Олимпын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүү, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ жүдоч Г.Болор-Очир нар үерхээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Хосууд энэ оны эхээр үрийн зулай үнэрлэсэн билээ. Тэгвэл гавьяат тамирчин өөрийнхөө хөл хүнд, хамгийн нандин үеийн гэрэл зургаа дэлгэлээ. Ташрамд дурьдахад, Б.Баасанхүү 2024 оны олимпт оролцож байхдаа хөл хүнд байсан бөгөөд энэ тухайгаа ээж, багш дасгалжуулагч нараасаа нууцалсан байсан гэх мэдээлэл бий. Тамирчин хүний тэсвэр хатуужил, сахилга хариуцлага гэж энэ л байх даа…
Зохиогч: Эрхэм админ
Дуучин Amra саяхан залуучуудыг байлдан дагуулсан “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоу нэвтрүүлэгт оролцсон ч дундаас нь хүндэтгэх шалтгааны улмаас орхисон. Тэгвэл халуун оронд нүцгэн биеийг гайхуулан цэнхэр дэлгэцээр гардаг уг нэвтрүүлэгт оролцож байсан Amra найз залуутай болж, энэ тухайгаа хэдхэн хоногийн өмнө цахим хуудастаа нийтэлсэн байна. Гэвч түүний найз залуу нь гэр бүлтэй, хүүхэдтэй нэгэн аж. Үүнийг найз нөхөд, ойр дотнын хүмүүс нь мэддэг байгаад зогсохгүй шинэхэн найз залуугаа танилцуулахаас өмнө эхнэр нь болох найзыгаа блоклоод ч амжиж гэнэ. Тэд өнгөрсөн зун хос, хосоороо аялж аргагүй сайхан найзууд шиг байсан юм байх. Дуучин Amra одоогийн найз залуугийнхаа дотны найзтай дөрвөн…
“Тэнгисийн эрэг дээрх 247” реалити шоуны хоёрдугаар бүлгийн оролцогч, дуучин Амараа тун аз жаргалтай байгаа гэнэ шүү. Учир нь тэрбээр хайр дурлалтайгаа учирч чухам л аз жаргалдаа умбан шумбан байгаа аж. Тэрбээр энэ талаараа тэнгисийн эргээс хайраа олж чадаагүй ч эх орноосоо хайраа оллоо хэмээн бичсэн байх юм. Хайрт залуутайгаа гадаад дотоодгүй зугаалж байгаа зураг бичлэг цахимдаа оруулж байгаа дуучин бүсгүйд аз жаргал хүсье.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд өнөөдөр (2025.05.26) бараалхлаа. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 62 жилийн дараа Бүгд Найрамдах Австри Улсын Төрийн тэргүүний манай улсад хийж буй төрийн айлчлал нь хоёр орны харилцааны түүхэнд анх удаа хэрэгжиж буйг онцолж, айлчлалын үр дүнд хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ. Тэрбээр ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлтэй манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцолж, Монгол Улсын ардчилал, эрх зүйт төрийн…
Бусдыг эрүүдэн шүүсэн хэргээр гурван шатны шүүхээс 1.6 жилийн ял авсан Б.Хурцыг Тайваньд суух худалдааны төлөөлөгчөөр томилох саналыг АН-аас хүргүүлсэн. Тэгвэл энэ саналыг одоогоор ГХЯ уг асуудлыг одоогийн байдлаар шийдвэрлээгүй бөгөөд болзол шаардлага хангасан эсэхийг нягтлан шалгаж байгаа аж. Тодруулбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: “…Бид нар “Нэг Хятад бодлогыг дэмждэг”. Тайвань нь БНХАУ-ын бүрэлдэхүүнд ордог. Тайванд Элчин сайдын яам, Консулын газарт биш Худалдааны төлөөлөгчийн газар буюу нийслэлийн оронд тоонд байдаг албан тушаал. Мэдээж дипломат шугамаар Гадаад харилцааны яамнаар дамжиж томилно.” Гэдгийг мэдэгдсэн. Тэгвэл Б.Хурцыг өнөөдөр ямар нэгэн эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагдагчаар тататгдаагүй ч ял авч байсан гэдэг утгаараа уг…
Хамтарсан Засгийн газар тарж, Ерөнхий сайд огцрох нөхцөл бүрдсэнтэй холбоотойгоор нийтийн сүлжээнд дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэх агуулга бүхий хэд хэдэн хүний нэрс яригдаж эхлээд буй. Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар өөрийн цахим хуудастаа “Хэвлэл мэдээлэл, сошиал орчинд намайг Ерөнхий сайдаар томилогдох гэж буй мэт мэдээллүүд олноор цацагдлаа. Худал цуурхал бүтэн өдөржин тархаж, элдвээр гүтгэн бужигналаа. Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй. Мөн надад ийм амбиц байхгүй гэдгийг хэлье” гэлээ.
Улсын Аварга О.Хангайгийн эхнэр Н.Дэлгэртуяа Алдарт эхийн одонгоо гардан авлаа. Түүний хувьд дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн ч, том хүүхдээ хоёр нас дөрвөн сартай байхад нь гэнэтийн ослоор алдсан. Тэгвэл “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн” дагуу алдарт эхийн одонг гардан авлаа.
Уран бүтээлээрээ ч, хээгүй гүдэсхэн зангаараа олны хайр хүндлэлийг хүлээсэн Г.Батболд буюу Desant бүл нэмэх гэнэ шүү. Тодруулбал, өөрөөс нь олон насаар дүү нялх амраг нь хөл хүнд болж, ойрын гурван сарын хугацаанд нярайлах болжээ. “Тоонот рекордс”-ийг 2017 онд хамтран байгуулж ирээдүйтэй рэппэр, уран бүтээлчдийг дэмжин ажилладаг тэрбээр аав болох бэлтгэлээ базаан нялхарч яваа аж.
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнөөдөр “элэгний” гэж алдаршсан, Ардын эмч Жамбалын Хатанбаатар тэргүүтэй хүмүүсийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан асуудлыг хянаад зөвшөөрөл олгосон байна. Хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх, сургалт семинар зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр байгуулсан “Монголын СОС-ын хүүхдийн хотхоны нийгэмлэг” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ж.Хатанбаатарыг гүйцэтгэх захирал Б.Батцэцэг, санхүү хариуцсан захирал Ц.Бадамсэд, жолооч Г.О, Д.Э нартай хамт “СОС Киндердорф интернэйшнл” олон улсын байгууллагын санхүүжилт болох олон тэрбум төгрөгийг завшсан хэрэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн. Тэгвэл дээрх хүмүүсийг сэжигтнээр баривчлах саналыг 2025 оны тавдугаар сарын 20-ны 21.30 цагт…
Монгол Ардын Намын Бага хурлаар “Засгийн газарт хамтран ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг шинээр бүрдүүлэх тухай тогтоолыг батлахыг дэмжих эсэх” томьёоллоор санал хураалт явуулсан. Улмаар МАН-ын Бага хурлын гишүүдийн 61 хувь нь уг саналыг дэмжсэнээр АН-ыг Засгийн Газраас гаргах нь тодорхой боллоо. Үүнтэй холбоотой Ардчилсан Нам ч улс төрийн шийдвэр гаргаж байгаа аж. Тодруулбал, намын дүрэм, намын даргатай байгуулсан гэрээгээ зөрчсөн гэж үзэн, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу нарыг АН-ын гишүүнчлэлээс хасах юм байна.
