Жил бүрийн баяр наадмаар айл бүрийн хойморт заларч, цэнхэр дэлгэцээр гардаг “Мандухай сэцэн хатан” киноны Баянмөнх жононгийн дүрээр сэтгэлд хоногшсон Д.Гүрсэд гуай өнөөдөр Ардын жүжигчин цолны мялаалгын найраа өчигдөр хийжээ. Тус цолны мялаалгын найранд үе үеийн тайз дэлгэцийн уран бүтээлчид нэг дор цугларч нэгэн үдшийг хамт өнгөрүүлжээ. Д.Гүрсэд гуайн хувьд 2013 онд МУГЖ цол хүртэж байсан бол 2021 оны сүүлчээр АЖ цол хүртэж, урлагийн ертөнцөд өөрийн нэрээ тамгалж чадсан. Түүний хувьд эхнэртэйгээ Сэлэнгэд арваад жил амьдарч байгаад түүнийг өөд болоход нь 2009 онд хотод иржээ. Тус аймагт Соёлын яамны томилолтоор “Сэлэнгийн долгио” чуулгад найруулагчаар ажиллаж байжээ. Түүний гэргий Үндэсний дуу…
Зохиогч: Эрхэм админ
Сонгогчдын тоо нэмэгдсэн нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагыг бий болгож байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил ид үргэлжилж байна. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр парламентын гишүүдийн тоог нэмэх асуудал эрчимтэй яригдаж байгаа. Анх 1990 оны долдугаар сард Монголд анх удаа олон намын оролцоотой анхны чөлөөт, ардчилсан сонгууль болж, 50 гишүүнтэйгээр парламентын үйл ажиллагаа эхэлсэн. Улмаар 1992 онд УИХ-ын анхдугаар сонгууль болж 76 гишүүнийг сонгож байсан түүхтэй. Үүнээс хйош 30 жил турш Монгол Улсын парламент 76 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Үндсэн хуулийг баталсан 1992 онд манай улс 2,1 сая иргэнтэй байсан бол одоо 3,4 сая иргэнтэй. Гучин…
Дуучин A cool буюу Б.Анхбаяр ШШГЕГ-ын харьяа “Соёмбо” чуулгын даргаар томилогдож дэд хурандаа цолтой болоод буй. Түүний хувьд офицерын курст суралцаж, хошууч цолтойгоор уг албан тушаалыг хаших болсон билээ. Тэгвэл тэрбээр өөрийг нь тойрсон хэл амны байд хариу барьжээ. Тэрбээр “Чи алдвал чи өөртэйгөө л нүүр тулна! Чи өвдвөл Чи өөртэйгөө л нүүр тулна! Өөрийгөө хайрла,Өөртөө л итгэ! Чиний өмнөөс хэн ч хариуцлага хүлээхгүй чиний өмнөөс хэн ч өвдөхгүй! Мандах нар шиг өдөр байхад, Гуних гутрах бас өдөр байнаа! Бусдын төлөө гэсэн сэтгэлийг чинь ойлгохгүй хүн олон байдаг ч Бусдын төлөө яваарай гэсэн өвөг дээдсийн сургаалыг мартаж болохгүй! Чи бол…
Артист, дуучин /хөгжимчин/ Baljka-гийн гуравдах уран бүтээл “Obsession” клипэнд Японы алдартай модель, жүжигчин Junya Abe тогложээ. Түүний хувьд өдгөө 26 настай бөгөөд Японы тв шоу, дэлгэцийн уран сайхны киногоороо Японд төдийгүй Азид алдартай болж буй загвар өмсөгч, жүжигчин юм. Тэрбээр өнөөдөр Монголд ирж байгаа аж. Дуучин Baljka-гийн хувьд чанартай, далайцтай уран бүтээл туурвидаг гэдгээрээ олны магтаалыг сонсдог. Энэ удаа тэрбээр “Naura Ginza” brand-тэй хамтран гуравдах клипээ өөрөө найруулж зураг авалтаа Японы нийслэл Токио хотод хийсэн байна. Тус уран бүтээлийн хөгжмийг олон улсад монголын нэрийг тамгалж яваа “The Hu” хамтлагийн хөгжмийн найруулагч, товшуур хөгжимчин Н.Тэмүүлэн, онцгой уран бүтээлээрээ залуусыг байлдан…
Элсэлтийн Ерөнхий шалгалт энэ сарын 23-26-ны өдрүүдэд боллоо. Үүнтэй холбогдуулан БШУЯ, БҮТ-өөс ЭЕШ-ын үр дүнтэй холбоотой мэдээлэл хийлээ. Энэ үеэр БҮТ-ийн дарга Д.Ганбат: Шалгалтын материалыг дор бүр нь шалгуулагчдад үзүүлж дүнг нь танилцуулсан. Өнөөдрөөс эхлээд шалгуулагчид өөрсдийн вэбээс батламж хуудсаа хэвлэн авах боломжтой. Энэ удаагийн шалгалтад нийт шалгуулагчийн 8 хувь нь шалгалтдаа ирээгүй, 92 хувь нь шалгалтдаа орсон байна. Тэдгээр шалгуулагчийн дүнг өнгөрсөн жилийн ерөнхий дүгнэлттэй харьцуулбал 2021 онд 501.13 дундажтай байсан бол 2022 онд 501.09 болж буурчээ. Мөн энэ жил 800 оноо авсан хүүхдүүдийн тоо сүүлийн дөрвөн жилийн дунджаас дээгүүр байна. Тодруулбал, 2019 онд 109 шалгуулагч 800 оноо, 2020…
Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах салхины хаалтыг хийж гүйцэтгэх ажлын тендэрт ялсан “Цагаан толгойн нуур” ХХК-ийн туслан гүйцэтгэгч компанийн ажилтан осолд орж, амь насаа алдсанд гүн эмгэнэл илэрхийлье. “Цагаан толгойн нуур” ХХК нь зүүн бүсийн үйлдвэрт салхины хаалт/ нүүрсний нарийн ширхэгт тоосонцор агаарт дэгдэхээс сэргийлэх/ хийх тендэрт 2020 онд шалгарсан бөгөөд өнөөг хүртэл ажлаа гүйцэтгэж байгаа юм. Осолд өртсөн ажилчид нь Цагаан толгойн нуур ХХК-д давхар туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулсан компанийн ажилтан юм. “Цагаан толгойн нуур” ХХК-тай холбогдох уг ослыг хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа болно. ХМОНХХ
Монголын загварын ертөнцөд хөөрхөн төрхтэй гэгддэг топ модель Х.Бадамгэрэл дуучин Бэкитэй гэр бүл болж, 11 дэх жилийн нүүрийг үзэж байна. Тэд өдийг хүртэл гэрлэлтээ батлуулаагүй явсан бөгөөд өчигдөр албан ёсоор аав, ээжид нь хатаг тавьж бэр гуйсан байна. Энэ тухайгаа топ Х.Бадамгэрэл “Аавдаа зорьж очиж золгож охиныг нь хайрлан амьдралаа холбосон 11 жилийн түүхэнд 10 жилийн дараа Бэки албан ёсоор хадаг хүндэтгэлтэй уулзаж Ананд утасны цаанаас л харж байсан өвөөтэйгөө тэврэлдэн ӨВӨӨ ТА ИЙМ ЗАЛУУХАН ЮМ ЧИНЬ БИ ТАНЫГ ААВАА ГЭЧИХ ҮҮ гэж өвөөгийнхөө хамаг хайрыг нь хүргэж инээлгэсээр өнөөдөр ч хамт eвропыг хөндлөн туулсаар явна” Би ч их олон…
ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 583.2 МЯН.ТН НҮҮРС ЭКСПОРТОЛСОН НЬ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 300 ХУВИАР ӨСЖЭЭ Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор 2022 оны 6 дугаар сарын 24,25-ны өдөр нүүрс тээврийн 904 автомашин, Ханги боомтоор 146 автомашин, Булган боомтоор 277 автомашин, Шивээхүрэн боомтоор 171 автомашин хил нэвтэрчээ. Харин зэсийн баяжмалын тухайд, Гашуунсухайт боомтоор дээрх өдрүүдэд нийт 103 автомашин нэвтэрчээ. Мөн өнгөрсөн 7 хоногт 583.2 мян.тн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 300.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Өмгөөлөгч Б.Баасанцогт болон шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, “Номин холдинг” ХХК-ийн Санхүүгийн бизнес хариуцсан захирал И.Галбуян нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцлээ. НПГ-аас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарт Эрүүгийн хуулийн 22.1-1-т заасан албан тушаалаа урвуулсан, 22.4-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан”, И.Галбуянд бусдад хахууль өгсөн, “Улаанбаатар импэкс” компанид мөн хуулийн 22.5-3 дахь хэсгийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд…
Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөрт “Цахим үндэстэн” болох зорилт тавиад буй. Энэ хүрээнд иргэдэд хүнд суртал, чирэгдэл үүсгэдэг олон үйл ажиллагааг цахим технологид шилжүүлж, хүний оролцоогүйгээр хийж эхэлсэн. Тухайлбал, Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-ынхан визийн хүсэлт, түүнийг олгох, харийн иргэдийн оршин суух зөвшөөрөл гээд олон ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлээд буй. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тэдэнд виз олгох ажлыг хялбаршуулж эхэлсэн. Гэвч сайны хажуугаар саар зүйл ГИХГ-т байсаар. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын санаачилсан “Цахим үндэстэн” зорилт, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах бодлогод чөдөр тушаа болсон, улсын төсөвт орох тодорхой хэмжээний хөрөнгийг хэн нэгэн албан…