“Хүн хүнээрээ бай”, “Бусдын хайрыг хүндэл”, “Ганц олдох насандаа”, “Гүй жаал аа, гүй”, “Энэ хүү”, “Ардын багш”, “Улаанбаатарын нулимс”, “Нулимс дуссан хайр”, “Ганцаараа” гэхчилэн уран бүтээл бүртээ утга санаа, үг илэрхийлэлээр сонсогчдодоо үзэл санаагаа тунхаглаж, Монголд хип хоп хөгжмийг зөв нутагшуулсан “Татар” хамтлаг өөрсдийн бодит түүхээсээ сэдэвлэн “TATAR” уран сайхны кино бүтээснээ үзэгчдэд хүргэх гэж байна. Киног “ТАТАР”, “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media”-гийн хамтран бүтээжээ. Киноны зохиолыг А.Миеэгомбо, Т.Билгүүн, Л.Ариунболд нар бичиж, ерөнхий продюсероор Д.Мөнхчулуунтатар, ерөнхий найруулагчаар Б.Батдэлгэр ажилласан байна. Гол дүрүүдэд жүжигчин, реппер Gangaa буюу Д.Ганбат, жүжигчин Х.Сумъяадорж, Н.Түвшин, Б.Тэмүүжин, Б.Балжинням нар тогложээ. “Татар” хамтлаг…
Зохиогч: Эрхэм админ
Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Төгрөг нуурын бүлэг ордын талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ордын нөөцөд үндэслэн техник эдийн засгийн үндэслэл, олборлолтын хүчин чадлаа тодорхойлсон хэдий ч хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаж, эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулаагүй хууль зөрчсөн тул “Төгрөгнуурын энержи” ХХК-т олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.8-д заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар Ашигт малтмал, газрын тосны газарт даалгалаа. Мөн УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу Төгрөг нуурын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах, ордын талбайн хил заагийг Засгийн газраас тогтоох асуудлыг яаралтай…
Чингэлтэй дүүргийн нэр бүхий авто засварын газарт холимог тулааны тамирчин нь энэ оны 06 дугаар сарын 26-ны өдөр иргэн …-нийг зодож онц харгис хэрцгийгээр алахаар завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл “Хүнийг алах”-ийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.7 “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж” дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж шийдвэрлэжээ.
“The MongolZ” баг Esports World Cup 2025 тэмцээний шөвгийн дөрөвт дэлхийн аварга Францын “Team Vitality” багийг хожлоо. Тэд аваргын төлөө Саудын Арабын “Team Falcons” болон Туркийн “Aurora Gaming” багийн аль хожсонтой нь маргааш 18:00 цагт тоглох урьдчилсан хуваарь гарчээ.
“The voice Mongolia” шоунд оролцож байсан Б.Ихэрсувд “Тэнгисийн эрэг дээрх 24/7” эргэн эрэлт хийж байв. Хөөрхөн төрхөөрөө хүмүүсийн сэтгэлд үлдсэн, эелдэг царай, этгээд хоолойгоороо олонд танигдаж байсан нь саяхан. Нам гүмхэн амьдрахыг эрмэлзэх болсон тэрээр бие давхар болжээ. Хөөрхөн бүсгүйдээ аз жаргал эрүүл энхийг хүсье. Түүний хайрын эзнээр ямар залуу тодров?
Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сэжиг бүхий шөнийн цэнгээний газруудад хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна. Энэ оны наймдугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө хийгдсэн шалгалтын хүрээнд нэр бүхий гурван шөнийн цэнгээний газрын ажилчид болон үйлчлүүлэгч 75 иргэнд мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест сорил тавихад 18-38 насны Монгол Улсын 6 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, 1 иргэн хууль бусаар хадгалсан байсан нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорихоор шүүх шийдэж, 461-р анги руу ачиж явлаа. Тус шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2025/ШЗ/1262 дугаартай “Өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” шүүгчийн захирамжаар яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг болон бусад яллагдагч нартай уулзах, холбоо мэдээллийн хэрэгслээр харилцаа тогтоохыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв. Ерөнхий шүүгч гомдлыг хянан хэлэлцээд шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн…
“Чингис хаан” үндэсний музейн хамгийн хүндтэй танхимд өөрсдийн гаргасан гайхамшигт амжилтынхаа үзмэрүүдийг тавьсанд нь тус музейн удирдлагууд Монгол Улсын гавьяат тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарыг хүлээн авч, дурсгалын зүйлс гардууллаа. Музейн “Монгол бахархал”-ын танхимдаа хүн төрөлхтний түүхэнд нэрээ үлдээж, Геннисийн дээд амжилт үзүүлсэн монголчуудаа алдаршуулах зорилгоор тусгай булан нээсэн. Монгол Улсынхаа нэрийг даян дэлхийд цуурайтуулж, монгол хүний оюун ухаан, тэсвэр тэвчээрийг гайхуулан “Гиннесийн амжилт”-д бүртгэснийг батлах Алтан медаль, цом тэргүүтнийг музейн наймдугаар давхрын “Дэлхий дахин ба Монголчууд: Монгол бахархлын танхим”-д нэн чухал үзмэрүүд болгон Монгол Улсын гавьяат тамирчин, төрсөн эгч дүүс Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар хандивласан.
Монголын морин спорт уяачдын холбооны үүсгэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ой, гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг “Их хурд-Х” наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон билээ. Энэ үеэр Монголын морин спорт уяачдын холбооны дэд ерөнхийлөгч Б.Баярдорж гэх хүн иргэн Д.Мөнх-Эрдэнийн биед халдсан тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байдаг. Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас бүртгэлд оруулж, шалгаж байгаа аж. Хэрэв иргэн Д.Мөнх-Эрдэнийн биед гэмтлийн зэрэг тогтоогдвол түүний биед халдсан Б.Баярдоржийг Эрүүгийн хуулиар яллагдагчаар татна. Харин гэмтлийн зэрэг тогтоогдохгүй бол зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцох хуулийн зохицуулалттай аж.
“Арвин баялгийн нөөц, аз жаргалын нууц холбоо” ТББ “Дэлхийн гайхамшиг – монгол говь” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд 5 дахь ботийг уран зохиолын боть болгож байгаа бөгөөд түүнд “Их говийн туульс” уралдаанд ирсэн бүтээлүүдээс бүрдэх гэнэ. “Дэлхийн гайхамшиг–монгол говь” төслийн багаас “Их говийн туульс” уран зохиолын уралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 06-р сарын 20-ны өдөр хүртэл хоёр сарын хугацаатай зарлаж, 6-р сарын 22-нд уралдаанд ирсэн 133 бүтээлийг цахим хуудсаар нийтэд мэдээлж, 7-р сарын 9-нд уралдааны дүнг цахим сүлжээгээр ил тод зарлаж, 8-р сарын 9-ний өдөр товлосон ёсоор шагнал гардуулах ёслолыг зохион байгууллаа.…
