Хошин урлагийн Х-Түц хамтлагийн ахлагч, МҮОНРТ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, МУГЖ Н.Онон сошиалд тун идэвхитэй нэгэн. Түүний хувьд удам угсаагаараа бахархаж өөрийн цахим хуудаснаа таван үеийн түүхээ зурган хэлбэрээр оруулжээ. Эрхэм жүжигчний хувьд өөрөө улсын нийслэл Улаанбаатар хотод төрсөн ч, уг гарвал нь Хэнтий аймгийн Бат-Ширээт сумын “Онон гурван харуулынх” гэдэг овог угсааны хүн ажээ. Түүний өвөг эцэг нь харуул занги хүн байсан ч, дараагийн үе нь лам хүмүүс байсан аж. Жүжигчин Н.Онон өөрөөсөө дээш гурван үеийн үүх, түүхээ мэддэг гэдгээ гайхуулах дуртай. Өөрөө болон өөрийнхөө хүүтэй нийлүүлээд ийнхүү 5 үеийнхээ зургийг дэлгэсэн байна. Түүний аав ээж хоёр хоёулаа эмч мэргэжилтэй…
Зохиогч: Эрхэм админ
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, D-Parliament.mn цахим системийг танилцуулах уулзалт боллоо. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон D-Parliament.mn цахим системийг танилцуулав. Тэрбээр “D-Parliament.mn сайт нээснээр УИХ-ын үйл ажиллагааг нээлттэйгээр таны гар дээр тавьж байна гэсэн үг. Анх 1996 онд интернэт нэвтрүүлэхэд ердөө 500 хүн холбогдож байсан бол одоо нийт өрхийн 84 хувь нь интернэтэд холбогдсон.Нийт хүн амын 82 хувь нь ухаалаг гар утас хэрэглэж байна. Тэгэхээр ухаалаг утастай хүн бүр төрийн хэрэгт шууд оролцож, санал бодлоо илэрхийлж болно гэсэн үг. Энэ сайтыг ард иргэд та бүхэн хэрэглэж, бодит саналаа өгдөг байх хэрэгтэй. Ингэж байж төрийн…
Загварын тайзнаа анхлан 14 настайдаа гарч, загвар өмсч эхэлсэн үеэсээ Монголын ирээдүйн топуудын нэг гэдгээ баталсан бүсгүй бол топ модель Г.Уранцэцэг. Өдгөө 37 настай тэрбээр загварын салбартаа өөрийн залуу нас, гоо сайхан, хувийн амьдралаа зориулсан гэхэд болно. Ирээдүйн чанартай моделиудыг U models загварын агентлагтаа бэлдэж, бэлтгэх болсон тэрбээр 2008 онд Топ модель хэмээх нэр хүнтэй шагналыг өөрийн хүчээр хүртэж байсан цөөн загвар өмсөгчдийн нэг. Түүний содон дүр төрх болоод харц нь тайзыг тэр чигээр нь өөртөө уусгачихсан юм шиг нэг л содон хөдөлгөөн түүнээс олж хардаг. Монголын хувцасны дизайныг хөгжүүлэх, дизайны байгууллага, компаниудын гайхалтай бүтээлүүдийг олонд таниулж алдаршуулах, шинэ загвар,…
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 96-г шалгаснаас 28-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Харин эрүүгийн 674 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 20-ыг нь шүүхээр шийдвэрлүүлэх, 27-г нь хаах саналаа илэрхийлэн НПГ-ын хяналтад хүргүүлсэн. Шүүхэд шилжүүлсэн 20 хэрэг дотор олны анхаарал татсан, удаан хугацаа зарцуулж шалгасан, шүүхээс буцаасан хэргүүд ч бий юм. Уг 20 хэрэг дотор Архангай аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга асан Б.Өсөхбаяр нарт холбогдох хэрэг багтсан байна. Нэлээд удаан хугацаанд шалгаж, 2020 онд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч…
Эмоци хамтлагийн залуу, царайлаг, авьяаслаг жүжигчдийн нэг Бадамжав буюу Жерри өдгөө олны танил болсон. Гучин нас хүрээгүй тэрбээр нөхөр, хүүгийн хамт амьдардаг. Хэнээс ч илүү нөхрийнхөө хайранд бөмбөрдөг гэдгээ илэрхийлдэг тэрбээр өдгөө орон нутгаар зүлгэн дээр зүгээр л майхнаас бариад, гэр бүлээрээ аялал хийж яваагаа цахим хуудаснаа онцолжээ. Жүжигчин бүсгүйн хувьд сүүлийн үед Zaya Bilgee брэндийн нүүр царайгаар ажиллах болсон билээ.
Монголын хип хоп ертөнцөд өөрийн уран бүтээлээрээ олноос онцгойрдог хамтлаг бол Дижитал. Тэр дундаа тус хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар хэзээнээс өөрийн үйлдлээрээ “сахилгагүй” нэгэн гэдгээрээ алдартай. Өдгөө 40 нас хүрч, ухаан сууж хөдөө мал маллан, “мянгат” малчин болж яваа тэрбээр өнөөдөр том охиноо хилийн чанадад үджээ. Түүний том охин алс хотын Ирланд улсад суралцахаар болсон байна. Энэ тухайгаа реппер залуу өөрийн цахим хуудаснаа онцлоод “За хайртай охин минь даль жигүүр ургаж эрдэм номоо сурхаар алсын хол ИРЛАНД улсыг зорьлоо эх орондоо хэрэгтэй хүн болоод ирээрэй” гэжээ. Реппер Бааварын хувьд хэдэн жилийн өмнө хар тамхины хэргээр “аав”-ынд нэг бус удаа…
Дөрвөн сарын хугацаанд 66 удаагийн үйлдлээр хулгай хийсэн этгээдийг баривчилжээ. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Завхан аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран энэ оны хоёрдугаар сараас зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 66 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 23 настай, эрэгтэй “Д” гэгчийг илрүүлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Уг этгээд нь одоогоор Архангай аймгийн нутаг дэвсгэрт 10, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт 8, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 22, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 5, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 5, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт 13, Завхан…
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, ялангуяа Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжилэж, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 06 сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл,…
Хүү маань одоо долоон настай, эхнэр минь жилийн өмнө хөхний хорт хавдараас болоод өөд болсон юм. Өнөөдөр эхнэрийн минь төрсөн өдөр юм л даа, ах нь сүүлчийн төрсөн өдрөөр нь эмнэлэгт цэцэг бариад очиход эхнэр минь эмнэлэгийн орон дээр сүүлчийн хүчээ шавхаад инээмсэглэж байсан юм. Би чинь эхнэрээ баярлуулахаасаа гомдоох нь их байж дээ гэж одоо боддог. Хоёр талаасаа хувцас хунараа аваад л түрээсийн байрнаас амьдралаа эхлүүлж байлаа. Эхнэр минь бүхий л үед дэмжиж, намайг ойлгож хайрладаг байсан. Хүн чинь сайн хүнийг их гомдоож давардаг юм билээ. Анх хүсч гуйж авч суусан байтал олигтой баярлуулж байснаа ч ах нь сайн…
Төв аймгийн Заамар сумын нутаг Туул голд хүүхэд осолдсон тухай дуудлага зургаадугаар сарын 27-ны өдөр иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхний хамт найман настай эрэгтэй Х-г эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 17:43 цагаас эхлүүлсэн байна. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа талаар ОБЕГ мэдээллээ.