Сүүлийн үеийн клип, рекламыг базаж буй үзэсгэлэнтэй залуу жүжигчин Ж.Номингэрэл өмнө жил хуримаа хийсэн. Тэгвэл тэрээр ээж болох бэлтгэлээ базааж эхэлжээ. Ж.Номингэрэлийн хувьд “Яаралтай тусламжийн тасаг”, “37 дугаар точка”, “Амьдралоги”, “Бид нэг гэр бүл” зэрэг уран бүтээлүүдийн гол болон туслах дүр бүтээсэн шаггүй авьяаслаг нэгэн.
Зохиогч: Эрхэм админ
Дулааны III цахилгаан станцад 6-7-ныг шилжих шөнө дахин осол гарчээ. Ослын нөхцөл байдлын талаар Дулааны III цахилгаан станцад Засгийн газраас томилогдсон БЭТ болон Эрчим хүчний яамны удирдлагууд өнөөдөр 10.00 цагт дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ. Өнгөрсөн зургадугаар сарын 1-2-нд шилжих шөнө Дулааны гуравдугаар цахилгаан станцад том хэмжэээний осол гарч, нэг хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Ослын улмаас есдүгээр турбагенератор сэргэхгүйгээр эвдэрсэн бөгөөд дахин дэлбэрэлт болссон нь энэ өвөл нийслэлийн айл өрхүүдийн дулаан хангамж доголдох эрсдэл үүсээд байна.
БНСУ-ын Пёнчан хотод наймдугаар сарын 4-6-ны өдрүүдэд дугуйт цанын насанд хүрэгчдийн “Азийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн боллоо. БНХАУ, БНСУ, Тайвань, Тайланд, Монгол, Казахстан, Филиппин гэсэн долоон орон оролцсон тэмцээн ойр, холын зайн төрлүүдээр явагдаж аваргуудаа тодрууллаа. Тэмцээний сүүлийн өдөр болсон эмэгтэйчүүдийн 10 км сонгомол зайн бөөн гараатай уралдаанд Э.Ариунтунгалаг хүрэл медаль хүртлээ. Тэрээр өмнөх хоёр зайд дөрөвдүгээр байрт орсон ба өчигдрийн гараанд амжилттай уралдаж, Тайвань, БНСУ-ын тамирчдын ард медальт байранд орлоо.Энэ зайд манай тамирчдаас 10 км-ын тэшилт зайн уралдаанд хүрэл медаль хүртсэн Н.Нандинцэцэг долоодугаар байр эзэлсэн бол Т.Ариунболд 10, Б.Номин-Эрдэнэ 12-р байрт орлоо. Нийт 24 тамирчин уралдсанаас Тайвань, БНСУ, Монголын тамирчид…
-Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай ЗГ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл – “Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл -Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журамд нэмэлт оруулах тухай ЗГ-ын тогтоолын төсөл -“Эрдэнэт Медикал” эмнэлгийн талаар авах арга хэмжээний тухай” ЗГ-ын тогтоолын төсөл
Монголын кино урлагт хүч түрэн орж ирж буй үзэсгэлэнтэй, авьяаслаг бүсгүй бол залуу жүжигчин Б.Хунцэнгүүн.Орчин цагийн кино болон жүжигт шигтгээ болон гялалзаж яваа тэрээр ганц бие байх сонголт хийсэн гэв үү. “Өв залгамжлагч“ кинонд тоглож байх үедээ заяаныхаа ханийг олсон гэж байсан тэдний зам нийлсэнгүй юу цахимдаа нийтэлсэн бүх зургаа устгажээ.д
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 4-18-ны өдрүүдэд болно Цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 4-18-ны өдрийг дуустал “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авна. Тун удахгүй эхлэх хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд 278’290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах төлөв гарсан. Тэднээс 135’582 нь нийслэлд хамрагдах юм.
“Иргэн Г.Ган-Очир” гэх нэрээр нийгмийн сүлжээнд танигдсан этгээдийг Монгол Улсаар зогсохгүй Франц Улсаас Интерполоор эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлжээ. Г.Ган-Очир нь Монгол Улсад байхдаа бусдын гэрийг галдан шатаасан хэрэгт холбогдон, шалгагдаж байсан. Энэ үедээ буюу 2022 оны долоодугаар сарын 20-ны өдөр гадаад улс руу оргон зугтсан байдаг. Түүгээр зогсохгүй худал мэдээлэл тарааж, бусдыг шантаажилсан хэргээр шалгагдаж байсныг эх сурвалжууд мэдэгдэж байв. Тэгвэл эрэн сурвалжлагдаж байгаа Г.Ган-Очир гадаад улсад очсон ч түүний хууль зөрчсөн үйлдэл үргэлжилсээр байгаа ажээ. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр түүнд Францын Улсын Аннэси хотын Засан хүмүүжүүлэх шүүхийн шүүгч NIEL Christophe, DE MONTGOLFIER Valentine, COVILI Elise нар 2022…
Энэ оны долдугаар сард гол ус болон нууранд живж, амиа алдсан тухай нийт 43 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэний 14 нь насанд хүрээгүй хүүхэд байна. Амь насаа алдсан иргэдийн дийлэнх хувийг сэлэхээр ороод живсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сэрүүцэх зорилгоор гол, усанд орсон, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон, автомашин болон морьтой гол гаталж яваад эндсэн зэрэг шалтгаанууд эзэлж байна.
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас допингийн шинжилгээний хариуг мэдээллээ. Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 21.5 дугаар заалтад “Аймгийн баяр наадам болон түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна” гэж заасан байдаг. Энэ заалтын хэрэгжилтийн хүрээнд 2025 оны баяр наадмаар 21 аймаг, 3 алслагдсан дүүрэг, мөн бүх цэргийн наадам-аас допингийн хяналтын шинжилгээг аймгуудын Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын хороо, алслагдсан дүүргүүдийн захиргаа, Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-той хамтран зохион байгуулж, хууль, дүрмийн дагуу авч ажиллаж байна. Шинжилгээний сорьцуудыг 2025 оны 6…
Анхдугаар богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, Өндөр гэгээн даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд 1 аварга, 6 арслан, 11 заан, 14 харцага, 30 начин нийт 62 улсын цолтноор магнайлуулсан 512 бөх үнэн хүч, авхаалж самбаа, уран мэхийг уралдуулан барилдсанаас Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алдар” спорт хороо, Нэг Монгол ХХК, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх, шинэ залуу улсын арслан Энхтүвшиний Батмагнай түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, Атар Трейд ХХК, АПУ ХК, “Таван Хан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр үзүүрлэв. Дөрөвт Ховд аймгийн Буянт сумын харьяат,…
