Зохиогч: Эрхэм админ

Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрээс 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр оршин суугаа газраасаа алга болсон иргэн Б нь 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрээс нас барсан байдалтай олдсон. ЦБ-аас үхлийн шалтгааныг тогтоох чиглэлээр холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Read More

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Хорватын парламентын гишүүн тус улсын парламент дахь Хорват-Монголын бүлгийн дарга Предраг Штромар тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2025.06.10) хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Хорватын төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсэж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нийтлэг үнэт зүйлстэйг онцлов. Монгол Улс Хорват Улсыг Европ дахь чухал түншийн нэг хэмээн үздэг бөгөөд харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм гэдгийг тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол, Хорват Улс 1993 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг үнэт…

Read More

Сүүлийн үед хар тамхитай холбоотой гэмт хэрэг нэмэгдэж, хүүхэд залуучууд донтож байгаа тухай их яригдах болсон.. Тэгвэл Тагнуулынхан өнөөдөр өглөө гадаадаас 1.2кг гаруй хар тамхи оруулж ирэх гэж байсныг “Чингис хаан” нисэх буудал дээр илрүүлжээ. Энэ хэрэгт Б, М, Г гэсэн зохион байгуулалттай бүлэг хүмүүсийг баривчилсан байна. “Мөс” гэдэг энэ бодис нь хүнийг айхтар донтуулдаг аж. Интернэтэд байгаа мэдээллээр уг бодисыг НҮБ-аас олон улсад Эрүүгийн хуульд ийм гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэг хийсэн бол 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ялтай .

Read More

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд голын усанд хүн живж, харамсалтайгаар нас баржээ. Тодруулбал, 2025 оны зургадугаар сарын 6-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум Дэлгэрмөрөн гол Хилэнтийн гүүрний доод талд хүн живсэн гэх дуудлагыг ирүүлжээ. Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж, энэ сарын 7-ны өдрийн 08.22 цагт цогцсыг уснаас гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Хөвсгөл аймагт усны ослын дуудлагаар нийт найман иргэний амь нас хохироод байгааг албаныхан мэдээллээ. Иймд урин дулаан цаг ирж байгаа энэ үед сурагчдын амралт эхэлж байгаа эдгээр өдрүүдэд эцэг, эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдүүддээ тавих хараа хяналттай сайжруулах, гол нуурын усанд сэрүүцэхээр…

Read More

Ө.Ганзориг: Хүүхдүүддээ Чингис Хаан Музейг үзүүллээ. Магтах юмнууд байна. 1. Үйлчилгээ сайн, эелдэг тусч гоё байна. 2. Би өөрөө музейн куртатор хийдэг хүний хувьд хэлэхэд куратор буюу музей урлал бол дэлхийн төвшинд хийгдсэн. Ярих юм алга. Гоё. Нэмж хийх маш чухал юм байна… 1. Нөгөө л түүхийн хичээл шиг, тэдэн онд тэгсэн, ингэсэн, ийм улс байсан. Ингээд болоо. Түүхэн товчоо гэсэн үг. Цаад сүнс, үйл хөдлөл, агуулга алга. Хүүхдүүд маань үзлээ. За яг юу бодогдов гэсэн олигтой юм хэлж чадахгүй байна. Аргагүй, түүхэн товчоо, эд зүйлс, он цагийн дараалал юм чинь. Сүнс нь алга. Сүнс нэмье. Би цалин хөлсгүй ажиллая.…

Read More

Найруулагч Б.Баатар, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын дансыг битүүмжилж шалгалт явуул” гэх утгатай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Үүнтэй холбоотойгоор, Hero энтертайнментын найруулагч Б.Баатар тайлбар хийжээ. Тодруулбал тэрбээр, “Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын эхлүүлсэн баялгийн шударга хуваарилалт, авлига, хулгайтай тэмцэж цөөнх нь биш нийтээрээ тэгш боломж хүртдэг болгох гэсэн бодлого, үйлсийг нь түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулах ажилд манай Херо Энтертайнмент хамтран ажиллахдаа өөрсдөө үнэн байхыг эрхэм болгон ажилласан. Бид төрөөс нэг ч тендер, лиценз, боломж аваагүйгээ хариуцлагатайгаар мэдэгдэж, уран бүтээлийнхээ орлогыг нотлоход бэлэн байна” гэжээ.

Read More

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тендерийн “наймаа”-гаар гаршиж, АТГ-аас шалгах шаардлага бий болсон талаар хэвлэлийнхэн мэдээлэх болсон. Тэгвэл тэрбээр тендерийг баяжих аргаа болгохоос гадна хамт олон, найз нөхдөө урамшуулах “бэлэг” болгон ашигладагийг нутгийнхан ярьж байна. Энэ нь ч тус аймгийн тендер шалгаруулалтаас харагддаг. Тухайлбал, Засаг дарга Н.Энхбатын найз Б.Цолмон гэх бүсгүй Өмнөговь аймгийн “Unitel” компанийн салбарын захирлаар ажилладаг байна. Н.Энхбат найзыгаа дэмжиж тендерээр бэлэг барьсан гэх ба “Unitel” группийн Өмнөговь дахь салбар харилцаа холбооны биш хөв цөөрөм байгуулах тендерт өрсөлдөөд ялжээ. “Unitel” групп үүсгэн байгуулагдсанаасаа хойш 19 жилийн турш зөвхөн харилцаа холбооны салбарт ажиллаж байгаад нуур байгуулах тендерт ялсан нь…

Read More

Хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг “Эгшиглэнт Цэцэрлэг” тайлан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Түүний уран бүтээлийн цэнгүүнд зарим дуучид “ирэхгүй” гэсэн талаар охин, дуучин Г.Эрдэнэтунгалаг мэдээлж, шүүмжилсэн байна. Тэрээр “2000-аад оны эхэн үед аавын минь найз цагдаагийн хошууч Цогзол гэж эрхэм багын анд нь гэнэт өвчний улмаас бурхан болж, аав ээж хоёр минь найзынхаа хойдохын буянд зориулж дуун суварга босгосон нь “Зүүдэнд уяатай аав” дуу. Өдгөө нийтийн дууны ханхүү болсон Жавхлан энэ үед Баясгалантайгаа уран бүтээлийн зам салж байсан мөн аав нь тэнгэрт дэвшсэн хүнд үе таарч, энэ дуугаа аав ээж 2 маань Жавхлангаар дуулуулж байв. Жавхлан маань ард түмний өрөвч нинжин…

Read More

Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Олон улсын прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн Х бага хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхбаатар болон УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцов.  Энэ удаагийн бага хурал “Прокурорын үүрэг оролцооны хувьсал: цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх сорилтууд ба сайн туршлага” сэдвээр өрнөж байна. УИХ-ын даргын зүгээс Монгол Улс болон дэлхий дахинаа тулгамдаад байгаа цахим орчин, нийгмийн сүлжээг ашиглан бусдын эрх, эрх чөлөөг зөрчих, ноцтой, ихээхэн хэмжээний хохирол учруулж буй гэмт хэрэгтэй тэмцэхэд уг олон улсын хурал чухал ач холбогдол үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.…

Read More