Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2025.09.27/ эхэллээ. Хуралдаанд оролцох 428 төлөөлөгч байгаа бөгөөд 80 гаруй хувийн ирц бүрдэж ийнхүү хуралдааныг эхлүүлж буйгаа Монгол Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр эхлээд энэ удаагийн хуралдааны дарга, дэд дарга нарыг сонгов. Бага хурлын VIII хуралдааныг УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, дэд даргаар Бага хурлын гишүүн Д.Гангамөрөн нарыг сонголоо. Энэ удаагийн хуралдаанаар Бага хурлын зарим гишүүнийг чөлөөлөх, шинээр сонгох, ээлжит XXXI Их хурлын товыг тогтоох, төлөөлөгчдийг сонгох журам зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэдгийг хуралдаан даргалагч танилцууллаа.
Зохиогч: Эрхэм админ
Боловсон хүчнийг сайжруулах, нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлд хийгдсэн ажлууд: • Цэргийн эмч, сувилагчийг тусгайлан бэлтгэхээр боллоо. • Зэвсэгт хүчний офицер, ахлагч, ажилтан албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор орон сууцны урьдчилгааг бүрдүүлэхэд 20 сая төгрөгийн дэмжлэгийг нийт 100 гаруй алба хаагчид үзүүллээ. • Ахлагч хотхон хорооллын ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүллээ. • ҮБХИС-ийн “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн дэргэд “Кибер аюулгүй байдлын гүнзгийрүүлсэн сургалтын танхим”, “Нисгэгчгүй нисэх хэрэгслийн сургалт, зохион бүтээх төв”-ийг байгуулж, хэлний гүнзгийрүүлсэн сургалтыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. • Оюутан цэрэгт цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгууллаа. • Хугацаат цэргийн алба хаагчдыг Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвтэй хамтран сургалтад хамруулж тухайн…
Үндэсний телевизийн хөтлөгчөөр олонд танигдсан Д.Одзаяа өдгөө сошиал инфлюсер цолтой.Түүний талаар шүүмжлэл, магтаал хосолж сошиалаар түгээгдэгч тэр бүр тоогоод байдаггүй. Энэ удаад тэрээр “Нилээд хэдэн хүний тархинд түрээсгүй амьдардаг бололтой.Гэр булээ ч аятайхан аваад явчхаж чадахгүй байж ,урдах ажлаа ч олигтойхон хийчхэж чадахгүй баалуулж, ололт амжилтгүй амьдарч байж юм л бол ул шагайх гээд байдаг хэдэн боёууд бол амжихгүй шүү л гэе дээ. Ярьж байххойгуур чинь шэйр хийдэг мөрөөдлийн чинь амьдралаар амьдарч явна эгч нь”гэжээ.
Манай улсад шүд цоорлын хэмжээ 90 хувьтай байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Тэр дундаа хөдөө орон нутагт шүдний өвчлөл өндөр байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс эмч мэргэжилтнүүд сайн дураар нэгдэн хөдөө орон нутагт амьдарч буй хүүхдүүдэд шүдний эмчилгээ үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Учир нь алслагдсан сумд шүдний эмчгүйгээс эмчилгээ үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал байдаг байна. Энэ удаад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарсан АШУҮИС-ийн Анагаах ухааны сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Нүүр ам судлалын сургуулийн захирал АУ-ны доктор Б.Батбаяр тэргүүтэй эмч нарын баг Ховд аймгийн Дарви суманд гурван өдрийн турш үзлэг эмчилгээ хийж ажиллажээ. Ингэхдээ…
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд: • Санамж бичигт гарын үсэг зурах тухай /Хүмүүнлэгийн тусламж, туслалцааны чиглэлээр хамтран ажиллах тухай Энэтхэг Улсын Засгийн газартай харилцан ойлголцлын санамж бичиг/ • “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл • “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалтад, “Үндэсний кино урлагийн өдөр”, “Бүх ард түмний санал хураалт зохион байгуулсан өдөр нэмэх”/ • Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах/ • Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбатын санаачлан боловсруулсан Малын…
Холливуд Амараа хэмээн нэрлэгддэг монголдоо дээд зэрэглэлийн жүжигчдийн нэг бол Б.Амарсайхан юм. Тэрээр “Намайг Амараа” гэдэг суртчилгаанд тоглож өөрийн нэрээ мартагдахааргүйгээр тогтоолгосон нэгэн. Тэрээр нам гүм байсны эцэст шинэ уран бүтээлээ толиулахад бэлэн болжээ. Уг мэдээг түүний гэргий С.Уран олон нийтэд түгээв. “Шалз” нэртэй уг жүжигчин Амараагийн “Траншейн хүүхдүүд хаачсан бэ” гэдэг асуултаас үүдэлтэй гэнэ.
Улсын начин Ө.Батзул агсны амь нас хохирсон зам тээврийн ослын хэргийг өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянаж шийдвэрээ гаргалаа. Удаа дараа хойшилж сунжраад байсан тус хэрэгт буруутгагдсан Ц.Отгонбатад хоёр жилийн ял оноолоо.
Олны анхаарлын төвд байдаг эрхэмүүдийн нэг бол 116-ын Tөөгөө буюу Т.Саруултөгс юм. Бүжигчнээр танигдаж эхэлсэн тэрээр саяхан хуримаа сүр дуулиантай хийсэн. Олны хэл ам, үзэн ядалтыг тэр үл тоон олон мянган залуусыг түүчээлэн яваа гэдэгтэй санал нийлэх хүмүүс олон бий. Түүний гэргий Г.Ганзаяа тун удахгүй бүл нэмэх гэж байгаа тухайгаа өөрийн цахим хуудсандаа дурьджээ.Тэрээр “Ертөнц хүү маань одоо 13 настай том эр болсон. Хайр охиноо анх удаа танилцуулъя. Өөрийгөө Яаяа гэж дууддаг, одоо 3 настай, Хайртай шүү гэхээс өөр Монгол үг мэддэггүй дөнгөж ярьж сурж байгаа. Бурханаас ирсэн Ертөнц, Хайр 2 минь. Одоо дүү нь дахиад ирж байгаа” гэжээ.
Урлагийг монголд хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа залуу репперүүдийн нэг бол У.Мөнхбагана буюу Roockie юм. Түүний гаргасан дуу бүр залуусын сонсорт нийцдэг. Харин тэрээр өнөөдөр “Энэ миний амьдралын сүүлчийн цомог байгаасай гэж найдаж байна. Үүний араас дуу хөгжим, тайз дэлгэцийг орхиж байна. Хайртай фэнүүддээ баярлалаа” хэмээсэн нь фэнүүдийг нь сэтгэлийг гонсойлголоо. Намар болоод эморсон уу, хоёр хүүгийн аав болсон тэрээр амар жимэр амьдралыг эрхэмлэх болсон уу гэдгийг цаг хугацаа харуулах нь ээ.
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 2025 оны 09 дүгээр сарын 22-нд хуралдаж, нийтийн өргөдөл, гомдлын petition.parliament.mnсистемээр иргэн О.Батхүү, Б.Номин нарын гаргасан хуулийн төсөл санаачлах болон ажлын хэсэг байгуулах тухай өргөдлүүдийг хэлэлцлээ. Хуулийн төсөл санаачлах тухай өргөдлийг 100,000, ажлын хэсэг байгуулах саналыг 33,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол авч хэлэлцэхээр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасныг Байнгын хорооны дарга О.Номинчимэг дурдаж, хэлэлцэх асуудлуудыг танилцуулав. Хэлэлцэх асуудлын дараалалд ахмад настнуудаас бичгээр ирүүлсэн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүртээмж, нөхцөлийг сайжруулах асуудлыг оруулах саналыг Байнгын хорооны хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Д.Ганмаа, С.Замира нар гаргасан юм. Уг саналыг Улсын Их Хурлын даргын…
