Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Д.Батлут Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын харилцаа хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцлоод, хоёр орны батлан хамгаалахын салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дурдлаа. Түүнчлэн БНТУ-ын “MKE” корпорацтай байгуулсан гэрээний дагуу Монгол улсын Батлан хамгаалах яамны харьяа байгууллагад бага оврын үйлдвэр байгуулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаад талархлаа илэрхийлж, цаашид цэрэг техникийн хамтын ажиллагаа, боловсрол, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг чиглэлд улам өргөжүүлэн хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юксэл Батлан хамгаалахын сайд Д.Батлуттай цаашид батлан хамгаалах салбарын харилцаа,…
Зохиогч: Эрхэм админ
МУГТ Лхагватогоогийн Энхрийлэн Чиндао Гран при тэмцээнд дэд байр эзлэн Мөнгөн медаль хүтрлээ. БНХАУ-н Чиндао хотод зохиогдож буй уг тэмцээнд тэрбээр Өмнөд Солонгос, Ардчилсан Солонгос, Словени улсын бөхчүүдийг ялж аваргын алтан медалийн төлөө шалгарсан. Финалд Франц улсын тамирчин Монан Декетертэй барилдан дийлдсэнээр мөнгөн медалийн болзол хангав. Ийнхүү гран при тэмцээнд хүртэж буй хоёр дах медаль нь бож байна.
УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл өнгөрсөн долоодугаар сард “Хүүхдийн-100”-д байрлах цэнгээний газрын гадна зодоон хийж, бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдож, өдгөө хуулийн байгууллагаар шалгагдаж буй. Тэгвэл МАН-ын Бага хурал хуралдаж буй энэ үеэр сэтгүүлчид түүнээс байр суурийг нь тодруулжээ. Тэрбээр хэлэхдээ “Та нар энэ хэргийг шүүхээс нь асуу. Миний хүү 28 хүрсэн хүн. Эцгийнх нь хувьд би тухайн хэрэгт нь анхаарал хандуулж байгаа. Хохирогчийн эцэг эхтэй уулзаж, эмчилгээнийх нь төлбөрийг төллөө, эрүүл мэндэд нь анхаарлаа. Өнөөдөр тэр хүүхдийнх нь хамар, ам нь бүтэн байж л байгаа шүү дээ. Хохирогч хүүхдэд хилийн хориг тавих саналыг бид гаргаагүй. Мөрдөн…
МАН-ын VIII бага хурал өнөөдөр (2025.09.28) Тусгаар тогтнолын ордонд болж байгаа. МАН-ын даргын санал хураалтад аль нэг нэр дэвшигч нь бага хуралд оролцогчдын 2/3 санал авч байж санал хураалт хүчин төгөлдөр болно. Санал хураалтаас өмнө Л.Оюун-Эрдэнийн намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх ёстой. Гэтэл хүсэлтийг бага хурлыг даргалж буй УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ албажуулахгүй байна гэв. Тэгэхээр мордохын хазгай болж байгаа тул МАН-ын даргын асуудлыг энэ бага хурлаар биш Их хурлаар хэлэлцэж болзошгүй байна. МАН-ын дүрмээр намын их хурлыг 45 хоногт зарлан хуралдуулах тухай заасан. Бид МАН-ын бага хурлын талаар эргэж мэдээлсээр байх болно.
“МАН-ын дарга ёс зүйтэй байх ёстой. Би баялгийн ямар ч хулгайтай холбогдоогүй. Миний орлого, зарлага тодорхой. Би ном уншиж явснаас өөр юмтай холбогдож явсангүй. Би ахмадууд, залуучууд аль алинтай нь уулзсан. Тэд Засгийн газар тогтвортой байхыг хүсэж байна. МАН-ын даргын ёс зүйн босго намсах ёсгүй. МАН-ын дарга болвол намаа эрс шинэчилнэ. Цэвэр болгоно” гэжээ.
БНХАУ-ын Чиндао хотод жүдо бөхийн гран при тэмцээн есдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд 26 орны 200 (эрэгтэй 117, эмэгтэй 83) тамирчин өрсөлдөж байна. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар, Г.Болдбаатар нарын удирдлага дор 15 тамирчин өрсөлдөж буйгаас эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд гавьяат тамирчин Ё.Басхүү алтан медаль хүртэж, гурван тамирчин хүрэл медаль хүртлээ. Улмаар Монгол Улсын баг тамирчид нэг алт, гурван хүрэл медальтайгаар хүснэгтийн гуравт жагсаж байна.
“Би улс төрийн карьераа бодоод хулчийж суудаг хүн биш. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 8 жил ажиллаж, намаа бодлогын судалгаатай, нээлттэй, дэвшилтэт, цахим болгож, 3 дараалсан ялалт авчирсан. Намын гишүүдийнхээ итгэлийг алдахгүйн төлөө, хэнийг ч ялгалгүй бүх хүчээ дайчилж ажилласан. Би дарга болох гэж зүтгээд байдаггүй. Өнгөрсөн хугацаанд надад нэр дэвших боломж зөндөө байсан ч намаа илүү институцийн түвшинд хүргэхэд анхаарч ажиллаж ирсэн. Баруун бүсдээ ч өөрийгөө сурталчлахаас илүү намын бодлогоо ярьж УИХ-д сонгогдсон. Би асуудалтай хүн байсан бол тэр олон хэвлэлийг дуудаад 79 асуултанд хариулаад суухгүй байсан байх. МАН-ын даргаар сонгогдвол тинк танкийг хөгжүүлж дараагийн сонгуульд ялалтанд хүргэнэ. 2027…
Монгол Ардын намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэр дэвшихээ илэрхийлж, тус бүртээ мөрийн хөтөлбөрөө Бага хурлын гишүүдэд танилцууллаа. Улмаар нэр дэвшигчид бодлогын мэтгэлцээнийг өрнүүлж, гишүүдийн асуултад хариулж байна. Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаан хэлэлцэх асуудлын дарааллын дагуу үргэлжилж байна.
Өнөөдөр МАН-ын Бага хурлын гишүүдийг шинээр томилох санал хураалт болж буй. Энэ үеэр тэр бүр олны өмнө ил гараад байдаггүй Моннис группын Ерөнхийлөгч Б.Чулуунбаатар хуралдаа идэвхтэй оролцож явна. Түүнийг манай дуран онцлон буулгалаа.
МАН-ын Бага хурлын гишүүдийг шинээр томилох санал хураалт үргэлжилж байна. Энэ үеэр П.Анужин гишүүнийг манай дуран онцлон буулгалаа. Тэрээр жин нилээд хаяж жижигхэн эмэгтэй болжээ.
