүндтэй арга хэмжээнд нүдний хар шилээс огт салаагүй нь зурагчдын анхаарлыг татжээ. Мань хүний нүүрэнд багагүй хэмжээний шарх, сорви үүссэн нь “Төөтөөд юу тохиолдоо вэ” гэх асуултыг нэгэндээ тавихад хүргэж байв. Жүжигчин эрийн хувьд өдгөө Төрийн дээд шагнал Алтангадас одонгын эзэн билээ.

Read More

Хошин урлагийн нэгэн үеийн төлөөлөл бол МУГЖ Л.Баттулга буюу Аглуу. Өдгөө 40-н насны дундуур туучиж яваа тэрбээр нөхөрлөлийн үнэ цэнийг юу юунаас илүү эрхэмлэдэг гэдгээ нуудаггүй. Хувийн амьдралдаа эрээнтэй бараантай, жаргалтай зовлонтой явснаа нуудаггүй тэрбээр амьдралд нь хүч өгдөг хүмүүсээ найзууд минь байсан хэмээн тодотгодог. Эрхэм гавьяатын хувьд хандив тусламжид гараа сунгахдаа, сайн дурын ажил хийхдээ бусдыг манлайлахдаа гаргуун гэдэг. Түүнийг манай папараци дуран хэрхэн дурандаа буулгасныг сонирхуулж байна.

Read More