Шүхрээр буух үйлчилгээ үзүүлдэг компанийн ажилтан, солонгос жуулчныг тээвэрлэж явахдаа жалганд унаж, осолджээ. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “2025.06.21-ний өдөр БЗД-ийн 11 хороо “Ургах Наран” хорооллын хойд талын уулын энгэрт БНСУ-ын иргэнийг МУ-ын иргэн шүхрээр авч нисэх үедээ унаж хоёулаа нас барсан хэрэг бүртгэгдсэн. Хэргийг шалгаж байна” гэв
Зохиогч: Эрхэм админ
Элсэлтийн ерөнхий шалгалтыг өнгөрсөн долоо хоногт орон даяар 10 хичээлээр 43318 шалгуулагч 50 цэгт өглөө. Өмнөх жилүүдийн шалгалтуудтай харьцуулахад хүндэрсэн гэдгийг багш, шалгуулагчид хэлж байна. Эцэг эхчүүд нь ч гэсэн хариулах гээд толгой нь эргэж байгаагаа нуусангүй. Тухайлбал, хамгийн их шалгуулагч оролцдог нийгмийн хичээл дээр өнгөрсөн жилийн асуултуудтай харьцуулахад хүндэрч орж ирсэн. Сурах бичигт байгаа зүйл л асуусан гэх боловч энэ жилийн ЭЕШ-ын нийгмийн хичээл Буянгийн цэнхэр номоос голчлон орж ирсэн. Өөрөөр хэлбэл, ЕБС-ийн сурах бичгийн агуулгын хүрээнд байгаа ч асуулт нэг бүрийг харах юм бол ихэнх нь Буянгийн номд байх асуултууд байх жишээтэй. Мөн зарим асуултууд хэт хүнд байгааг…
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2025.06.23) үдээс хойно болж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох байнгын хороододхуваарилсан талаар танилцууллаа. Засгийн газраас энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн…
Энэ сарын 22-нд буюу өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ. Хэт халалт үргэжилж байгаатай холбогдуулан Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу иргэдийн хөдөлгөөн ихсэж, голын усны ослын эрсдэл нэмэгдэж байгааг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байх нь үүсэж болзошгүй эрсдэлээс таныг хамгаална. Гол, усны ойролцоо бага насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцаараар нь үлдээхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн бол гол, усанд орохгүй байх, зориулалтын бус хэрэгсэл ашиглахгүй байх, баталгаат гүүр гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна
УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Н.Алтанхуяг нарын Хөгжлийн банкны хэргийг анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэнэ УИХ-ын гишүүн Б.Найдалаад холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэсэн ч давж заалдах шатны шүүх түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм. Уг магадлалыг Улсын дээд шүүх хэвээр үлдээснээр түүнд холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон. Учир нь хяналтын шатны шүүхээс “анхан шатны шүүх хэргийн болсон үйл явдал, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, хамтран оролцоог нотлох баримтад тулгуурлан тодорхойлж үйл баримтын дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн Хөгжлийн банкны тухай хууль, дүрэм, журамд Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлага /Зээлийн удирдлагын хороо/-ын түвшинд тодорхой…
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.20) Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр 19 гишүүнтэй ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Ингэхдээ 3асгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах буюу тус хуулийн 1 дүгээрзүйлд заасан Монгол Улсын 3асгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Монгол Улсын 3асгийн газрын гишүүн-Монгол…
ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.19) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг төслийг өргөн мэдүүлэв. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтад “Улсын Их Хурал нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг хаврын чуулганаар хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтад Улсын Их Хурал “нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр тус тус заасны дагуу уг тогтоолын төслийг боловсруулжээ. Тайлант онд улсын төсвийн нийт орлого ба тусламжийг 20,652.3 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 20,533.0 тэрбум төгрөгийг…
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Б.Бейсен, Д.Үүрийнтуяа, Ц.Идэрбат, Б.Бат-эрдэнэ, Г.Хосбаяр нар өнөөдөр / 2025.06.19/ Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Хуулийн төслийг төрөөс хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогын суурь зарчмыг тодорхойлох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төрөлжилт, өртгийн сүлжээний нэгдмэл, цогц байдлыг хангах, тогтвортой хөгжлийг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулахаар боловсруулжээ. Хуулийн төсөлд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд чанараас хамаарсан үнийн тогтолцоог бүрдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүний нөөцийн бодлого, судалгаа хөгжүүлэлтийг төлөвшүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг дэмжих хэлбэр, чиглэл, шалгуурыг тогтоох, бүртгэл, хяналтын нэгдсэн сүлжээ бий болгох зэрэг зарчмын шинжтэй зохицуулалтын харилцааг төсөлд…
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, М.Сарнай нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2025.06.19/ өргөн мэдүүллээ. Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг нарийвчлан зохицуулсан 30 хууль тогтоомж, 200 эрх зүйн акт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд агаарын бохирдлыг бууруулах асуудлаар хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд, түүний харьяа байгууллагаас олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Агаар орчны бохирдлын асуудлыг төрийн бүх байгууллага, нийслэл, орон нутгийн байгууллага, бусад эрдэм шинжилгээний болон судалгааны байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн байгууллагууд…
