Дулааны улиралд аадар бороо орж, үер буусны улмаас гол мөрний усны түвшин нэмэгддэг. Ялангуяа энэ жилийн хувьд хур бороо ихтэй байгаа юм. Зуны дэлгэр цагт иргэдийн аялж зугаалах нь ихсэж, энэ хэрээр анхаарал болгоомжгүйн улмаас голын усанд осолдох эрсдэл ч мөн нэмэгддэг. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон холбогдох байгууллагууд хамтран аадар бороо орж, үер буусны улмаас болон аливаа үүдэн гарах аюул осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тухайлбал, иргэд голын усанд живэх, амиа алдахаас сэргийлж зургадугаар сарын 10-наас эхлэн өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд Туул, Тэрэлж, Хэрлэн…
Зохиогч: Эрхэм админ
Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын 2022 оны урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг оношилгоо энэ сарын 4-ний өдөр буюу ирэх Даваа гаригт эхэлнэ. Үзлэгтэй холбоотой бүх бэлтгэл ажил бүрэн хангагдаж буйг “Эрдэнэт медикал” эмнэлгийн үйл ажиллагаа хариуцсан орлогч Л.Туул мэдээллээ. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн газарт харьяалагддаг ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилтнууд болон нийт ажилтнуудаа эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулахад шаардлагатай тоног төхөөрөмж, урвалж бодис зэрэг материалууд бэлэн болжээ. Түүнчлэн байгалийн үзэгдлийн улмаас эвдрээд байсан комьпютер томографийн төхөөрөмжийг засварлаж, хэвийн горимд оруулсныг онцлов. Ингэснээр энэ удаагийн үзлэгт багтсан 18 багц шинжилгээ оношилгоо ямар нэг хүндрэл, хүлээгдэлгүй хийгдэх боломжтой болсон байна. 2022…
Дэлгэцийн урлагт өөрийн авьяас, гоо төрхөөрөө тодорч яваа жүжигчин Пунтик буюу Пүрэвжаргал өдгөө Баян-Өлгий аймагт аялж яваа. Баруун таван аймгийг үзэхээр аялал гарсан тэрбээр өөрийн цахим хуудаснаа хараалын үгсийг унаж, тааламжгүй байгаагаа илэрхийлсэн байна. Түүний хувьд тус аймагт анх удаагаа очиж буй бөгөөд байгалийн үзэсгэлэнг нүдээрээ харж, зүрхээрээ мэдрэхээр ийнхүү очсон ажээ. Пунтик хамгийн сүүлд “Дурсамж 1968” уран сайхны кинонд дүр бүтээгээд байгаа юм.
Монголд анх удаа акуа фитнессийг эхлүүлж байсан хүн бол “Aqua fitness” клубын захирал Б.Уянга буюу “усны гүнж” Ука. Энэ хүнийг танихгүй хүн бараг байхгүй биз ээ. Тэрбээр өчигдөр 45 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн бөгөөд өөрийн үүсгэн байгуулсан “Алтжин” дотуур хувцасны брэндийнхээ шоуг хийжээ. Түүний хувьд 45 настай ч, 20 настай охин мэт харагддаг. Түүний ийнхүү харагддагын нууц зөвхөн усан спорт биш гэнэ. Харин хоол хүнсэндээ анхаарлаа хандуулж, өдөрт цэвэр усыг их хэмжээгээр уудаг аж. Мөн тэрбээр чөлөөт цагаа ихэвчлэн дасгал, сургуулилт хийж өнгөрүүлдэг аж. Нэгэнтээ хэвлэлд ярилцлага өгөхдөө “Эмэгтэй хүн бүр гоо сайхан байх хэрэгтэй. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгээр амьдрал…
“Жигүүр гранд”-ын Д.Баттөрийн хамаг байдгаа барьж, сэтгэлийн жолоо алдарч явсан Онон хэмээх энэ бүсгүй өдгөө дөчин настай, дөрвөн хүүхдийн ээж. Бага залуугаараа дуудуулж явсан тэрээр өдгөө 40 насны босго алхаж буй. Гадаад, дотоодод харш сэлгэж явдаг тэрбээр дөрвөн хүүхдээс гадна дөрвөн нохой, хоёр муур өсгөдөг гэнэ шүү. Түүний том хүү нь гадаадад цэргийн сургуульд суралцдаг. Харин дунд хоёр охин нь монголын хамгийн үнэ төлбөртэй дунд сургуулийн ахлах, бага ангийн сурагч бол бага охин нь өдгөө 3 нас хүрч буй. Онон авхайн хувьд дөнгөж 20 насандаа нэр хүндтэй бизнесмен, барилгын магнет Д.Баттөрийн харцыг булааж, хайрыг татаж хоёр дахь амьдралын эзэн нь…
90-ээд оны топуудаас энэ цагт тодрон үлдсэн Э.Одгэрэл, Д.Болормаа, Ч.Мичидмаа нар 50 насны босго давсан хойноо реклам, клипний саналд дарагдаж, брэндийн нүүр царайгаар тодрон ид хаваа гайхуулж яваа. Топ Д.Болормаа үеийнхнээсээ арай эрт, 42 насандаа эмээ болсноос хойш намба сууж, хэсэг нам гүм амьдарсан. Өнгөрсөн хугацаанд “Монгол модель” агентлагаа ажиллуулж хөшигний ард олон шавь нар, мисс, моделиудыг мандуулж суугаа тэрээр өөрийн цахим хуудаснаа ид мандаж, тодорч явсан үеийнхээ торгон агшин хормыг нийтлэжээ. Хэн, хаанаас нь харсан түүнийг 50 нас хүрсэн гэхэд итгэхгүй л болов уу. Хувийн амьдралаа тэр бүр олонд дэлгэдэггүй түүний статус “сингль” хэвээр.
Universal англи хэлний сургалтын төвийн багш, үүсгэн байгуулагч гэдгээр нь анх танигдаж байсан Н.Амаржин нэгэн хэсэг Авьяаслаг Монголчууд шоунд Stand up Comedy төрлөөр оролцож, шилдэг тавд шалгардаг “Амаржий” байлаа. Харин одоо журамт багш, Comedy Lab клубын комедиан, энтерпренёр, сайхан нөхөр, бас сайн аав гэдгээрээ алдартай. Өдгөө дөнгөж 30 нас шүргэж яваа тэрбээр өчигдөр болсон нэгэн арга хэмжээний үеэр улс төрч С.Баярцогттой патер татуулж хэн нь хөгшин болохоо үзжээ. Энэ тухайгаа тэрбээр “Энэ хүн манай аавтай нас чацуу гээд боддоо. Хэн нь хөгшин байна вэ” хэмээн дагагч нараасаа асуужээ. Комедиан Н.Амаржингийн хувьд нэгэн хэсэг улс төрийн хүрээнийхнийг ихээхэн шүүмжилж дуугардаг байсан.…
Гэр бүлийн асуудлаараа олны анхаарал татаад байсан “Хамар” Д.Ганболдын экс эхнэр шинэ компаниа байгуулжээ. Тэрбээр “Сайн уу 7 сар минь, “Дэлхийн хүүхнүүд ч атаархмаар” гэх тэр амьдралаас гарч ирээд аль хэдийн нэг жил өнгөрчээ. Удаан юм шиг боловч хурдан өнгөрсөн энэ хугацаа сэтгэл санааны тэнхээг минь тултал шалгасан жил байлаа. Уналт, босолт, уур хилэн, үзэн ядалт, жүжиглэлт, гүтгэлэг, гайхширал, эрх чөлөө, аз жаргал гээд хүний мэдэрч болох олон мэдрэмжүүдийг мэдрээд авлаа. Амьдралаас минь олон хүн холдож, олон ч хүмүүс орж ирж. Орчлонд муугаасаа илүү сайн хүмүүс нь олон байгааг харах үнэхээр сайхан байна. Юу ч болсон амьдрал цаашаа үргэлжилдэг хойно…
Баяр наадас, амралт зугаалгын сар буюу долдугаар сарын ордуудын зурхайг уншигч та бүхэндээ хүргэж байна. Шинэ сар уншигч та бүхэнд аз жаргал, эрүүл, хайр бүхнийг мэдрүүлэг ээ. Хонь Энэ сарын эхээр олон нийтэд өөрийгөө таниулах боломж гарна. Энэ нь амжилтад хүрэх давуу тал болно. Чухал бичиг баримтад гарын үсэг зурах болон яарсан шийдвэр гаргахад тааламжгүй. Шударга бус үйлдэл, эмх замбараагүй байдал гарч болзошгүй. Өөрийн зөв үйлдлээр хүмүүсийг өөртөө тат. Ойр дотны найзын зөвлөгөө чухал. Сарын дунд үед хэд хэдэн чухал асуудалтай нүүр тулгарах бөгөөд аливаад өөрийн бодолтой, итгэлтэй байх хэрэгтэй. Өөрийгөө хүндлэх сэтгэл болон итгэлээ буцааж авах үе. Гэрээ хэлэлцээр,…
Монголын нийтийн дууны урлагт өтгөн хөмсөгөөрөө алдарт хүрсэн хүн бол Д.Намсрайноров. Тэрбээр өнгөрсөн жил цар тахлын үеэр “Ододтой бүжиглэе” шоунд бүжигчин Э.Түвшинзаяатай хамтарч, маш амжилттай оролцсон. Эрхэм дуучин шоуны үеэр 10 гаруй кг жин хассан бөгөөд үүнийгөө өөрийн бүжгийн багш, хамтрагч Э.Түвшинзаяатай холбон тайлбарлаж байсан. Тэгвэл өчигдөр буюу зуны дунд сарын шинийн нэгний билэгт сайн өдөр монголын урдаа барьдаг бүжигчин Э.Түвшинзаяа хуримлаж, айл гэрийн эзэгтэй болсон байна. Түүний хувьд 2009 оноос бүжгийн спортоор хичээллэж буй. СУИС-ийг бүжгийн багш мэргэжлээр төгсжээ. Олон улсын хэмжээний мастер цол хүртсэн Монголын анхны бүжигчдийн нэг нь. Тэрбээр 2013 онд спортын дэд мастер, 2015 онд…