Зохиогч: Эрхэм админ

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ цалинг 10-25 хувиар нэмэх шийдвэр гаргажээ. Тодруулбал тусгай мэргэжилтнүүдийн үндсэн цалинг 10 хувь, тасгийн сувилагч нарын үндсэн цалинг 15 хувь, эрчимт эмчилгээний сувилагч нарын цалинг 25 хувиар 2022 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэх юм байна. Түүнчлэн Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд үндсэн орон тоон дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад “Ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах” зорилгоор үндсэн ажилтнууддаа 500,000 төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшууллыг өнөөдөр буюу 2022 оны долдугаар сарын эхний цалин дээр олгох шийдвэр гаргасан байдаг. Тус эмнэлгийн удирдлагууд…

Read More

Өнөөдөр долдугаар сарын 1. Монголын түүхэнд гунигтай, энэ “хар” өдөр хуанлийн хоногийн дарааллаар сарын эхэн гэдгээр бус, улсын наадмын сайхан өдрүүдээс илүүтэй сэтгэлд тод буудгийн учир юу вэ. 2008 оны УИХ-ын сонгуулийн дүнгээс үүдэлтэй гэх энэ өдрийн үйл явдал, үймээн самуунаас хойш долоон жил өнгөрчээ. Энэ хугацаанд юу болов, юу өөрчлөгдөв өө. Товчхон сийрүүлье 1.Үймээний улмаас дөрвөн сайхан залуу буудуулж амиа алдсан. Энэ бол хөдөлшгүй үнэн. 2.Иргэд рүүгээ буудсан цагдаа, буудах тушаал өгсөн албан тушаалтныг олсон уу, олоогүй. Буудах, галт зэвсэг хэрэглэх зөвшөөрөл өгсөн байж магадгүй гэдгээр тухайн үеийн цагдаагийн удирдлагуудыг ялласан, шүүсэн. Тэд “хэрэг”-ээ хүлээгээгүй. Гэхдээ ял авч…

Read More

Монголын загварын ертөнцөд хамгийн том брэнд гэгддэг O.Couture энэ зуны наадмын өнгийг “Их засаг” их сургуулийн өв залгамжлагч, удирдлагууд болох гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдээр тодорхойлуулжээ. МҮОНРТ-ийн хөтлөгч Н.Ундрал, түүний бэр эгч Ч.Сэлэнгэ нар өөрсдийн гоолиг бие, хөөрхөн царайгаараа олонд танигдсан. Тус брэнд тэдний үзэсгэлэн улам тодруулсныг уншигч танаа сонирхуулж байна. Хөтлөгч Н.Ундралын хувьд 35 настай, хоёр хүүхэдтэй бол Ч.Сэлэнгэ хатагтай 38 настай гурван хүүхэд төрүүлж өсгөж яваа бүсгүй юм.

Read More

Үндэсний бөхийн домогт аваргуудын нэг бол А.Сүхбат. Бяр удмаас өвлөгддөг журмаар ааваас нь эхлэлтэй бөхийн удам А.Сүхбатаар үргэлжилжээ. Аавынхаа бөх байсан тухай ч тэр ярьсан байдаг. Бөх рүү хөтөлсөн хүн нь ч аав нь. 1986 онд Монгол Улсын зууны манлай Х.Баянмөнх гэх домог шиг эрхмийн бөхийн дугуйланд орж байсан гэдэг. Ингэхдээ Политехникийн дээд сургуулийн нэр дээр өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд ах нь 18, Сүхбат аварга харин 16 хүртэлх насны ангилд барилдаж, анх Х.Баянмөнх аваргад тоогдож, клубт нь явах болсон гэдэг. Тухайн үед давгүй дээгүүр байрт орсон түүнийг “Ээ дээ, чи том бөх болно шүү, бөхөө хаяж болохгүй…

Read More

Эрүүл мэндийн салбарын удирдах хэд хэдэн албан тушаал хашиж байсан, хамгийн сүүлд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлдэг “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” (ЭМСХХ) төслийн зохицуулагчаар ажиллаж байхдаа бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдсон А.Мөнхтайван хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлтийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн болон НПГ-ын хяналтын прокурортоо гаргасан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалжуудаас тодруулахад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэж заасны дагуу тухайн яллагдагч хүсэлт гаргасныг хянаж байгаа. Удахгүй шийдвэрлэнэ” гэсэн юм. ЭМСХХ төслийн…

Read More

“Stand comedy” хэмээх шинэ төрлийн хошин урлагийг Монголчуудад танил болгосон Б.Батбилэг гэх залуу ”Ub comedy” клубыг анх үүсгэн байгуулж байсан нь саяхан. Комедиан Б.Батаа нэрээр танигдсан тэрбээр ээж талаасаа Дэд бүтцийн сайд асан Б.Жигжидын том зээ бол, аав талаасаа УДЭТ-ийн урдаа барьдаг жүжигчдийн нэг АЖ Г.Мягмарнарангийн ач хүү ажээ. Харин түүний аав болон ээж нь монголын олны танил эрхэмүүд чуулж үйлчлүүлдэг “Digital dental office” шүдний эмнэлгийн захирлууд юм.Түүний аав М.Батцэнгэлийнх 5 хүүхэдтэй бөгөөд хамгийн том нь комедиан Батбилэг юм. Түүний охин дүү нар Б.Тэмүүлэн, Б.Орхон мөн л сошиалд олон дагагчидтай “элит” бүсгүйчүүд. Тэд бидний мэдэх олон реклам сурталчилгаа болон клип,…

Read More

Монголын бизнесийн салбарт хүчтэй, амбицтай, амжилттай яваа бүсгүйчүүдийн нэг бол “Монполимет” группын Ерөнхийлөгч Н.Мөнхнасан. Өдгөө 36 настай, дөрвөн хүүхдийн ээж тэрбээр удахгүй болох Үндэсний их баяр наадмын үеэр өмсөх гоёлоо загвар зохион бүтээгч Отгонжаргалын O Couture Mongolia брэндээс сонголтоо хийсэн байна. Энэ тухайгаа тэрбээр цахим хуудаснаа дэлгээд, сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлжээ. Сонирхуулахад, шарк бүсгүйн зургаан настай хүү нь Далай ламын тодруулсан шинэ Богдын хойд дүр бөгөөд олны хэл амнаас нууцалж өдгөө нөхөр Алтаннарынх нь хамт АНУ-д амьдардаг гэсэн шүү.

Read More

Шатахууны үнэ наадмын өмнө болон наадмын дараа гэсэн хоёр шатлалаар нэмэгдэхээр болжээ. Тодруулбал, наадмын өмнө буюу ирэх долоо хоногоос 300 төгрөгөөр нэмэгдэх бол долдугаар сарын 10-аас хойш Аи-92 шатахууны үнэ 600 төгрөгөөр нэмэгдэхээр болжээ. Наадмын өмнө 300 төгрөг дараа нь 600 төгрөг гэх мэтээр гурван удаагийн давтамжаар нэмэхээр болжээ. Дэлхийн зах зээлийн үнэ 1285 доллар болсон тул өөр арга байхгүй. Дагаад бусад төрлүүд нэмэгдэнэ. Шатахууны салбарт ч гэсэн ард түмэн ажилладаг тул та бүхэн ойлгох хэрэгтэй шүү. Хэн ч алдагдалтай ажиллаж чадахгүй. Үнэ нэмүүлэхгүй гэвэл хомсдол үүснэ гэсэн тайлбарыг албаныхан өгч байна.

Read More

УДЭТ-ын жүжигчин, МУГЖ Сугарын Болд-Эрдэнийн 46 насны төрсөн өдөр өчигдөр боллоо. Тэрбээр цахим хуудаснаа ээжээрээ гангарсан зургаа дэлгэжээ. С.Болд-Эрдэнэ гавьяатын хувьд Улсын драмын эрдмийн театрын болон бусад 70 гаруй уран бүтээлүүдэд гол, туслах гэсэн дүрүүдэд тогложээ. Мөн 30 орчим кино уран бүтээлд тоглосон гэдэг. С.Болд-Эрдэнэ жүжигчин өнгөрсөн онд Монгол улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялааж үзэгчдээ баярлуулсан билээ. Нийт үзэгчдийнх нь өмнөөс төрсөн өдрийн мэнд дэвшүүлж, уран бүтээлийн олз, омог, өндөр амжилт хүсье. Тэрбээр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Жүжигчин хүн аливаа уран бүтээлд муу тоглоё гэж бодохгүй. Аль болох сайн тоглох юмсан, дүрээ зөв, сонирхолтой өнцгөөс гаргах юмсан гэж…

Read More

Тавдугаар сарын 1-нээс иргэдэд тоон гарын үсгийг олгож эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 80,100 орчим иргэн тоон гарын үсэг авчээ. Мөн E-Mongolia платформ дээр суурилсан Үндэсний цахим шууданг хийж байгаа бөгөөд долдугаар сарын нэгнээс тоон гарын үсэг авсан иргэн бүрт төрийн байгууллагатай шууд харьцах боломжтой үндэсний цахим шуудан (e-mail) нээгдэх аж. Энэ тухай Цахим хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ мэдээлэл өгөхдөө “Долдугаар сарын 1-нээс тоон гарын үсэг авах болгонд тухайн иргэнд үндэсний цахим шуудан нээгдэнэ. Үндэсний цахим шуудан нь E-Mongolia платформ дээр суурилж хийгдэж байгаа. Энэхүү шуудан нь иргэдийг төрийн байгууллагатай шууд харьцах боломжоор хангана. Иргэд төрийн байгууллагад хандахдаа…

Read More