ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллах болсонтой холбогдуулан тус газрын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнийг томиллоо. Д.Мөнх-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газарт шинжээч, референт, газрын даргаар ажиллаж байсан юм.
Зохиогч: Эрхэм админ
Монгол Улсын Ерөнхий сайд аа, Монгол Улсын Их Хурлын гишүүд ээ, Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх шинэ баг үүрэгт ажилдаа орж буй түүхэн мөч тохиож байна. Энэ бол зөвхөн улс төрийн шинэчлэл биш, харин иргэдийн итгэлийг хүлээж, шинэ хөгжлийн гарцыг нээх хариуцлагатай цаг үе юм. Монгол төрийн туйлын зорилго бол ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, шударга ёсыг тогтоож, үндэсний хөгжлийг урагшлуулахад оршдог. Тиймээс өнөөдөр томилогдож буй шинэ сайд, яамдын удирдлагууд нь үүрэг хариуцлага, хүлээлт өндөр цаг үед албан тушаалдаа томилогдож байна. Шинээр томилогдсон салбарын сайдуудад амжилт хүсэхийн ялдамд анхааруулах зүйлсийг товч танилцуулья. МОНГОЛ УЛСЫН…
Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас
Энэ сарын 16-ны өдрийн 08:36 минутад “Хашаанаасаа машинаа алдчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн “С”-ийн Toyota Crown-210 маркийн авто машиныг 9-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгайлсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжилж, шуурхай илрүүллээ. Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулах, мөн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна❗
Г.Занданшатарын засгийн газар 16 яам 19 сайдтай байхаар болсон. АН-аас бусад намуудыг бүрэлдэхүүндээ багтаагаад урт настай байхыг хичээж байгаа. Харамсалтай нь тус засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, томилогдох л дутуу байгаа улс төрчид олон нийтэд таалагдахгүй байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Ундрам Ч.Номин сайдын орыг залгаж Соёлын сайд болох тохироо хийгджээ. Харамсалтай нь тэрбээр хүүхдээ зодож, зайл хэмээн ёс бус харьцаж байсныг Монголчууд мартаагүй. Шууд утгаараа түүний энэ үйлдэл бол гэр бүлийн хүчирхийлэл. Хамгийн гол нь гэр бүлийн хүчирхийлэгч эмэгтэй Монголчуудад соёл заана гэхээр л…
Жүдо бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн ДАШТ- Унгарын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн -63 кгд хүч үзсэн Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Б. Ганхайч хүрэл медаль хүртлээ. Тэрээр медалийн төлөөх барилдаанд Олимп, дэлхийн аварга Бразилийн Рафаэла Силваг вазари үнэлгээгээр ялж 18 жилийн хөдөлмөрөө үнэлүүллээ!
Иргэн зээлдэгчийн хувиар өөрийн зээлийн түүхээ хянан удирдах, санхүүгийн сахилга хариуцлагатай байх нөхцөлийг бүрдүүлэх хуулийг Улсын Их Хурал 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд баталлаа. Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугарын санаачлан боловсруулж, өргөн мэдүүлснээр батлагдсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар дараах тодруулгыг хийлээ. -Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар банк, санхүүгийн байгууллагатай зээлийн харилцаанд ороогүй насанд хүрсэн иргэн цөөн байгаа болов уу. Таны санаачлан, батлуулсан дээрх хуулийн өөрчлөлт иргэдийн энэ төрлийн харилцаанд ямар нөлөө үзүүлэх вэ? -Хамгийн эхэнд Зээлийн мэдээллийн сангийн “хар жагсаалт”-д нэг бүртгэгдчихвэл зургаан жил данслагддаг байдлыг халж байгааг тодотгож хэлмээр байна. Хүний амьдрал баялаг,…
Эрхэм хүндэт Гомбожавын Занданшатар танд Монгол Улсын 34 дахь Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэж, улс орны хувь заяаг тодорхойлох хариуцлагатай албанд тань өндөр амжилт хүсье. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар эдийн засгийг сэргээх бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадсаныг 2020 онд хасах 4.6 хувийн уналттай байсан эдийн засгийг 2024 онд 4.9 хувь хүртэл өсгөж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 6,898 ам.долларт хүрч Монгол Улс Дэлхийн банкны орлогын ангиллаар “дундаас дээгүүр орлоготой улс”-ын ангилалд шилжсэнээс харж болно. Зөв бодлогын үр дүнд түүхий эдийн экспортын өсөлт 2023 онд төсөв, төлбөрийн тэнцлийг ашигтай гарахад нөлөөлж, гадаад валютын албан нөөцийг 5.5 тэрбум ам.долларт хүргэж…
Та бидний дуртай олон олон дурсамж сэдрээсэн 66 хит дуу нэгэн тайзан дээр эгшиглэхэд хэдийн бэлэн болжээ. “Галзуу ганц амьдарна аа” хэмээн дуулж, Гандан бууралгүй өнгөрүүлсэн он цагаа дурсах Дижитал, “Бороо” дуугаар болзоонд хөтөлж, “Бусдын хайрыг хүндэл” дуугаар хайраа сэргээх Татар, Монгол охидын хамтлагийн нүүр царай “3 охин”, Чи бүхнээс илүү гэдгийг Чихэнд чинь шивнэж мэдрүүлэх Ноён Quiza, “Түүндээ” дуугаараа үзэгчдийг байлдан дагуулж, Амар байна уу хэмээн мэндчилэх Mc Collection хамтран 6 сарын 14-нд энэ зуны хамгийн ГАЛЗУУ, хамгийн ДОРГИО, нэг ч “панчаан”-гүй тоглолтыг хийхээр бэлтгэлээ базааж байна. “One stage” дээр монголын дуу хөгжмийн оргил болсон хамтлаг, дуучидтай ДОРГИНО гээд…
Морьт харваа, намнаа хэмээх өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд ашигладаг тусгай сургуультай 18 морьдыг 2025 оны 6-р сарын 7-ний үүрийн 04:30 цагт хулгайд алдсан тухай мэдээлэл цахимд гарсан. Уг морьд нь удахгүй болох олон улсын морьт харвааны уралдаанд бэлтгэхээр Жаргалантын аманд зусаж байсан бөгөөд тухайн өдөр морьдыг гурваас дөрвөн хүн нийлж хулгайлан, баруун хойш чиглэн тууж явсан бичлэг байгаа бөгөөд морьдын байршил тогтоогч GPS-г төхөөрөмжийг авч хаясан нь олдсон байна. Тэгвэл энэ хэргийг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоожээ. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч нар хамтран хулгайч нарыг баривчилжээ. Харамсалтай нь…
