Малайз улсад болсон талбайн теннисний “Billie Jean King Cup 2025” эмэгтэйчүүдийн багийн дэлхийн аварга шалгаруулах Ази тивийн II группийн тэмцээнд Монгол Улсын шигшээ баг амжилттай оролцож ийнхүү Ази тивийн I группт дэвших эрхээ авсан нь түүхэн амжилт юм.
Зохиогч: Эрхэм админ
2025 оны 6 дугаар сарын 30 Улаанбаатар хот Эрхэм Парламентын спикерүүд ээ, Хүндэт Улсын Их Хурлын гишүүд, парламентын гишүүд ээ, Олон улсын болон үндэсний парламентын албан хаагчид аа, Парламентын үйл ажиллагааг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулагчид аа, Та бүхэнд Олон улсын парламентын холбооны 136 жилийн ойн баяр болон Олон улсын парламентын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Монгол Улс тэртээ 1962 онд нэг намын тогтолцоотой, социалист дэглэмтэй улс байх үедээ Олон улсын парламентын холбоонд гишүүн болж, дэлхий дахинаа энх тайван, хүмүүнлэг иргэний, ардчилсан нийгмийг цогцлоох, сайн засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалахын төлөөх үзэл санаанд нэгдэн, олон жил тууштай хамтран ажиллаж ирлээ. Монгол…
Энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд-2025” олон улсын хээрийн сургууль энэ оны 06 дугаар сарын 14-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Манай улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлогод “Хааны эрэлд” олон улсын сургууль нь томоохон байр суурийг эзэлж, эвийн хүч, найрсаг харилцаа, дипломат аргаар энх тайвныг сахин хамгаалах дуу хоолойгоо даян дэлхийд түгээхийн зэрэгцээ Монгол Улсын Зэвсэгт хүчний сургалт бэлтгэл, үүрэг гүйцэтгэх чадавх, олон орны энхийг сахиулагчдын мэдлэг, ур чадвар, дадлага туршлагыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой юм. Энэ удаагийн сургуульд 24 орны 1300 орчим цэргийн алба хаагч оролцож, сургалт дадлагаар орон нутгийг хамарсан болзошгүй хямралт цагийн байдалд НҮБ-ын цэргийн хүчнийг төлөөлөн үүрэг гүйцэтгэх…
Өнөөдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GEM Mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг хутгалж амь насыг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарлаа. Уг хэргийг цагдаагийн байгууллага бүртгэж авсан бөгөөд “Хэрэг бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Холбогдогчийг цагдан хорьсон” гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газарт улиран томилогдсон хэд хэдэн сайд бий. Тэдний нэг бол Боловсролын сайд П.Наранбаяр. Түүний оронд ХҮН намын генсек П.Ганзоригийг томилох гэж байсан хэдий ч шийдвэр өөрчлөгдөж П.Наранбаяр суудалдаа үлдсэн байдаг. Тэгвэл эл үйл явдалтай зэрэгцэн Элсэлтийн Ерөнхий шалгалт улс орон даяар эхэлж олон нийтийн шүүмжлэлийг нэлээдгүй дагуулаад буй. Энэ асуудал Боловсролын сайд П.Наранбаярыг суудлаас нь унагах хэмжээнд яригдаж байна. УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Б.Бат-Эрдэнэ нар энэ асуудалтай холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах санал гаргахаар болжээ.
Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0277 дугаар ангийн ахмад, тамирчин Эрдэнэмөнхийн Адъяа 2025 оны 6-р сарын 22-23-ны өдрүүдэд Япон Улсад болсон Комбат бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, мөнгөн медаль хүртлээ. Ахмад Э.Адъяа насанд хүрэгчдийн 74 кг-ын жинд барилдаж, Япон, Солонгос, Узбекстан улсын шилдэг тамирчидтай хүч үзэн амжилттай оролцжээ
Улсын Их хурлын дэд дарга Х.Булгантуяад Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан нар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2025.06.25/ өргөн мэдүүллээ. Хууль санаачлагчийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.1.4-т “төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх” тохиолдолд төсвийн тодотгол хийхээр заасныг үндэслэн Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг…
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 18-24-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөж, хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Өчигдөр эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 232 кг-ыг амжилттай шахсанаар алтан медаль хүртэв. Э.Содномпилжээ Дэлхийн цомын долоо дахь алтан медалиа ийн гардаж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.24) Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд нар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Уг хуулийн төслийн зорилго нь нэг нас хүрээгүй хүүхдээ алдсан эхчүүдийн эрхийг хамгаалж, урамшуулал, дэмжлэгийн тогтолцоонд хамруулах, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг ялгаварлахгүй байж, хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхэд оршино гэж хууль санаачлагчид тодотгов. Өөрөөр хэлбэл олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд урамшуулал олгох шалгуурыг багасгах буюу хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн үйлчлэх хүрээ буюу 3.1.1-д заасан “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага…
Урлагийн гэр бүлийн удмын үргэлжлэл болж гарч ирж буй Б.Дуулим шинэ хайртай учирчээ. Аавтайгаа хамтран дуулж өөрийн уянгалаг хоолойгоор ард түмэнд үнэлэгдэх болсон тэрээр сонсогчдоосоо “гэр бүлтэй” хүнтэй амраглалаа гэх шүүмжлэлд өртөв. Цаг хугацааны аясаар үнэн худал нь илрэх буй заа.
