Зохиогч: Эрхэм админ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр “Жаст групп”-ийн Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирлын албыг 2007-2013 онд хашсан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат, иргэн Э.Сүрэн нарт холбогдох хэргийг нэр бүхий өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хэлэлцлээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд хэлэлцэхээр товлоход шүүгдэгч Э.Сүрэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй, шүүгдэгч “Алтжин групп” ХХК-ийн захирал Г.Алтан өвчний учир нас барсан учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шүүх шийдвэрлэсэн. Улмаар оролцогч нарын гомдол гаргах эрхийг хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулж, дараагийн шүүх хуралдааныг жич…

Read More

Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадамд 1024 зодоглохоор болсон. Тэгвэл үүнд Тува, Халимаг, Буриад, Өвөрмонгол зэрэг газруудаас 25 бөх зодоглох юм байна. Тэднээс хамгийн олон нь Тува улсын алдарт аварга Аяс Монгуш тэргүүтэй 15 бөх зодоглохоор болжээ. Мөн Халимаг -4 , Буриад -4 , ӨМӨЗО -2 бөх зодоглохоор ирээд байгаа аж.

Read More

УИХ Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийгээд байна. Энэхүү хуулийн төсөл батлагдсан тохиолдолд 2023 оны нэгдүгээр сарын нэгнээс 34 градусаас дээш хатуулагтай согтууруулах ундааны татварыг нэмэхээр тусгажээ. Ингэхдээ нэлээд өндөр буюу 50 хувиар нэмээд, дараа жилээс нь бага хатуулагтай архи, согтууруулах ундааны татварыг бага хэмжээгээр үе шаттай нэмэх юм байна. Ингэснээр согтууруулах ундааны зохистой хэрэглээ нэмэгдэнэ гэж үзжээ.

Read More

Ардчилсан намын гишүүд, төлөөлөгчид өнгөрсөн бямба гаригт Соёлын төв өргөөнд XIV Их хурлаа хийсэн. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэтэй үзэл бодол зөрөлдсөн иргэн Д.Алтанхуяг тайзан дээр гарч түүний биед халдсан юм. Иймд хэргийг шалгах ажил ямар шатанд яваа талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төлөөлөгч Б.Дэлгэрхангай хэвлэлд мэдээллэл өгөв. Тэрээр “Хэрэг амралтын өдөр болсон тул шүүхийн зөвшөөрлөөр саатуулах эрх ирээгүй. Гэвч цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэж үзсэн этгээдээ 48 цаг баривчлах эрхтэй байдаг. Энэ хүрээнд иргэн Д.Алтанхуягийг саатуулж байна. Өнөөдөр цагдаагаас үргэлжлүүлэн саатуулах саналаа шүүхийн байгууллагад хүргүүлж байна. Үргэлжлүүлэн хорих эсэх шийдвэрийг шүүх гаргана. Тухайн этгээдийн С.Эрдэнийн биед…

Read More

Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар “Genius Kids” буюу “Гоц жаалууд” нэртэй цэцэрлэг байгуулсныг хүмүүс мэднэ. Монголын хойч ирээдүй болсон хүүхэд багачуудад үнэтэй хөрөнгө оруулалтыг тэр хийсэн билээ. Багагүй төлбөр мөнгөтэй уг цэцэрлэгт хүүхдээ оюуны өндөр чадамжтай болгохыг хүсдэг хүмүүс хүүхдүүдээ өгдөг. Олны нүдэнд өртөөд байдаггүй тэрбээр өчигдөр бага охиныхоо сэвлэг үргээх ёслолыг хийжээ. Энэ үеэр тэрбээр “Хүмүүс намайг хоёр хүүхэдтэй гэж боддог. Үнэндээ би дөрвөн хүүхэдтэй. Эхнэр маань саяхан Алдар эхийн одонгоо авсан” хэмээн бахархалтайгаар өгүүлж байсан юм.

Read More

Автозамын түгжрэлийг бууруулахын тулд Хотын дарга Д.Сумъяабазар автозам ашигласны төлбөр журамд өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал, хотын А бүсэд зорчих нийслэлд бүртгэлтэй буюу УБ. гэх сери дугаартай автомашинууд киломерт тутамдаа 15 төгрөг, орон нутагт бүртгэлтэй автомашинууд километр тутамдаа 45 төгрөгийн татвар нэмж төлж байхаар зохицуулж буй гэх. Ингэснээр автозамын түгжрэл багагүй хэмжээгээр буурах бөгөөд иргэдийн хөдөлгөөний дутагдал гэх эрүүл мэндийн асуудалгүй болно хэмээн үзэж буй аж. Уг журмыг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Дашрамд дуулгахад, энэ сарын 1-нд Нийслэлийн ИТХ-аар автозам ашигласныг шинэчлэн баталж, -Суудлын автомашин 20-40 мянган төгрөг -Ачааны автомашин 40-70 мянган төгрөг -Автобус 40-60 мянган төгрөг -Механизм 30-60…

Read More

Монголын утга зохиолын салбарт удам дамжсан найрагчид гэгддэг байсан их зохиолч Б.Лхагвасүрэнгийн том хүү, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Хасар 42 насандаа таалал төгсчээ. Тэрбээр хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Нас нэгээр нэмэгдэж, үхэл нэг жилээр ойртлоо” гэж хэлж байгаа юм шиг санагдаад байдаг. Тиймээс их сайхан баяр баясгалантай тэмдэглэж чаддаггүй л дээ. Харин хүн болж төрсөндөө, тэр тусмаа эцэг, эхийгээ олж, энэ гал голомт мэндэлсэндээ хамгийн их баярладаг даа. Аавыгаа амьд байхад би эрхлэх бас айх юмтай байжээ. Нөмөр нөөлөгтэй сайхан байжээ. Аав минь тал нутгийн хүн л дээ. Тиймдээ ч энэ их тал нутагт хүүгээ үлдээгээд явсан даа.…

Read More

Аймгийн ИТХ-ын зөвлөл өнөөдөр хуралдаж 2022.07.07-ны өдөр аймгийн ИТХ-ын Ээлжит X хуралдааныг хуралдуулж, аймгийн 2022 оны тодотгосон төсөв, Нэршил өөрчлөх, Хөтөлбөр батлах тухай гурван асуудал хэлэлцэхээр илтгэл илтгэгчийг баталлаа. Мөн зөвлөлийн хуралдаанаар “Багийн хөгжил”, “Ач санах”, Анхдагч”, “Эх хэл Эрдэнэт”, “Аймгийн боловсролын салбарыг 2021-2024 онд хэрэгжүүлэх” хөтөлбөрүүдийн 2021 оны биелэлтийг тус тус хэлэлцлээ. Аймгийн ИТХ-ын хуралдаанаар баталсан “Багийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд улсын төсвийн 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Өндөр сумын Зэст, Яргуйт багийн цогцолбор төвийн барилгын ажлыг үргэлжлүүлж, Говил, Баянцагаан багийн цогцолбор төвийг ашиглалтад хүлээн авсан. Багийн үйл ажиллагаанд иргэд, байгууллагуудын оролцоог хангах, тэдний эрх ашгийг хамгаалах, иргэдээс гаргасан санал…

Read More

“DOZ” энтертайнментийн захирал, жүжигчин Ш.Доржсүрэн хошин урлагийн ертөнцөд өврийн гэсэн орон зай, байр суурийг эзэлсэн нэгэн. 24 жилийн өмнө урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Найдандоржийн найруулан тавьсан анхны “Тамгагүй төр” жүжгийн Ачир хүүгийн дүрд Ш.Доржсүрэн тоглосон. Атаа хорсол, хууран мэхлэлт, гомдол цөхрөл дундаас төрсөн Ачир хүүгийн хувьд их хайр, их хувь заяаны шоглоом болсон эмгэнэлт дүр. Тэгвэл тэрээр Монгол улсын гавъяат жүжигчин цолоор шагнуулахаар болжээ.

Read More

Уртын дуучин Г.Эрдэнэчимэгийг УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн эхнэр, дөрвөн хүүхдийнх нь ээж гэдгээр монголчууд андахгүй. Хэзээнээс байгалиас заяасан гоо үзэсгэлэнгээрээ олноос онцгойрдог тэрбээр монгол ахуй, өв соёлоороо гоёх дуртай. Тиймдээ ч өдгөө хөдөө нутгаа зорьж, айраг цагаа идсэн шигээ амарч буй гэрэл зургаа нийтлэх болжээ. Түүний хувьд Архангай нутгаас гаралтай, малчин айлын охин. Өдгөө 37 настай тэрбээр монгол дээл, хувцасны соёлд өөрийн хэв шинж, загвараа оруулах болсон. Хүннү захтай дээлийг өдгөө “Эрдэнэчимэгийн” гэх тодотголтой болгож чадсан нэгэн билээ.

Read More