Жүжигчин О.Дөлгөөн өөрийн цахим хуудаснаа “Миний бие Одхүү овогтой Дөлгөөн одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо байхгүй! хэзээ ч байгаагүй! байх ч үгүй!!! тэр миний хэзээ ч харж, уулзаж байгаагүй ч намайг илт гүтгээд доромжлоод байгаа хүмүүс хэрвээ хэлж ярьж байгаагаа батлаад нотлоод гаргаад ирвэл бүр нээрээ юу хүссэн есөн цагаан хүслийг нь биелүүлээд, өөрт байгаа бүхнээ өгөөд болвол бүр ичсэндээ үхээд далд ороод өгье та нарын хэлж байгаагаар!” гэв
Зохиогч: Эрхэм админ
Залуусын “Огцрох амархан” жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна. Тэд Ухаа худгийн агуулгатай жагсаалаас ялгарахын тулд тайван замаар үзэл бодлоо илэрхийлж байна.
“МИАТ” ТӨХК-ийн бүхээгийн ажилтан, жүжигчин Б.Сэтгэлтүвшин Тайланд Улсад суугаа Элчин сайд А.Төмөртэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж эхнэрийг нь амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй гэх мэдээлэл цахим орчинд шүүмжлэл дагуулж байна. Тэгвэл түүнийг ажлаас нь халах шийдвэрийг өчигдөр гаргажээ.
Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улстөрчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайлах бололцоог сурталчлах, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор зохион байгуулж буй “Бид эмэгтэйчүүд” чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг- Эрхэм зочид оо, Өнөөдөр бид Монгол Улсын ардчилал, тэгш эрх, оролцоонд суурилсан нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нэгэн чухал арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү чуулганд эмэгтэйчүүд оролцож байгаа боловч эмэгтэйчүүдийн эрхийн тухай, эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудлын тухай төдийгүй нийт иргэд, нийгмийн тулгамдсан асуудал, улс орны тогтвортой хөгжлийн зорилтыг шийдвэрлэхэд төр засгийн дээд болон орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, манлайллын дэмжих бодлого, үйлдлийн шинэ хандлагыг эхлүүлэхэд чиглэгдэж…
Зам, тээврийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын даргын суудал гэж суусан хүндээ халгаатай мест бий. Уг абан тушаалд очсон сүүлийн хоёр хүний нэг нь ял авсан бол нөгөө нь авлига, албан тушаалын хэргээр ял сонсох нь цаг хугацааны асуудал болоод байгаа. Тэгвэл энэ халгаатай суудалд өдгөө түр орлон гүйцэтгэгчээр Ө.Баасансүрэн гэх бүсгүй ажиллаж байгаа. Харин энэ бүсгүйн томилгоо нь хууль бус гэдгийг Зам, тээврийн яамныхан мэддэг ч таг дуугүй байдаг. Шалтгаан нь Төрийн албаны тухай хуулийг зөрчиж байгааг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдэж байгаа ч үл ойшоож байгаатай шууд холбоотойг түүний тайлбараас харж болно. A/ Зам, тээврийн сайдын ярьж…
“ОДОДТОЙ БҮЖИГЛЭЕ” шоуны хүндэт шүүгч, “Moon Dance” хамтлагийн үүсгэн байгуулагч, удирдагч багш дасгалжуулагч, бүжиг дэглээч Очирхүүгийн САРАНХҮҮ шударга бус зан гаргасан байж болзошгүй шүүмжлэл гараад байна. Тодруулбал, “ОДОДТОЙ БҮЖИГЛЭЕ” шоуны сүүлийн дугаар буюу хагас шигшээ шатанд А.Даваажаргал, Р.Номинзаяа болон Г.Ариунболд, Б.Эрдэнэдулам нар хамгийн бага санал авсан. Улмаар шүүгчдийн саналаар хэн нь хасагдахыг шийдэх үед О.Саранхүү шүүгч өөрийн ойрын хамаатны охиноо дэмжиж, сонгосон гэх шуум байна. Мэргэжлийн бүжигчин Р.Номинзаяа нь шүүгч О.Саранхүүгийн төрсөн эгч О.Туяахүүгийнх нь охин гэнэ шүү. Харин Б.Эрдэнэдулам нь шүүгчтэй цусан төрлийн холбоогүй нь ийнхүү хасагдахад хүрлээ гэх шуум ч мөн гараад байна. Тэгвэл энэхүү шуумуудтай зэрэгцэн О.Саранхүү…
Далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест уулын оргилд өнөөдөр уулчин Ч.Ариунзул амжилттай гарлаа. Тэрбээр Эверестийн оргилд гарсан Монголын 17 дахь уулчин болж байгаа бөгөөд өчигдөр А.Баттогтох, Б.Батхишиг нар тус уулын оргилд Монгол Улсын төрийн далбааг мандуулсан юм. Уулчин Ч.Ариунзул өдгөө дөрөвдүгээр кемп руу бууж байгаа талаар мэдээлэл бидэнд ирлээ. Эверестийн оргилд Монголын уулчин (гавьяат тамирчин Г.Өсөхбаяр) анх мөрөө гарсанаас хойш 20 жил өнгөрсөн ба Эверестийн оргилд мөрөө гаргасан анхны монгол эмэгтэй уулчин нь гавьяат тамирчин Б.Гангаамаа болсон билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохын тулд үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байна гэх ташаа мэдээлэл, улс төржилт олон нийтийн сүлжээнд тархаж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024.11.25 нд илэрхийлсэн байр суурийг дахин сануулж байна. Нэмж тодотгоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа болно.
Дуучин, жүжигчин IU энэ сарын 16-нд 32 нас хүрсэн. Тэгвэл тэрээр төрсөн өдрөөрөө дөрвөн байгууллагад тус бүр 50 сая вонын хандив буюу нийт 200 сая вонын хандив өргөжээ. Энэ нь 500 гаруй сая Монгол төгрөгтэй тэнцэж байна. Тэрээр хандиваа ‘IUAENA” нэрийн дор өгчээ. Энэ нь түүний нэр IU болон фэн клубын нэр UAENA гэсэн хоёр үгний нэгдэл юм. IU жил бүр төрсөн өдрөөрөө хандив өргөдөг учир “сайхан сэтгэлт хандивын сахиусан тэнгэр” хэмээх нэршилтэй болоод буй.
УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг өнөөдөр /2025.05.19/ Авлигатай тэмцэх газраас дуудаж, мэдүүлэг авчээ. Тэрбээр АТГ-т өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын хамт очсон ба гурван цаг орчим хугацаанд мэдүүлэг өгчээ. Тодруулбал, Төгрөг нуурын орд болон Х.Баттулгатай холбоотой бусад шалгагдаж буй хэргүүдээр нь ийнхүү мэдүүлэг авсан байна.
