Жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд Татварын албаны ажилтны өдрийг тэмдэглэдэг. Энэ өдөр тус байгууллагын ажилтнуудын дунд спортын уралдаан тэмцээн зохион байгуулдаг уламжлал тогтсон.
Харин энэ жил Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэнгийн шийдвэрээр тус байгууллагад ажилладаг төрийн жинхэнэ албан хаагчдаас 80000, төрийн үйлчилгээний албан хаагчдаас 50000 төгрөг хураан авч дээрх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. 
Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэл, дүүргийн татварын байгууллагын албан хаагчдын саналыг авахгүйгээр мөнгө татаж эхэлжээ. Энэ нь хэр зөв зүйтэй үйл ажиллагаа вэ. Засгийн газар хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байхад татварын албаны удирдлага нь баяр тэмдэглэж, албан хаагчдаасаа мөнгө татаж буй нь зүйд нийцнэ гэж үү.

