Өнгөрсөн жилийн намар Ардын жүжигчин цол хүртсэн “Чингисхаан” хамтлагийн дуучин, “буржгар” Д.Жаргалсайханыг танихгүй хүн ховор. Өдгөө 60 насны босго хол алхсан түүнийг бид папараци дурандаа буулгалаа. Түүний хувьд дуулж хуурдахаас гадна алтны уурхайн бизнестэй шаггүй баян эр гэдгийг урлагийнхан ярьдаг. Хэзээнээс буржгар үс, кобой малгай, жинсэн өмдийг өөрийн стиль болгосон тэрбээр үеийнхнээсээ залуу харагддаг. Түүний гуншинг дурьдвал Монголын дуулаачдын холбооны ерөнхийлөгч, яруу найрагч, хөгжмийн зохиолч гэх мэт. Учир нь тэрбээр олонх дууныхаа шүлэг, хөгжмийг өөрөө бичиж найруулан дуулдаг. “Чингис хаан” хамтлагийн “Чингисийн баатрууд” “Бодлын дуу” “Бороон” “Хонгор минь” “Сэтгэлийн үг” “Харийн нутаг” “Би ямар” “Мөрөөдсөөр байх болно” “Зүрх хайсаар”…
Зохиогч: Эрхэм админ
Рок попын урлагт өөрсдийн өнгө төрх имиджийг бүрдүүлж олон ч дуугаараа олны хайр хүндлэлийг хүлээгээд байгаа хамтлагуудын нэг бол “Чоно”. “Залуу нас”, “Чамд таалагдахын тулд”, “Хайлж, урсаж байна” зэрэг олон арван дуугаараа залуусыг байлдан дагуулсан “Чоно” хамтлагийнхан энэ жил 20 жилийн ойгоо тэмдэглэж байна. Тэд хамтлагийн ойгоо даруухан тэмдэглэж буй бөгөөд бүрэн бүрэлдэхүүнээрээ гэр бүлтэйгээ орон нутгаар аялал хийсэн шигээ өнгөрүүлж буй аж. Энэ удаад тэд амжилтынх нь ард зогсдог үзэсгэлэнтэй, ухаалаг, хонгорхон гэргий нараа олны өмнө ил гаргажээ.
Урлаг судлаач, хөгжмийн зохиолч, продюсер, “The Voice of Mongolia” шоуны шинэ шүүгч Б.Наранзун өчигдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо. Гуравдахь үеэрээ урлагийн салбарт зүтгэж яваа түүний гоё гэргийг онцолж байна. Гэр бүлээ бүрнээс нууцалдаг түүний охин Н.Шүүдэр эмч мэргэжилтэй. Харин эхнэр нь хэн гэдэг хаана юу хийдэг нь одоо ч нууц. Шинэхэн гавьяат Б.Наранзун өмнө нь БСШУЯ-ны Соёлын газрыг ахалж, “Шунхлай”, “АПУ” зэрэг Монголын топ компаниудын олон нийттэй харилцах газрыг удирдаж байжээ. Төр, хувийн хэвшлийн салбарт ажиллахын хажуугаар олны танил болсон уран бүтээлчдийг төрүүлж, сэтгэл хоногшсон олон хөгжмийн бүтээлийг түгээсэн билээ. Б.Наранзун “Гурван жил БСШУ-ны яаманд ажилласан. Засгийн газраас ажиллаач ээ…
“Эрдэнэс Монгол” компанийн харьяанд багтдаг, төрийн өмчит “Багануур” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан эд хөрөнгө завшсан хэрэгт холбогдсоор байна. Тус компанийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулууны бусдад давуу байдал олгосон хэд хэдэн гэрээ байгуулж их хэмжээний хахууль авч байсан үйлдлийг нь АТГ-ынхан шалгаж дууссан. Харин “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт уяач Х.Цогнойжамцын үүсгэн байгуулсан “Тавинлан” гэдэг компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг хоёр тэрбумаар өсгөн, илүү мөнгийг нь завшсан, “Алтаргана” хотхонд 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд авсан гэх хэргийг нь үргэлжлүүлэн шалгаж буй…
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зарлигаар таван хүнд бригадын генерал цол хүртээх болжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хурандаа Д.Мөнгөнжин, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис, ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ц.Ням-Очир, тус газрын дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Р.Отгонжаргал нар алтан мөрдөстний эгнээнд багтах нь. Мөн Батлан хамгаалахын сайд, бригадын генерал Г.Сайханбаярт дэслэгч генерал цол олгох гэнэ. Хэдхэн хоногийн өмнө тагнуулын байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан ТЕГ-ын тэргүүн дэд дарга А.Бат-Эрдэнэ болон Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Л.Алтангэрэлд бригадын генерал цол олгосон юм. Бригадын генерал Л.Алтангэрэлийн…
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан нэгдэж, 100 сая мод тарих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаныхан нь хэд хэдэн ажил үе шаттай зохион байгуулж байна. Тухайлбал, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн хүмүүсийг мод тарих ажилд оролцуулж, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” болон “Олон улсын худалдаа, логистикийн төв” компанитай хамтран 10 нэр төрлийн нэг наст цэцэг, хүнсний ногооны үрсэлгээ, хөрс боловсруулж, арчилж, усалж, цэвэрлэх зэрэг ажлыг энэ төрлийн ял шийтгүүлсэн иргэдээр хийлгэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан энэ сарын 6-ны байдлаар 82850 ширхэг модны үрсэлгээ хийж, 13000 мөнгөлөг улиас,…
Өнгөрсөн шөнө түр зуурын хүчтэй бороо орсны улмаас Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-ын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд 10 орчим дуудлага иржээ. Тодруулбал, Баянгол дүүрэг дэх Улаанбаатар өртөө буюу Вокзал орчимд гуравдугаар коллекторын сувгаас ус хальж, хоёр аж ахуйн нэгжийн агуулахад орсон гэх дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтэс болон ГУББГ-ын шуурхай албаныхан газар дээр нь ажиллалаа. Тэд дуудлагын дагуу өнөө өглөөний 07:00 цагаас хойш үерийн дараах хариу арга хэмжээг авч, нийт 950 тонн гаруй ус соруулаад байна. Ус хальсан суваг болох гуравдугаар коллекторын эргэлтийн хэсэг ахуйн хог хаягдлын улмаас бөглөрч, улмаар борооны усаар дүүрч, хальжээ. Гуравдугаар коллектор нь Нарны…
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар энэ оны эхний хагас жилд үр бүтээлтэй ажилласан нийт уурхайчдадаа Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойн баяр наадмын урамшуулал болгон нэг сая төгрөг олголоо. 2022 оны эхний хагас жилд үйлдвэрлэл, эдийн засгийн зорилтот түвшнээ биелүүлж, орлогоо нэмэгдүүлж, зардлаа бууруулан ажилласан тул нийт уурхайчдынхаа хөдөлмөрийг ийнхүү үнэлж урамшуулав. Түүнчлэн МШӨ-ний хувь тогтоолгосон хүмүүс, ахмадууд, гэрээт байгууллагын ажилчид, саяхан Эрдэнэт үйлдвэрийн харьяанд шилжсэн “Эрдэнэт медикал” эмнэлгийн хамт олон гээд нийт 10 мянга орчим хүн энэхүү урамшууллыг хүртлээ. Энэ оны эхний хагас жилд Эрдэнэт үйлдвэр 16890.0 мянган тн хүдэр олборлож, 15553.0 мянган тн хүдэр боловсруулан үйлдвэрлэлийн…
Ийм нэртэй сургалт Эрдэнэт үйлдвэрийн соёл урлагийн цогцолборт өнөөдөр явагдлаа. Хоёр өдөр явагдах уг сургалт нь цацраг идэвхт ашигт малтмал болон цацрагийн үүсгүүрийн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудын хооронд тэргүүлэх сайн туршлагуудыг сурталчлах, дотоод хяналтыг бэхжүүлэх, тулгамдаж буй асуудлаар санал солилцох, цөмийн технологийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой аж. Сургалтад Цацраг идэвхт ашигт малтмал болон цацрагийн үүсгүүрийн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчид оролцож байна. Монгол улсын хэмжээнд явагдаж буй анхны энэхүү сургалтыг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар,”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион…
Коронавируст халдварын цар тахлын улмаас авто болон төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан үед БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэхдээ үнийн хөөрөгдөл үүсгэж, 2 сая төгрөгийн тээврийн хөлсийг 26 сая хүртэл өсгөж, хэрэглэгчийг хохироосон гэж, ШӨХТГ-аас тээврийн жолооч Р.Б-г 2 сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 25 сая төгрөгийг хураах шийтгэл оногдуулсныг шүүх зөв гэж үзлээ. Замын-Үүд боомтоор өдөрт 800-1000 тээврийн хэрэгсэл хилээр орж гардаг ачаа тээврийн урсгалыг 2021 оны 4 дүгээр сард өдөрт 20-100 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хязгаарлалт тогтоосон байх үед тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй жолооч…