Зохиогч: Эрхэм админ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.07.03/нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Дараа нь Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы 07 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад…

Read More

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.07.03) Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа нэг тонн нүүрсний үнийг 2025, 2026 онд 80 ам.доллар, 2027, 2028 онд 77 ам.доллар байхаар тооцож, макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн тооцоо, төсөөлөлд ашигласан. Гэвч хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш зарлагдсан статистик мэдээллээр 2025 оны эхний 5 сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспортын үнэ 39 хувиар, нийт…

Read More

Төв аймгийн Эрдэнэсант суманд өнгөрсөн зургаадугаар сарын сүүлээр болсон хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унасан хэрэг гарчээ. Тус хүүхдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн бөгөөд ухаан орохгүй байсаар энэ сарын 1нд өөд болжээ. Уг мэдээллийн талаар албаны эх сурвалж болох ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад Төв аймгийн Эрдэнэсант суманд найман настай хүүхэд мориноос унасан гэх мэдээлэл бүртгэгдсэн. Хүү морин уралдааны үеэр гэмтсэн гэх мэдээлэл байхгүй гэв. Албан бус мэдээгээр тухайн хүү эрлийз морины уралдааны үеэр гэмтсэн гэх мэдээлэл байгаа бол албаны эх сурвалжид уралдаан сунгааны үеэр гэмтсэн гэх мэдээлэл байхгүй гэв. Уралдаан, сунгаа үсэргээ аль…

Read More

Өнгөрсөн зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна. Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, багийн спортын төрөлд онцгой амжилт үзүүлсэн 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчдад Гавьяат тамирчин цол хүртээлээ. ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР: Монгол Улсын 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн ахлагч Мөнхсайханы Цэрэнлхам, Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Онолбаатарын Хулан, Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Нямжавын Нандинхүсэл, “НАЙРАМДАЛ” МЕДАЛИАР:   Монгол, Канадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тамирчдыг дасгалжуулан тоглолтын ур чадвар, арга зүйг сайжруулж,…

Read More

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.07.02) Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, Д.Батбаяр, Б.Хэрлэн, Дав.Цогтбаатар, Ч.Ундрам, П.Батчимэг, Х.Болормаа, Б.Пүрэвдорж, М.Нарантуяа-Нара, Д.Бум-Очир, Г.Очирбат, М.Сарнай, А.Ганбаатар, С.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, Б.Пунсалмаа, М.Бадамсүрэн, Д.Жаргалсайхан, Ж.Баясгалан, Б.Бейсен, Д.Ганмаа, Г.Дамдинням, С.Замира, О.Амгаланбаатар, Д.Энхтуяа, П.Мөнхтулга, Р.Сэддорж, Ч.Лодойсамбуу, С.Эрдэнэбат, Ө.Шижир, М.Энхцэцэг, М.Мандхай, Д.Рэгдэл, Ш.Бямбасүрэн, Н.Алтаншагай, Х.Жангабыл, М.Наранбаатар, У.Отгонбаяр, Г.Ганбаатар, Г.Хосбаяр нарын 41 гишүүн Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд багш, багшийн туслах, боловсролын удирдах болон мэргэжлийн ажилтан, боловсролыг нийтлэг үйлчилгээний ажилтан гэсэн нэр томъёоны тодорхойлолтыг хуульчлах, хувийн хэвшлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын…

Read More

Өнөөдөр өглөөний 07:00 цагаас эхлэн enaadam.mn сайтаар 12-13 мянган ширхэг наадмын тасалбарыг борлуулж эхэлсэн. Гэтэл наадмын тасалбар 10 минутын дотор дуусч иргэдийг бухимдуулж эхэллээ. Ямартай ч баяр наадмын нээлт үзэх гэсэн иргэд дамласан үнээр тасалбараа авахаас аргагүй болох нь ээ.

Read More

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22 цаг 40 минутад Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн худалдагчийг согтуу хүн зодоод байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын явцад дэлгүүрийн худалдагч Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй гэсэн шаардлагын тавьсны дагуу 38 настай иргэн Н нь худалдагчийн биед халдаж, хохирол учруулсан тул тэр даруй эрүүлжүүлэх байранд хүргэж саатуулан, шалгалтын ажиллагааг явуулсан. Шалгалтын ажиллагааны явцад хохирогчийн биед учирсан хохирлыг тогтоох зорилгоор шинжээч томилж, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох чиглэлээр хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж…

Read More

УИХ дахь Монгол ардын намын бүлэг өнөөдөр (2025.06.30) хуваарийн дагуу хуралдаж, зарим хуулийн төслүүдийн танилцуулгыг сонссон. Мөн бүлгийн дэд даргаа томилсон байна. Тодруулбал, МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Г.Дамдинням Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдсон тул түүний оронд УИХ-ын гишүүн Э.Болормааг томилжээ. Тэрбээр өмнө нь Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд 2024 оны УИХ-ын сонгуулиар баруун бүсэд нэр дэвшиж ялалт байгуулан УИХ-д сонгогдсон билээ. УИХ дахь МАН-ын бүлэг нь нийт дөрвөн дэд даргатай бөгөөд УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, У.Отгонбаяр, Ж.Алдаржавхлан нар ажилладаг юм.

Read More