Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: Шулуухан хэлэхэд, тэтгэврийг 1.5 сая төгрөг болгож нэмэх боломжгүй. Учир нь нийт тэтгэвэр авагчдын 93.4 хувь нь 1.5 сая төгрөг авах тооцоо байгаа. Үүнд 4.1 их наяд төгрөг шаардлагатай. Үүнийг хаанаас олох вэ, эх үүсвэр юу байх вэ. Нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэх үү зэрэг маргаантай асуудал яригдана.
Нөгөө талаас 4.1 их наяд төгрөг бэлэн мөнгөний урсгалд орж ирснээр инфляц шууд хөөрөгдөнө. Тиймээс эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг бодох ёстой. Гэхдээ үргэлж нэмэгдүүлэх бодлогыг барьж байгаа.
