Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Гэгээлэг мэдээ: 20 аймаг, 5 дүүрэг сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй “Эрүүл мэндийг дэмжих төв“- тэй болжээ
Мэдээ

Гэгээлэг мэдээ: 20 аймаг, 5 дүүрэг сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй “Эрүүл мэндийг дэмжих төв“- тэй болжээ

coolНийтэлсэн: cool08/26/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Иргэдэд үзүүлж байгаа эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах зорилгоор 2021-2022 онд Эрүүл мэндийн яамнаас 25,6 тэрбум төгрөгний санхүүжилтээр нийт 20 аймаг,  5 дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг олон улсын стандартад нийцүүлэн засварлаж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай  1,452 ширхэг тоног төхөөрөмжийг худалдан авч суурилуулж иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлжээ.

“Эрүүл мэндийг дэмжих төв” нь зүрх судас, эмэгтэйчүүд, дотор, нүд судлал, дуран, эхо, рентген, шүд, чих хамар хоолойн  кабинетуудтай бөгөөд тус төв ашиглалтад орсноор аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн ачааллыг хуваалцаж,  орон даяар эхэлсэн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, шинжилгээг иргэдэд чирэгдэлгүй, шуурхай үзүүлэх боломж бүрдсэн юм.

Эрүүл мэндийг дэмжих төвийг орон даяар байгуулснаар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлж, өвдсөн хойно бус, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлдэг, өвдсөн тохиолдолд эрт илрүүлж эмчилдэг зарчим бүхий шинэ тогтолцоонд шилжих суурь өөрчлөлтийг эхлүүлж Аймаг, Нийслэлийн  эрүүл мэндийн байгууллагууд оношилгооний чадамжийн хувьд нэг түвшинд, нэг гараанаас эхлэх боломжоор хангагдсан байна.

Улсын хэмжээнд 8-р сарын 18-ны байдлаар 272,434 хүн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байна. 

Орон даяар явагдаж буй эрт илрүүлгийн үзлэгт иргэд өөрийн харгалзах насны багцыг сонгон, эрүүл мэндийн даатгалаараа хамрагдах боломжтой юм.

Ташрамд дурдахад, Төв, Дорноговь, Замын-Үүд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Увс, Завхан, Өвөрхангай Хархорин, Баян-Өлгий, Сэлэнгэ, Дундговь, Говьсүмбэр аймагт “Эрүүл мэндийг дэмжих төв”-тэй болсон юм.

Нийгэм цаг үе
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.