Зохиогч: Эрхэм админ

Соёл урлагийн салбарт 20 гаруй жил ажиллахдаа театрын 30 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг амжилттай бүтээж, 20 гаруй уран сайхны киног найруулан тайзны урлагийг иргэдэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд идэвхтэй оролцож, нийслэл болон хөдөө орон нутгийн олон мянган иргэнд үйлчилсэн хөдөлмөр зүтгэл, Монголын кино, драмын урлагийг хөгжүүлэх үйлс болон олон улсын кино дэлгэцийн наадмуудаас нэр хүндтэй шагналуудыг удаа дараа хүртэж, эх орныхоо соёл урлагийг олон улсад сурталчлахад оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж “Бэлгүтэй пикчерс” ХХК-ийг үүсгэн байгуулагч, жүжигчин, найруулагч Ганболдын Эрдэнэбилигт Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээлээ.

Read More

Утга зохиол, соён гэгээрүүлэх салбарт тасралтгүй 30 гаруй жил хөдөлмөрлөхдөө нүүдэлчин сэтгэлгээний давтагдашгүй онцлог бүхий монгол яруу найргийг хөгжүүлэн, эх түүх, язгуур өв соёлоо түгээн дэлгэрүүлж, соёл урлагийг хөгжүүлэх үйлсийг манлайлан ажиллаж буй хөдөлмөр бүтээл, Үндэсний төв номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, хамгаалах, номын сангийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Баярхүүгийн Ичинхорлоод Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цол хүртээв.

Read More

Геологи, уул уурхайн салбарын хөгжлийн төлөө 37 жилийн хөдөлмөрөө зориулахдаа салбарын бодлого, хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлоход үр бүтээлтэй ажиллаж, уул уурхайн стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд бодит үр дүн гарган Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэл, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр зэрэг уул уурхайн салбарын анхны том үйлдвэр, уурхайнуудыг барьж байгуулах, салбарын үндэсний боловсон хүчнийг сургаж бэлтгэх, Монгол Улсын Засгийн газрын бодлого, зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмэр, КОВИД-19 цар тахлын нийгэм эдийн засаг, ард иргэдийн аж амьдралд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, ахуйн хог хаягдал, ус, цахилгаан, дулааны төлбөрөөс чөлөөлөх бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж, уулын баяжуулах…

Read More

Төр нийгмийн зүтгэлтэн, соёлын гавьяат зүтгэлтэн Хорлоогийн Цэвэлээ гуайг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа. Нийгэм, улс төр, хэвлэл мэдээлэл, боловсролын салбарынхан дунд Цэвлээ гуай, Цэвлээ эрхлэгч ээ, Цэвлээ багш аа гэж түүнийг хүндлэн дээдлэх хүнийг тоолж багцаалах аргагүй, “Монголын сэтгүүл зүйд эр бяр нь жагссан, бүтээн туурвих инжааны ухаан нь жигдэрсэн нэгэн сайн нийтлэлч гарч ирсэн нь Х.Цэвлээ. Тэрбээр 1932 онд Өвөрхангай аймгийн Бөмбөгөр суманд. Бөмбөгөр сум уг нь Архангайн харьяат байгаад Өвөрхангай руу түр шилжсэнээ эргээд Архангайнх болсон байдаг. Сүүлдээ Баянхонгор аймгийг шинээр байгуулахад ам бүлд нь багтсан түүхтэй.

Read More

Монголын тайзны урлагт өөрийн залуу нас, гоо үзэсгэлэнгээ зориулж яваа уран бүтээлч бол Г.Отгонцэцэг. Өдгөө 38 настай тэрбээр өнгөрсөн зургаан жилийн турш урлагаас хөндийрч АНУ-д ажиллаж, амьдарч, хажуугаар нь найруулагчаар суралцаж төгсөөд ирсэн. Ингэхдээ бяцхан хүүгийн ээж болж, багагүй хугацааг гэр бүлдээ зарцуулсан. Хэзээнээс авьяаслаг гэгддэг түүнийг манай папараци дуран онцолж байна. Тэрбээр өдгөө УДЭТ-ийн уран бүтээлчидтэйгээ хамт наадмын нээлтэд оролцохоор бэлтгэлээ базааж байна.

Read More

Хэнтий аймгийн гаралтай дуучин Г.Чинболор, Б.Энмэндтэй хамтарч, “Хайрын орчлон, “Гэгээн гуниг” зэрэг олон дуу дуулсан. Өдгөө төрийн албанд удирдах алба хашиж, түмэн олны хүндэтгэдэг Бурхан Халдун уулын тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга болсон түүнийг манай сайт папараци дурандаа буулгалаа. Тэрбээр Улсын баяр наадмын нээлтэд гар бие оролцож, арын албанд зүтгэж яваа ажээ. Түүний хувьд нутгийн дүү, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хуурай ах бөгөөд Ерөнхий сайдын ивээл доор болсон “Түүхэн аялал жуулчлал-хөрөнгө” оруулалт чуулгыг зохион байгуулж явсан нэгэн.

Read More

МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмааг өнөөдөр Ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнав. Тэрбээр багаасаа сэтгүүлч мэргэжилд дурлаж эзэмшсэн. Телевизийн салбарт 18 наснаасаа эхлэн ажилласан түүхтэй. Б.Гантигмаа туслах найруулагчаас эхлэн бүх шат дамжлагаар явж нэвтрүүлэгч болсон. Энэ жил 33 дахь жилдээ телевизийн салбарт ажиллаж байгаа юм. Түүний аав МУГЖ С.Бужгар агсан, ээж нь МУГЖ Ш.Дэлгэржаргал гуай юм. Харин өөрөө “Гарын 5 хуруу” киноны Гэрлээгийн дүрд тоглож 8 насандаа олны танил болж байв.

Read More

Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Яруу найрагийн “Болор цом”-ын эзэн яруу найрагч Т.Галсанг өнөөдөр Ерөнхийлөгчийн зарилгаар Хөдөлмөрийн баатар цолоор шагнав. Тэрээр 1932 оны хаврын тэргүүн сарын шинийн есөнд Цэцэрлэг Мандал аймгийн Чандмань уулын хошуу (өнөөгийн Баянхонгор аймгийн Заг гол сумын нутаг) Бумбатад хэмээх газар малчин Тангадынд мэндэлжээ. Өдгөө тохиож буй 90 насны ойд зориулж аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нийт Хонгорчуудынхаа нэрийн өмнөөс хүндэтгэл илэрхийлж, дурсгал гардууллаа. Монголын ноёдын нууцаар чуулдаг байсан Биндэръяа хөх нуурын хөвөөнд хурга, тугал хариулж Чингис хаан Наймантай тулалдаж дийлсэн Заг-Байдрагийн Хүрэн бэлчирт хурдан морь унаж, анхны болзоонд давхиж өссөнөөрөө бахархдаг хэмээн Ардын уран зохиолч маань нэгэн…

Read More

Рок попын ертөнцөд өөрийн хэв маяг, хүчирхэг хоолойгоороо ялгардаг уран бүтээлч бол МУГЖ С.Наран. Өдгөө 50 насны босго алхсан түүний стиль имиджийн онцлог бол гоёмсог нүдний шил. Өөрөө ч өөрт таалагдсан нүдний шилэнд гар татдаггүй бөгөөд багагүй цуглуулагтай гэнэ лээ. Түүний ихэнх нүдний шил дэлхийн алдарт брэндийн оргинал шилнүүд байдаг бөгөөд хэдийнэ 50 ширхэг давж яваа аж. Тэгвэл тэрбээр өөрийн цуглуулгатаа дахин нүдний шил нэмсэн тухайгаа цахим хуудаснаа онцолжээ. Өөрийгөө нарны шилгүй төсөөлөх дургүй тэрбээр цуглуулагтаа хэлбэр загвар давхцаагүй шилээр баян гэсэн шүү.

Read More

Парламентийн хамгийн нээлттэй гишүүдийн нэг бол Н.Алтанхуяг. Ерөнхий боловсролын сургуулийн багшаас Ерөнхий сайд хүртэл алба хашиж явсан тэрбээр АН-ын “Алтангадас” фракцийн хүндтэй гишүүн. Улс төрийн хувьд сайн муугаар хэлүүлж, хүргэн хүү Дэнзэнгийн асуудлаас болж намаасаа татгалзаж явсан тэрбээр хувийн амьдралаараа ч алдартай. Анхны гэргий, дөрвөн хүүхдийнхээ ээжийг АНУ-д суралцаж байх араар одоогийн гэргий Сэлэнгэтэйгээ жиг ургуулж дахин амьдрал босгосон. Өдгөө зургаан охин, ганц хүүгийн эцэг гэгддэг тэрбээр ач зээгээ тойруулсан шигээ амар жимэр амьдрах болжээ. Өөрийн хэнз үрс нь ач зээ нараас нь ялгагдахааргүй бага балчир настай билээ.

Read More