Нэвтрүүлэгч Бужгарын Гантигмаа Соёлын гавьяат зүтгэлтэн болно. Тэрбээр багаасаа сэтгүүлч мэргэжилд дурлаж эзэмшсэн. Телевизийн салбарт 18 наснаасаа эхлэн ажилласан түүхтэй. Б.Гантигмаа туслах найруулагчаас эхлэн бүх шат дамжлагаар явж нэвтрүүлэгч болсон. Энэ жил 33 дахь жилдээ телевизийн салбарт ажиллаж байгаа юм. Түүний аав МУГЖ С.Бужгар агсан, ээж нь МУГЖ Ш.Дэлгэржаргал гуай юм. Харин өөрөө “Гарын 5 хуруу” киноны Гэрлээгийн дүрд тоглож 8 насандаа олны танил болж байв.
Зохиогч: Эрхэм админ
Санхүүгийн зах зээлд гэр бүлээрээ сэтгэл нэгтэйгээр зүтгэдэг хүмүүс бол “Ард” санхүүгийн нэгдэл группын эзэн Ч.Ганхуягийнх. Өдгөө 50 насны босго алхаж буй тэрбээр урьд хойд амьдрал нийлсэн зургаан хүүхэдтэй. Хүүхдүүдээ бага балчираас нь санхүүгийн боловсролтой болгохыг чухалчилдаг түүний хоёрдахь хүү Хаска шинэ төсөл эхлүүлж буй аж. Уг төслийн хүрээнд Ч.Ганхуягийн үзэсгэлэнт гэргий Г.Уянга хатагтай стиль имиджээ өөрчилжээ. Хааска хүүгийн хувьд Ч.Ганхуягийн анхны гэргийгээс төрсөн хоёр дахь хүү нь ч гэлээ, хоёрдахь эхнэр Г.Уянга хатагтай нялх балчираас нь өөрийн хүү мэт өсгөж хүмүүжүүлсэн гэдэг.
“Гэрлэн дохио” телевизийн олон ангит кино болон “Аз жаргалийн шок”, “Том толгойтын романс” бүтээлд гол дүр бүтээж “Зүрхний хилэн”, “Цасан охин”, “Намрын синдром”, “247 градус”, “Зура”кинонд ажилласан соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр өнөөдөр 37 нас хүрч байгаа бөгөөд 2008 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсөж, 2011 оноос одоог хүртэл УДЭТ-т жүжигчнээр ажиллаж байсан ч саяханаас чөлөөт уран бүтээлч болсон.
“Алив дансаа”, “Бууз”, “Миний пүүз”, “Намхан” зэрэг уран бүтээлүүдээрээ залуусыг байлдан дагуулдаг реппер бол Н.Цэцэнбилэг буюу Цэцээ. Түүний гэргий Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан, Монгол Улсын зөвлөх инженер, ШУТИС-ийн хүндэт профессор Д.Дамбын охин гэдгээрээ олонд танигдсан. Цэцээ “шоудмаар санагдах үедээ ЭХНЭРЭЭ сонсож байгаарай байнгын жаргана гэж юу байхав хааяа хэрэлдэнэ. Төгс амьдрал гэж байддаггүй” гэдгийг залуустаа хандаж хэлж байсан удаатай.Тэгвэл анх удаа гэр бүлийнхээ зургийг дэлгэв. Сайхан гэр бүлд аз жаргал хүсьe.
Нэгэн үе “Драмын 4” хэмээх нэгдэл эд моодонд орж байлаа. Тэднээс монголын хүсэмжит залуусын жагсаалтыг олон жил тэргүүлсэн нь жүжигчин, найруулагч Ганболдын Эрдэнэбилэг буюу Эби юм. “Чиний эзгүйд”, “Би чамд хайртай-2”, “Бурхан өршөөг”, “Сая долларын олз”, “Үргээлэг” зэрэг кинонд гол дүр бүтээж чадварлаг жүжигчнээ баталсан түүнийг “Хийморь” болон “Тэнгри чину” киноны ерөнхий найруулагчаар ажиллахад хэр сайн найруулагч вэ гэдгийг монголын ард түмэн мэдэрсэн.в Тэгвэл тэрээр Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнагдахаар болсон байна.
Монголын загварын салбарт өөрийн өнгө төрхөө тодорхойлж явсан Ө.Содгэрэл хатагтай өдгөө 40 настай. Шампуний рекламд тоглосны дараагаар баян айлын бандгар хүүгийн харцанд ээрэгдэн явсан тэрбээр өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд өөрийгөө боловсруулж, хилийн чанадад гэр бүлээрээ амьдарч байв. Ирсэн даруйдаа монголын дизайнеруудыг “базах” болсон түүний содон зургийг дэлгэж байна. Залуу насандаа бусад охидын ижил бумбагар хацар, өргөн шанаатай явсан тэрбээр өдгөө БНСУ-ын кино жүжигчдээс ялгагдахааргүй харагддаг билээ. “Хөөрхөн” тодолголтой түүний гэрэл зургуудийг сонирхуулж байна.
Дэлхий нийт ковидын улмаас хөл хорио тогтоож, олон бизнес дампуурч байх үед Ариунаа гэх монгол бүсгүй Арабын Эмрат улсад “Анна кашмер”-ын бүтээгдэхүүнээрээ алдар нэрээ тамгалж чадсан. Тэрбээр АНЭУ-ын Дубай хотод болж өнгөрсөн “IFE Dubai” буюу Олон улсын загварын долоо хоногт Монгол Улсаас анх удаа оролцон, “BEST LUXURY WEAR 2021” шагнал хүртсэн юм. Улмаар Монгол ноолуурыг Дэлхийн тансаг бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлж эхэлсэн. Тэгвэл тэрбээр брэндийнхээ шинэ загваруудыг танилцуулж, хүлээн авалт зохион байгуулжээ. Тус хүлээн авалтад монголын нэр хүндтэй олны танил, бизнесмэн, улс төр, урлаг соёлынхон бүгд цугларсан гэнэ шүү.
Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс-2016” тэмцээнд оролцож явсан мисс, жүжигчин А.Баярцэцэг өдгөө 32 настай. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Зургийн баг маань намайг 30 гарсан харагдахгүй байна гэнээ” хэмээжээ. Түүний хувьд олны танил миссүүд дундаа боловсрол өндөртэй, олон мэргэжилтэй гэдгээрээ бусдаас ялгардаг. Тэрээр 2016 онд АНУ-ын Вашингтон хотноо болж, дэлхийн 119 орны гоо бүсгүйчүүд авьяас чадвар, ур ухаан, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөн. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Баярцэцэг Монгол Улсын түүхэнд байгаагүй амжилт гаргаж, шилдэг 11-т багтаж чадсан юм. Харин 65 дахь удаагаа зохион байгуулагдсан “Дэлхийн мисс”-ийн титмийг Пуэрто Рико улсын мисс Стефани Дел Валле хүртсэн байдаг. Мөн…
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар мөн Нийтийн болон хувийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн зогсоолыг төлбөртэй ажиллуулах талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэв. Түгжрэл үүсэх нэг хүчин зүйл нь авто зогсоолын хүртээмж болон менежментийн асуудал гэж Нийслэлийн ЗДТГ үзэж байна. Энэ оны байдлаар Улаанбаатар хотод 615 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бол авто зогсоол 16,696 байгаа юм. Нийтийн болон хувийн хэвшлийн, орон сууцны, шинээр судлагдсан гэх мэт эдгээр зогсоолыг тээврийн хэрэгсэлтэйгээ харьцуулбал 1 зогсоолд 23 авто машин ногдож байна гэсэн үг. Хотын төвд зогсоолын хүрэлцээ муу байгаа нь түгжрэлийн шалтгаан болж байна гэж иргэдээс авсан судалгааны үр дүн гарчээ. Тиймээс…
Загвар ертөнцийн цөөн хэдхэн топ моделийн нэг бол Э.Сэлэнгэ. Тэрбээр хэдэн жилийн өмнө дурлалт залуу Б.Одбаяраасаа Парисын гудамжинд гэрлэх санал хүлээн авч, 2014 онд анхны охиноо өлгийдөн авч байв. Тэгвэл тэд өчигдөр хуримаа нижгэр хийжээ. 2011 онд Топ модeль өргөмжлөл хүртсэн Э.Сэлэнгэ Б.Одбаяртайгаа 2013 оноос үeрхэж эхэлсэн юм. Сайхан хосуудад аз жаргал хүсэж баяр хүргэe.