Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх яруу найрагч Цоодолын Хулангийн уучлал хүссэн өргөдлийг нь хүлээн авч, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд уучлал үзүүлжээ. Хэргийг сануулбал, одоогоос хоёр жилийн өмнө буюу 2023 оны долоодугаар сард шүүхээс шүүгдэгч Ц.Хуланд Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9.6 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Отгонбаатарыг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтрах ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран орлцсон гэм буруутайд тооцож 8 жилийн хорих ялыг тус, тус нээлттэй…
Зохиогч: Эрхэм админ
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу сонгуулийн холимог тогтоолцоогоор зохион байгуулагдсан Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 126 гишүүнтэй анхны Улсын Их Хурал байгуулагдаж, бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Эх орныхоо ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшлийг авчрах нэр төртэй үүрэг, зорилтыг тээж буй ес дэх Улсын Их Хурал нь улс төрийн таван намын төлөөлөлтэй төдийгүй хуульч, эдийн засагч, инженер, багш, эрдэмтэд зэрэг нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдсэнээрээ онцлогтой. Улсын Их Хурал энэ удаагийн ээлжит чуулганаараа Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг урьдчилан хэлэлцэж…
Эрхэм хүндэт ард иргэд ээ Эрхэм хүндэт Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын гишүүд тангараг өргөж ажилдаа орсноос хойш даруй нэг жил өнгөрлөө. Амжиж бүтээсэн, алдаж оносноо эргэн харах, цаашдын ажлаа бодитой, оновчтой эрэмбэлэх мөч тохиож байна. 126 гишүүнтэй шинэ парламентын 9 дэх бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд нийт 144 хууль, 146 тогтоол бид хэлэлцэн баталсан байна. Үүнээс 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 66 хууль, 59 тогтоол хэлэлцэн баталлаа. Эрхэм хүндэт иргэд ээ, Ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурал олон түмнээ байнга сонсож байх ёстой. Төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэр өргөн олонд хүлээн…
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаарЦэдэндоржийн Энхбаярыг Монгол Улсын ГавьяатБарилгачин цолоор шагналаа. Ц.Энхбаяр нь хотбайгуулалт, барилга, дэд бүтэц, орон сууцны салбарт 40 гаруй жилийн турш манлайлан ажиллаж, улс орны барилгын салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаннэр хүндтэй мэргэжилтэн, удирдагч юм. Тэрээр ОХУ-д Барилгын бүтээцийн Инженер мэргэжлийгэзэмшиж улмаар 1983–1991 онд Улсын барилгын зургийнтөв институтэд ажиллахдаа Улаанбаатар хот, Дархан, Дорнод , Өмнөговь, Баянхонгор , Хэнтий, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл зэрэг томоохон бүс нутгийн нийт 40 гаруй барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах, 30 гаруй барилгын зураг төслийн ерөнхий инженерээражиллаж, 100 гаруй томоохон барилга байгууламжийнзураг төсөлд улсын экспертиз хийх ажлыг зохионбайгуулсан, зах зээлийн шилжилтийн үед барилгын…
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.07.08/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын…
“Лооолойгийн найзууд” хүүхдийн нэвтрүүлгийг Л.Шинэбатын хамт хөтөлдөг байсан Б.Ариунгуатай өдгөө ЦЕГ-ын мэргэжилтнээр ажиллаж буй. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байгаа тэрээр цол нэмжээ. Тэрээр Ахлах дэслэгч цолтой тав дахь жилдээ цагдаагийн албанд ажиллаж байжээ.
Боловсрол телевизээс зохион байгуулсан “Оддын академи” шоунаас төрөн гарсан охин болох Э.Аминхүслэн ганц бие ээжийн амьдралаар амьдарч буй. Хамтлагаасаа гарч, хүүгийнхээ ааваас салах шийдвэр гаргасан тэрээр чөлөөт уран бүтээлч болохоор зогсолтгүй зүтгэж амжилтад хүрсэн. Тэрээр наадам дөхсөн энэ өдрүүдэд загвар үзүүлж явна. Түүний хятад эмэгтэй болсон зургаас сонирхъё.
“Жинжиймаа” “Суварган Цэнхэр уулс” “Гэрлэж амжаагүй явна” зэрэг дэлгэцийн олон арван бүтээлээрээ Монголын ард түмний зүрх сэтгэлд хүрсэн Монгол улсын гавъяат жүжигчин Нацагдоржийн Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ.
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Дэлхийн болон үндэсний сонгодог олон арван дуурийн гол болон туслах дүр бүтээж, ганц хүний дуурийг санаачлан гол дүрд нь тоглож, олон улсад Монгол Улсын дуурийн урлагийг сурталчлан таниулж, дуурийн дуулаачийн мэргэжлийн стандарт, хөтөлбөр боловсруулан, уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлж, соёл, урлагийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Сонгодог урлагийн тэнхимийн дуулах ур чадварын багш,…
Олон улсын болон дэлхийн чанартай 17 тэмцээнд оролцсоноос 15-д нь түрүүлсэн. Мөн монголын болон олон улс, дэлхийн чанартай 20 гаруй дээд амжилтыг эвдсэн ихэр эгч дүүс Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнууллаа.
