Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргаар Б.Мөнхбаяр гэгч залуу өнгөрсөн 2024 оны 10-р сараас эхлэн ажиллаж байгаа. Тэрбээр Эрдэнэт хотын гэрэл цахилгаантай холбоотой тендерүүдээс хамгийн өндөр үнийн дүнтэйг хадам аавдаа авч өгдөг байж болзошгүй байна.
Ийнхүү хардах болсон үндэслэл нь хүргэн хүү засаг дарга болсноор энэ онд Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан 100 сая болон түүнээс дээш үнийн дүнтэй тендерт засаг даргын хадам аавынх нь 2690586 регистрийн дугаартай Автомастер төв ХХК ялалт байгуулсаар байгаагаас харж болно.

Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Мөнхбаярын хадам аавынх нь 2690586 регистрийн дугаартай Автомастер төв ХХК 2023 онд гурван тендерт орсон ч алинд нь ч ялж чадаагүй. Харин өнгөрсөн онд дөрвөн тендерт орсны нэгд нь ялалт байгуулжээ. Өөрөөр хэлбэл хүргэн хүү засаг дарга болохоос өмнө тендерт ялах магадлал ховор байсныг үүнээс харж болохоор байна.
Б.Мөнхбаярыг хадам аавдаа тенпер авч өгдөг гэдгийг хардах бас нэгэн шалтгаан нь түүний тэргүүлдэг ХХК нь хадам аавынх нь Автомастер төв ХХК-тай нэг байранд байдаг юм билээ.

Энэ бол нээлттэй мэдээллийн санг “шүүрдэхэд” ажиглагдсан тохиолдол. Харин үүнд АТГ анхаарлаа хандуулах биз ээ.
Хэрвээ үнэхээр шударга бусаар тендерт ялсан бол уг нийтлэл гарсантай холбоотойгоор дотроосоо шүгэл үлээж хууль бус зүйлтэй тэмцэх боломжтойг онцолж байна.

