Монголын кино урлагт олон олон шинэ залуу жүжигчид хүч төрөн орж ирж байгаа билээ. Түүний нэг нь “Тэнгэр газрын хязгаарт” уран сайхны кинонд чадварлаг тоглож олны анхааралд өртөж эхэлсэн залуу жүжигчин С.Мөнгөлжин юм.
“Орлон тоглогч”, “Хурим сүйтгэгчид” зэрэг кинонуудад дүр бүтээсэн тэрээр “Хэн ч биш” уран сайхны кинонд дүр бүтээжээ.



