Зохиогч: Эрхэм админ

Монголын улсын Ерөнхий сайд нь Монгол ардын намын дарга байна гэсэн дүрэм МАН-д бий. Одоо нэгэнт Л.Оюун-Эрднийг огцруулсан болохоор намын даргын суудлаас нь мөн “огцруулна”. Үүний тулд МАН-ын УЗ эхлээд хуралдаж дараагийн Ерөнхий сайдаар хэнийг томилох эсэхээ хэлэлцэх болно. МАН-ын УЗ-д таашаагдсан нэгэн нь МАН-ын бага хурлаар орж олонхын дэмжлэг авч байж Ерөнхий сайд, МАН-ын дарга болох замаа засах юм. Үүний дараагаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдаар МАН-ын УЗ, Бага хурлаар дэмжигдсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох эсэхийг хэлэлцэх бөгөөд чуулганаар хэлэлцэх болно. Энэхүү процесс нь хуулийн хувьд 30 хоног бөгөөд тэр хүртэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах…

Read More

Бэрхийн галчаар ажиллаж байсан Л.Оюун-Эдэнэ Ерөнхий сайд болсноос хойш олон удаа огцрох болзол хангасан ч тэсээд, тэвчээд үлдсээр ирсэн. Харин энэ удаад түүний хүү, бэрийнх нь тансаглал олон нийтийн эгдүүцлийг хүргэж, асуудал МАН-ын бага хурал дээр яригдаж, засгийн газар унагах дээрээ тулсан. Засгийн гаар унах нь тодорхой болж, тоолуур гүйж эхлэхтэй зэрэгцэн МАН дээр найтаахад Засгийн газар ханиад хүрч, нийслэл бүүр сэхээнд орж байна. Тодруулбал, Нийслэлийн шуурхай хуралдаан даваа гараг бүр хуралддаг. Харин өчигдөр засаг унах сургаар хойшлоод байсан нийслэлийн шуурхай хуралдаан өнөөдөр ч гэсэн хойшилсон байна. Ийнхүү хоёр өдөр хойшилсон нийслэлийн шуурхай хуралдаан хэзээ болох нь тодорхойгүй хэвээр байгаа…

Read More

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх гэж байна. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх санал хураалтад Ардчилсан намын бүлэг хуралдаж олонхийн саналаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх санал хураалтад оролцохгүй буюу дэмжихгүй байх шийдвэр гаргалаа. АН-ын бүлгийн энэхүү шийдвэр гарах үед УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн Э.Одбаяр “гонжирсон” сурагтай. 2024 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргаар Э.Одбаяр ажиллаж байгаа тул сандал, ширээнээсээ салахыг хүсэхгүй байх нь аргагүй гэх шуум байна. Санал хураалтад ямар санал өгөхөөс энэхүү шуум үнэн эсэх нь тодорхой болох юм.

Read More

Норвег Улсын Драммен хотноо зохион байгуулагдсан Classic Хэвтээ шахалтын “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д 49 орны 1400 гаруй тамирчид хүч үзэн өрсөлджээ. Энэхүү тэмцээний насанд хүрэгчдийн -120кг жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, Олон Улсын хэмжээний мастер, Дотоод хэргийн их сургуулийн Биеийн тамир, албаны бэлтгэлийн институтийн “Соёмбо” спорт хорооны дарга, хурандаа Э.Содномпилжээ 250кг шахаж мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн байна. Эрхэм хурандаа танд баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.

Read More

Хан-Уул дүүрэг 3-р хороо, ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр Даралтын Турбин Цех дотор гал гарч, галын улмаас нэг хүн амь эрсэдсэн тухай эх сурвалж мэдээллээ. Талийгаач иргэн тус газарт ашиглалтын инженерээр ажилладаг байсан аж. Энэ тухай ОБЕГ-аас тодруулахад “Тодруулаад эргээд мэдээлэл өгье” гэв. Харин ЦЕГ-аас тодруулахад мөн “Нэг иргэн галын улмаас амь эрсэдсэн нь үнэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэдэг мэдээллийг өглөө.

Read More

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.06.02) Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс, Туркменистан Улс хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Туркменистаны Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй энэхүү анхны төрийн айлчлал нь түүхэн хэлхээ холбоотой ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Тэрээр Монгол Улсын Их Хурал болон Туркменистаны Межлис хооронд хэлхээ холбоо тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэж, цаашид Монгол, Туркменистаны найрамдлын бүлэг, Байнгын хороод, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг…

Read More

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Зуны зугаа” хөгжмийн тоглолтын үеэр гурван иргэн хутгалуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Эмнэлгийн байгууллагын мэдээллээр тэдний биеийн байдал одоогоор хэвийн, ноцтой шинжгүй байна. Хэрэг гарсан даруйд цагдаагийн алба хаагчид газар дээр нь шуурхай ажиллаж, нийт 10 ширхэг хутга болон зодооны зориулалттай 2 хэрэгслийг хураан авсан байна. Одоогийн байдлаар гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Цагдаагийн байгууллагаас олон нийтийн арга хэмжээний үеэр иргэдийг аливаа зөрчил, эмх замбараагүй байдлаас сэргийлж, хууль дүрмээ чандлан сахихыг уриалж байна.

Read More

Яг одоо Төвийн дулааны гуравдугаар цахилгаан станцын (ТЭЦ-3) өндөр даралтын турбин, зуухны цехийн барилгын харалдаа гал гарчээ. Тус станц нь 198 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай бөгөөд нэг турбин-генератор ашиглалтаас гарахад л 25 МВт буюу хоёр аймгийн дайтай цахилгаан эрчим хүчний эх үүсвэр тасалддаг байна . Хэрэв бүрэн зогсолт гарвал дараах бүсүүд цахилгаан болон дулааны эрчим хүчний хязгаарлалтанд өртөх өндөр эрсдэлтэй: • Улаанбаатар хотын баруун бүс – Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хэсгүүд • Төв аймгийн зарим сум • Булган, Орхон, Дархан-Уул аймаг, Сэлэнгийн өмнөд сумд • Үйлдвэрүүд, эмнэлэг, сургууль, айл өрхийн хэрэглээний томоохон хэсгийг хангадаг Хэрэв станц түр зогсвол ОХУ-аас өндөр өртөгтэй…

Read More

Уншигч таны харж байгаа энэ барилга  Баянзүрх дүүргийн 10-р хороонд байрлах Хөдөө аж ахуйн хангамжийн ажилчдын байр. Энэ байр ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул 2017 онд актлагдсан. Нэгэнт ашиглагдах боломжгүй болсон тул уг байрыг дахин төлөвлөлтийн хүрээнд нурааж оронд нь шинээр орон сууц барихаар болон түүхтэй. Харамсалтай нь 2017 онд эхэлсэн энэ ажил өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүйн улмаас өнөөдөр тус байрны оршин суугчид халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байгаа бөгөөд асуудлын шийдэл нь тодорхойгүй, төрийн төмөр нүүрийг харж байна. Тодруулбал, тус байршилд төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газар буюу одоогийн Хот байгуулалт,…

Read More