БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Адмирал Дун Жуний урилгаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут тус улсад албан ёсны айлчлал хийж, 12 дахь удаагийн “Бээжингийн Шяншань форум”-д оролцож байна. Энэ үеэр хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар уулзаж, цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцлоо. ▪️ Уулзалтын эхэнд сайд Д.Батлут хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, батлан хамгаалах салбарын цэрэг техникийн хамтын ажиллагаа тогтвортой өргөжин хөгжиж буйг онцолж, цаашид улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр орны төрийн тэргүүн болон өндөр дээд түвшний уулзалтууд тогтмолжиж, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа олон чиглэлээр амжилттай хэрэгжиж байгааг онцолсон юм. ▪️ Мөн Монгол Улсын…
Зохиогч: Эрхэм админ
Монгол Улсын Батлан хамгаалах яам, АНУ-ын Дайны яам хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. ◽️Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Д.Ганхуяг, Америкийн талаас АНУ-ын Дайны яамны БНХАУ, Тайван, Монгол Улсыг хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Алваро Смит нар хамтран даргалж, албаны бусад төлөөлөгчид оролцов. Талууд хоёр талын батлан хамгаалахын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцаж, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын талаар санал солилцов. Зөвлөлдөх уулзалтаар өнгөрсөн хугацаанд хамтын ажиллагааны хүрээнд явагдсан ажил, арга хэмжээний биелэлтийг дүгнэж, цаашид хоёр улсын батлан…
Кино урлагийн ертөнцөд хөөрхөн цагаан царай, эгдүүтэй хөөрхөн төрх, авъяас чадвараа хүч түрэн гарч ирж байгаа жүжигчин бол Б.Хунцэнгүүн юм. Түүнийг нэг үгээр тодорхойлвол “хөөрхөн” гэдэг үг л зохимоор. “Хазаар цэцэгсийн дуулал” олон ангит киноны гол дүрд тоглосноор олны анхааралд өртсөн тэрээр “Гэгээн учрал”, “No rules” цуврал, “Улаан цэцэг”, “Үүрдийн хайр”,”Эрдэнэсийн арал”, “Өв залгамжлагч“ “Бидний зурсан амьдрал “, зэрэг олон кинонд тогложээ. Эгдүүтэй хөөрхөн, эмэгтэйлэг түүнийг шал өөр дүрээр харахыг хүсвэл “Хэн ч биш” уран сайхны киног үзэхийг зөвлөж байна. Хунцэнгүүнийг үзэн ядаж, эгдүүцэх мэдрэмжийг тултал авч чадахаар дүр бүтээсэн тэрээр уг киноны нээлтийн үеэр манай дуранд ийнхүү өртжээ.
МУГЖ Б.Батцэцэглэн цахих хуудаснаа нутагтаа очиж дуулах эрхгүй байдаг талаараа бичжээ. Энэ удаад дахиад л чадахгүй нь… Ямар учраас нутагтаа очиж дуулах эрхгүй болсоо бодоод бодоод олохгүй олон жил боллоо. Нутгийн хамааралтай ямар нэг арга хэмжээнд уригдахаа больсон, дуулахаа больсон. Нутагт зохиогдож буй арга хэмжээнд уригдаад дуулахаар очиход хөтөлбөрт байхгүй байна аа гээд тайзанд гаргалгүй буцаадаг, Нутагт тоглолгдох жүжгийн хөгжмийн зохиолч нь залгаад дуулна шүү, хоолойнд ороорой гэсэн байхад болиулаад тэр төслөөс хасуулдаг, Миний зураг байршчихсан байсан постероос хүртэл хасуулдаг, Нутгийн шинэ жил болоход дуулахгүй юм чинь битгий ирээрэй гэж залгуулдаг, Одоо зохиогдох гэж буй “Тэнгэрийн хутагт” пестивалд оролцоод өгөөчээ…
Хорватын Загреб хотноо чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ үдэш “Парис-2017” ДАШТ-ий алт,”Бишкек-2018” АТАШТ-ий алтан медальт, Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон 62 кгд хүрэл медаль хүртлээ. Манай тамирчин медалийн төлөө U23 насны ДАШТ-ий хошой хүрэл медальт Нигерийн Эстер Омолаёо Колаволыг 6:5 аар ялж дэлхийн хос медальтан боллоо!
Элит гэр бүлийн төлөөлөл болж ид хийж бүтээж яваа хосууд бол УИХ-ын гишүүн Н.Учрал түүний эхнэр Ч.Сэлэнгэ юм. Нөхрөө хүнд хэцүү өвчинд шаналж, үхлүүт байхад дэргэдээс нь алхам ч холдоогүй гэгддэг Ч.Сэлэнгэ УИХ-ын гишүүнийн эхнэрүүд дундаас хамгийн үзэсгэлэнтэй нь гэгддэг. Сошиалд идэвхтэй тэрээр өчигдөр найз нөхөд, гэр бүлээрээ төрсөн өдрөө нижгэр тэмдэглэв. Түүний төрсөн өдрийн баярт урлагийн олон алдартнууд оролцжээ.
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ганц л сургууль бий. Гэвч сургуулийн ачаалал хэвийн хэмжээнээс давж хоёр ээлжээр хичээллэж байгаа. Цаашид ч ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа болохоор тус сумын сургуулийн хашаанд 240 хүүхдийн бага сургууль баригдаж байгаа. Өнгөрсөн жил эхэлж, ирэх жил ашиглалтад орох ёстой энэ барилгын ажил өнөөдрийн байдлаар зогссон байдалтай байна. Ганц өнөөдөр ч биш долдугаар сараас хойш буюу ид барилга барих цагаар зогссон аж. Тус барилгыг барьж байгаа “Эко энержи ресурс” ХХК-ийн ажилчдын хэлж байгаагаар санхүүжилтээ л хүлээж байгаа. Энэ жил 500 гаруй сая төгрөгийн санхүүжилт л олгосноос өөрөөр мөнгө өгөөгүй гэдгийг хэлж байлаа. Хэрвээ өнөөдөр санхүүжилт нь орвол…
Гэр бүлээрээ сошиалд идэвхтэй байдаг гэр бүлүүдийн тэргүүн эгнээнд жүжигчин Э.Батхүүгийн гэр бүл хүч түрэн орж ирсэн. Түүний охин ааваасаа ч илүү сошиалд идэвхтэй байдаг нэгэн. Тэрээр комедиан , хөтлөгч гээд олон төрлийн авъяастай Баяраатай үерхэж эхлэсэнээ зарлаж, нэг хэсэг уянгалаад авсан. Хайрандаа умбаж байсан тэр хоёр сошиал хаягаараа нэг нэгнээ дагахаа больж, бүхий л хамт авахуулсан зураг бичлэгүүдээ устгасан нь тэднийг салжээ гэдэг “бор шувуу” нисгэхэд хүрчээ. Анх эхлэхдээ хамаг бүхнээ сошиалаар ил тод зарласан тэд солонгон аашт, соёмбон толгойт хоёр шиг live хийгээгүй нь яамай даа
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.09.18) үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны есдүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Чуулганы 2025 оны 09 дүгээр сарын 15,17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулга, энэ талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан тул энэ өдрийн хэлэлцүүлэг гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлснээр үргэлжилсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төсвийн хүрээний мэдэгдлийг…
Хорватын Загреб хотноо чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд хүч үзсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Т.Алтжин хагас шигшээд U23 насны ДАШТ-ий хошой алт, Ази тивийн аварга Сакура Онишитай барилдаж ялагдаж хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болсон. Улмаар энэ өдөр )UWW) ОХУ-ын тамирчин Анастасия Сиделниковатай барилдаж 6:4-өөр ялж дэлхийн хүрэл медаль хүртлээ.
