Нийслэлийн Прокурорын газраас хуулиар харьяалуулсан байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын 2021, 2022 оны I улирлын байдлаар шалгаж, шийтгэл оноосон, зонхилон гарч буй зөрчлийн шалтгаан, нөхцөлийг судалжээ. Тэдгээр зөрчил дунд Барилгын тухай хууль зөрчсөн зөрчил их байгаа аж. Энэ талаар НПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Н.Энхтуяагаас тодрууллаа. -Танайхаас хийсэн судалгаагаар Барилгын тухай хууль зөрчсөн зөрчил их байгаа гэж дүгнэжээ. Судалгааныхаа талаар мэдээлэл өгөөч -Эрх бүхий албан тушаалтнуудаас 2021 он, 2022 оны I улирлын байдлаар шалгаж, шийтгэл оноож шийдвэрлэсэн зөрчлөөс зонхилон үйлдэгдсэнийх нь шалтгаан нөхцөлийг НПГ-аас судаллаа. Судалгааг тухайн төрлийн зөрчил үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөлийг тогтоох, урьдчилан сэргийлэх…
Зохиогч: Эрхэм админ
-Удаа дараа осол гаргасан ч хариуцлагаас мултарсаар байна- Хан-Уул дүүргийн нутагт барьж буй барилгууд дээр өнгөрсөн долоо хоногт хүний аминд хүрсэн осол дараалан гарлаа. Эхнийх нь Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутагт, “Хүннү 2222” орон сууцын хорооллын дэргэд “Номин холдинг” компанийн хамаарал бүхий “Номин реалтор” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй барилгын талбайд энэ сарын 22-ны лхагва гаргийн 12.50 цагийн үед өргөгч цамхаг унаснаас хоёр ажилчин нь амиа алдсан. Маргааш нь буюу өнгөрсөн пүрэв гарагт мэргэжлийн хяналтын байгууллагаас уг ослын урьдчилсан дүгнэлтийн талаар мэдээлэл хийгээд удаагүй байтал дахиад барилгын өргөгч төхөөрөмж унаж, түүн дээр ажиллаж байсан хоёр хүний нэг нь амь эрсдэж, нөгөө…
“Да хүрээ” дээр худалдаалагдаж буй авто машинуудын үнэ долларын ханш өссөнтэй холбогдуулан доод тал нь 1-3 сая, зарим нь бүр 10 орчим сая төгрөгөөр өсчээ. Өргөн хэрэглээний бараа, гадаад валютын ханш, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн гээд жилээс жилд үнэ нь нэмэгдэж, иргэдийн амьдралыг туйлдуулдаг зүйлсийн нэрийг тоочоод баршгүй. Эзэн нь даатгалын мөнгөө олоод авчихдаг болохоор унасан, мөргөлдсөн машинаа хямдхан зарж орхино. Үүнийг тэндэхийн ченжүүд худалдаж аваад, ямар ч сэвгүй болтол нь янзалж байгаад экспортонд гаргахаар худалддаг. Тэндээс л монгол ченжүүд авдаг ажээ. Ямарваа нэгэн барааны анхдагч эзэн буюу үйлдвэрлэгч, худалдан авагч хоёрыг холбогч гүүр гэж болох наймаачид хэмээгч хэсэг…
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар, ялангуяа Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжлэхийг анхааруулж байна. 2022 оны 06 сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 22-27 градус, Их нууруудын…
Монголын Реп техно хөгжмийн амьд домог гэгддэг “Хар Сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахыг танихгүй хүн ховор. Тэрээр Монголын бахархал болсон Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид гуайн ач хүү билээ. Гурван үеийн бүжгийн удамтай хүн юм. Түүний аав нь Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар билээ. Түүнийг манай сайт папараци буландаа онцолж байна. Тэрбээр хүүхэд бүрийн амрах дуртай “Найрамдал” зусланд амарч байхдаа “Хар сарнай” хамтлагийн гишүүдтэйгээ 1991 онд танилцаж хамтлаг байгуулагдах эхлэлээ тавьж 1992 онд “Хар сарнай”-г үүсгэн байгуулжээ. Урлагт нэгэнт дурлачихсан, урлагийн гэр бүлд өссөн тэд бүжиг, дуу хосолсон…
Пара Пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-20 ны өдрүүдэд БНСУ-д болсон. Тус тэмцээнд Хөдөлмөрийн Баатар МУГТ Э.Содномпилжээ, дасгалжуулагчийн хамт оролцсон ч, Төрийн далбайг буруу хийсэн тул тус тугийг барьж нээлтэд барьж гарахгүй гэдгээ илэрхийлж, тэмцээний зохион байгуулагч талд гомдол гаргаад тэмцээний нээлтийг орхин гарсан билээ. Тэгвэл тэрбээр өчигдөр буюу “Тамирчдаа алдаршуулах өдөр”-ийн үеэр манай сайтын дуранд өртснийг уншигч танаа сонирхуулж байна. Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпилжээгийн хувьд “Токио-2020” паралимпийн наадмын эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд өрсөлдөж 241 кг өргөж, паралимпийн рекордыг шинэчлэн тогтоож байсан юм. Түүний амжилтуудаас дурдвал, 2016 онд 210 кг өргөж Риогийн паралимпээс хүрэл медаль хүртэж байсан…
Нийслэлийн Засаг даргын шуурхай хурал болно байна. Тус хурлаар Үндэсний их баяр наадмын зохион байгуулалттай холбоотой зарим асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал “Наадмын тасалбарыг 100 хувь цахимаар худалдаална. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны санал болгосон технологийн компанитай гэрээ байгуулсан. Хөгжүүлэлт, туршилт ойрын өдрүүдэд хийгдээд, худалдаалж эхэлнэ. enaadam.mn гэж домайн ашиглана. Бас хүргэлттэй” гэж Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ. Тасалбар авах жуулчид дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: Албан бичиг Нислэгийн тийз захиалгын баталгаажуулалт /Хэзээ, ямар агаарын тээврийн компаниар ирэх/ Зочид буудлын захиалгын баталгаажуулалт /Ямар зочид буудалд байрлах / Тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын бичиг хэрэг болон [email protected] цахим хаягаар…
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Дээд модот булангийн-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 130 км, Хатгал тосгоноос хойд зүгт 30 км-т/Өсвөр насны хүүхэд 06.25-ны өдөр адуугаа хураахаар гэрээсээ мориор гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 22:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид иргэн М /16 настай, эрэгтэй/-ыг 06.27-ны өдрийн 05:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07:26 цагт тус багийн “Ардагийн-Ам” гэдэг газар /гэрээс нь зүүн хойд зүгт 3 км/ -аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны “Хувьсгалчид”-ын 2 дугаар гудамжинд байшин барихаар суурийн нүх ухаж байсан 2 хүн барилгын материалд даруулж нас барсан тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 12:04 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 12:05 цагт ангиас гарч 6 км зам туулан 12:12 цагт очиход иргэн Ө-ийн 2 давхар байшингийн суурийг цутгаж байсан Архангай аймгийн Хотонт сумын харьяат иргэн Д /24 настай, эрэгтэй/, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат иргэн Э /18 настай, эрэгтэй/ нар барилгын суурийн 1 метрийн гүнтэй нүхний ирмэг дээрх суурийн блокод даруулж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1…
Чингисхаан хамтлагийн дуучин АЖ Д.Жаргалсайханы дуулсан тамирчдын сүлд дуу болох “Тамирчны алдар” дуу өдгөө 34 настай. Өчигдөр болж өнгөрсөн “Тамирчдын өдөр”-ийн үеэр ардын жүжигчин маань тус дууг дахин дуулж, тамирчдынхаа сэтгэлийг тэнийлгэж цусыг хөөргөж, нүдний нулимсыг нь цийлэгнүүлж байсныг манай папараци дуран онцолжээ. Гэвч уг дууны үнэн түүхийг мэдэх хүн ховор. Тус дууны эзэн нь МУГТ Нэргүйн Энхбат ажээ. Тэрбээр одоогоос 34 жилийн өмнө буюу 1988 оны аравдугаар сарын 2-нд боксын 60 кг-ын жинд олимпийн хүрэл медаль хүртэн, Монголын спорт, боксын түүхэнд шинэ хуудас нээж байжээ. Учир нь боксчдын олимпийн анхны медаль Сөүлийн олимпоос Монголын баг тамирчдын авсан цорын ганц…