Зохиогч: Эрхэм админ

Хошин урлагийн Х-Түц хамтлаг хоёр Ононтой. Нэг нь та бидний сайн мэдэх МУГЖ, тус хамтлагийн ахлагч, эрэгтэй Н.Онон бол өнөөх нь Ооноо нэрээр алдаршсан, эмэгтэй З.Онон. З.Ононгийн хувьд өдгөө 35 настай, гурван охины ээж, дуучин П.Идэржавхлангийн халамжит гэргий гэдгээрээ онцлогтой. Урлагийн тогоонд 10 гаруй жил “чанагдсан” тэрбээр өнгөрсөн 2019 онд “Бүтэн амьдрал” цувралд гол дүр бүтээснээрээ олны хайр хүндэтгэлийг өөртөө авч чадсан нэгэн юм. Түүнийхээ дараа сошиал марктенгийг утгаар нь хөгжүүлж, олон лайваараа фенүүдтэйгээ уулзаж байсан. Харин сүүлийн үед нам гүм амьдрах болсон тэрбээр саяхан нэгэн арга хэмжээн дээр манай сайтын папараци дуранд өртөхдөө, бага зэрэг мах суусан харагдана лээ.…

Read More

Хошин урлагийн “Шинэ үе” хамтлагт байхаасаа олонд танигдаж өдгөө “Мөрөөдлийн театр”-аар овоглох болсон жүжигчин Л.Сөрөлт муухан дуучнаас илүү сайхан дуулдаг. Тэр дундаа өөрийн төрлөх нутгийн дуу болох Дархад дуунуудаа эгшиглэнт яруугаар дуулдаг гэдгээрээ хүүхэд байхаасаа нутаг усандаа танигдаж байсан гэдэг. Өдгөө тэрбээр дуучин А.Түмэн-Өлзийтэй олон уран бүтээлийг хоршин дуулж, урлагийн их замд “хөтлөлцөн” алхах болсон. Хэзээнээс тослог хоолойт гэдгээрээ алдартай түүнийг манай папараци дуран хэрхэн буулгасныг сонирхуулж байна.

Read More

Монголын кино урлагийн салбарт хүч түрэн орж ирсэн үе тэнгийн залуус бол Фантастик хамтлагийнхан. Нэгэн үеийн дан эрчүүдээс бүрдэх тус хамтлаг олон уран бүтээл хийж, үзэгчдийн харааг мялааж, сонорыг сортойлгон үүх түүхээ уншихад хүргэсэн гэхэд болно. Тэр дундаас жүжигчин Барсаа буюу Б.Барслхагва “Зүрхний хилэн” киноны Манжийн амбангын дүрийг бүтээсэн нь олны талархалыг хүлээж байсан цаг хэдэн жилийн тэртээ. Хэдийгээр эсрэг дүрийн баатар ч гэлээ монголын түүхтэй салашгүй холбоотой, дэлхийн түүхнээс улс үндэстнээрээ “арчигдсан” Манжийн албанг бүтээсэн нь олны сонирхолыг татахад хүргэсэн. Тэрбээр дүрдээ орохын тулд Манж хэлийг судалж, манжаар ярьсан нь “Аан, Манж үндэстэн гэдэг чинь Хятадаас өөр юм байна”…

Read More

Хошин урлагийнхан өчигдөр МУСТА Ц.Ганбаярын гэгээн дурсгалд зориулж ХСҮТ-д хавдрыг эрт илрүүлэгч 260 сая төгрөгийн аппарат хандивласан билээ. Тэдний хандивласан тус аппарат хорт хавдрыг эрт илрүүлэгч гэдгээрээ онцлогтой бөгөөд улсын хэмжээнд ердөө хоёр дахь нь гэдгийг зарласан. Хэдэн зууны түүхтэй, гуравхан сая хүн амтай, хэдэн арван их наядаар хэмжигдэх хөрөнгөтэй тусгаар тогтносон улс байж хорт хавдрын эрт илрүүлгийн хоёрхон аппараттай гэхээр гайхмаар. Сайд дарга нар нь хэдэн зуун саяын үнэтэй автомашин унаж, хэдэн тэрбумын өртөг зардалтай орон сууц, тансаг хауст амьдардаг. Зарим нь өнгөрсөн хоёр жилийн хөл хорионы үеэр эрүүл мэндийн салбарыг ашиглан хөлжиж, хэдэн үеэрээ идэх хөрөнгөтэй болсныг уншигч…

Read More

Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудад дараах үүргийг чиглэл болголоо. Үүнд: Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих 24 цагаар үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, жижүүрийг томилох; Байгууллагуудад томилогдсон хариуцлагатай эргүүл нь Улаанбаатар хотын Шуурхай удирдлагын төв болон нийслэлийн холбогдох удирдлагатай 2 цаг тутам холбогдож, мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх; Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүч хэрэгслийг тодотгон томилгоожуулж, бэлтгэл, бэлэн байдлыг хангах; Баяр наадмын өдрүүдэд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу амарч, аялж зугаалахад…

Read More

Монголчуудын 20-р зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийг барьж, ашиглалт оруулан  улс орны хөгжил дэвшлийн нэгэн тулгуур төв болгох түүхэн шийдвэр гаргасан гавьяатан бол Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсан билээ. Түүний түүхэн гавьяа өнөөгийн Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжилтэй салшгүй холбоотой тул  Монгол Улсын Засгийн Газар  2016 оны 9 сарын 21-ний өдрийн 94 дүгээр тогтоолоороо уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгож байв. Энэхүү үйл явдалд зориулан дурсгалын хөшөөг нь бүтээж, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиргааны байрны өмнө байрлуулсан юм. Тэгвэл өнөөдөр түүний хүү, “Цэдэнбал академи”-ийн Ерөнхийлөгч, судлаач Ц.Зориг гэр бүлийн хамт Эрдэнэт үйлдвэрт зочлон, аавынхаа…

Read More

Монголын кино урлагт гэгээлэг, инээдмийн жанрын чанартай кинонууд тун ховор. Тэгвэл уг салбарт өөрийн өнгө төрхөө тодруулж яваа МУГЗ жүжигчин Г.Ундармаа Single Ladies киноныхоо шинэ ангийг хийж эхэлсэн сурагтай. Жүжигчин бүсгүйн хувьд энэ ангиараа ганц бие бүсгүйчүүд гэрлэсэн бүсгүйчүүдийн онцлог, ялгаатай талыг илүү харуулах юм байна.

Read More

“Эрдэнэс Монгол” компанийн харьяа “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулууныг бусдад давуу байдал олгосон хэд хэдэн гэрээ байгуулж их хэмжээний хахууль авч байсан үйлдэл дээр нь АТГ-ын ажилтнууд дайчлан баривчилж, яллагдагчаар тооцон цагдан хорьсон билээ. Уг хэргийн мөрдөн байцаалт дууссан гэж үзээд яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналаа АТГ-ын мөрдөгчид прокурорт хүргүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бусдад давуу байдал үүсгэсэн 6-7 гэрээ байгуулж, багагүй хэмжээний мөнгө олгож, түүнээсээ хувь болгож, 3000 ам.долларыг нь авч байгаад баригдсан. Э.Номинчулуунтай хамт дээрх компанийн хэд хэдэн албан тушаалтныг болон хахууль өгсөн хэрэгт холбогдсон ulstur.mn хэмээх цахим хуудсыг үүсгэн байгуулсан, нийслэлийн Сэтгүүлчдын нэгдсэн холбоо…

Read More

ЭЦА-нд шинээр байгуулагдан ажиллаж буй Түүх, соёлын дурсгалт зүйлийн хууль бус эргэлттэй тэмцэх тасгийнхан соёлын өвийн эсрэг нэг бус хэргийг илрүүлэн шалгаж байна. Хамгийн сүүлд гэхэд Хүннү, Түрэг, Юань, Хан улсын үед хамаарах түүх соёлын дурсгал зүйлсийг хууль бусаар олж авсан хүмүүсийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Манай улсын иргэн, 38 настай Э нь дээр нэр дурдсан гүрний үед хамаарах, толгойн чимэглэл, бүсний тоноглол, бүсний унжуурга, хувцасны чимэглэл, амьтны дүрстэй зүүлт, ээмэг, үсний чимэглэл, бөгж, товч зэрэг түүх соёлын өв 90 орчим эд зүйлийг хууль бусаар олж авсан хэрэгт холбогдсон байна. Түүнээс эд мөрийн баримт болгож Хүннү, Түрэгийн хожуу хаант…

Read More

Үүний сацуу Инээдмийн баярыг хошин урлаг, алиа хошин жүжигчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Цаанаасаа нэг алиа харагддаг, урлагийн салбарт тод мөртэй яваа авьяастнууд өнгөрсөн хавар нэгдэж “Big show” гэх цуврал контент хийсэн. Уг шоунаасаа олсон орлогын тодорхой хувийг талийгаач Ц.Ганбаярын эмчилгээнд зориулж байсан билээ. Тэгвэл өнөөдөр тэд дахин нэгдэж хандивын аянд нэгдэж буйгаа зарласан байн. Хошин урлагийнхан маань нэг дор 5-6 хоног байрлаад дээрх контентийг хийж байсан юм. Өмнө нь тэд зөвхөн өөр, өөрийнхөө продакшныхантай л хамт тоглодог байсан. Жишээлбэл, би зөвхөн “Эмоци”-ийнхонтойгоо, “Шинэ үе”-ийн жүжигчин зөвхөн “Шинэ үе”-ийнхэнтэйгээ. Өөр, өөр продакшны жүжигчидтэй холилдон тоглохоороо BIG SHOW онцгой.

Read More