“ОДОДТОЙ БҮЖИГЛЭЕ” шоуны хүндэт шүүгч, “Moon Dance” хамтлагийн үүсгэн байгуулагч, удирдагч багш дасгалжуулагч, бүжиг дэглээч Очирхүүгийн САРАНХҮҮ шударга бус зан гаргасан байж болзошгүй шүүмжлэл гараад байна. Тодруулбал, “ОДОДТОЙ БҮЖИГЛЭЕ” шоуны сүүлийн дугаар буюу хагас шигшээ шатанд А.Даваажаргал, Р.Номинзаяа болон Г.Ариунболд, Б.Эрдэнэдулам нар хамгийн бага санал авсан. Улмаар шүүгчдийн саналаар хэн нь хасагдахыг шийдэх үед О.Саранхүү шүүгч өөрийн ойрын хамаатны охиноо дэмжиж, сонгосон гэх шуум байна. Мэргэжлийн бүжигчин Р.Номинзаяа нь шүүгч О.Саранхүүгийн төрсөн эгч О.Туяахүүгийнх нь охин гэнэ шүү. Харин Б.Эрдэнэдулам нь шүүгчтэй цусан төрлийн холбоогүй нь ийнхүү хасагдахад хүрлээ гэх шуум ч мөн гараад байна. Тэгвэл энэхүү шуумуудтай зэрэгцэн О.Саранхүү…
Зохиогч: Эрхэм админ
Далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест уулын оргилд өнөөдөр уулчин Ч.Ариунзул амжилттай гарлаа. Тэрбээр Эверестийн оргилд гарсан Монголын 17 дахь уулчин болж байгаа бөгөөд өчигдөр А.Баттогтох, Б.Батхишиг нар тус уулын оргилд Монгол Улсын төрийн далбааг мандуулсан юм. Уулчин Ч.Ариунзул өдгөө дөрөвдүгээр кемп руу бууж байгаа талаар мэдээлэл бидэнд ирлээ. Эверестийн оргилд Монголын уулчин (гавьяат тамирчин Г.Өсөхбаяр) анх мөрөө гарсанаас хойш 20 жил өнгөрсөн ба Эверестийн оргилд мөрөө гаргасан анхны монгол эмэгтэй уулчин нь гавьяат тамирчин Б.Гангаамаа болсон билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохын тулд үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байна гэх ташаа мэдээлэл, улс төржилт олон нийтийн сүлжээнд тархаж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024.11.25 нд илэрхийлсэн байр суурийг дахин сануулж байна. Нэмж тодотгоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа болно.
Дуучин, жүжигчин IU энэ сарын 16-нд 32 нас хүрсэн. Тэгвэл тэрээр төрсөн өдрөөрөө дөрвөн байгууллагад тус бүр 50 сая вонын хандив буюу нийт 200 сая вонын хандив өргөжээ. Энэ нь 500 гаруй сая Монгол төгрөгтэй тэнцэж байна. Тэрээр хандиваа ‘IUAENA” нэрийн дор өгчээ. Энэ нь түүний нэр IU болон фэн клубын нэр UAENA гэсэн хоёр үгний нэгдэл юм. IU жил бүр төрсөн өдрөөрөө хандив өргөдөг учир “сайхан сэтгэлт хандивын сахиусан тэнгэр” хэмээх нэршилтэй болоод буй.
УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг өнөөдөр /2025.05.19/ Авлигатай тэмцэх газраас дуудаж, мэдүүлэг авчээ. Тэрбээр АТГ-т өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын хамт очсон ба гурван цаг орчим хугацаанд мэдүүлэг өгчээ. Тодруулбал, Төгрөг нуурын орд болон Х.Баттулгатай холбоотой бусад шалгагдаж буй хэргүүдээр нь ийнхүү мэдүүлэг авсан байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2025.05.19/ Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид стандартыг сонгон хэрэглэх баримт бичиг гэж заасан нь иргэд, аж ахуй нэгж болон төрийн хяналт шалгалтын чиг үүрэг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтны хооронд үл ойлголцол бий болж, тодорхойгүй байдал, ойлголтын зөрүү үүсэж буй учраас хуулийг шинэчлэн боловсруулжээ. Өнөөдрийн байдлаар манай улсад 6730 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ч стандартыг дагаж мөрдөхгүй байдлаас шалтгаалан хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөөллийг…
Нууц амрагийн дүрээр анх олонд танигдаж байсан жүжигчин Пүрэвжаргал буюу Пунтик өдгөө кино урлагт өөрийн гэсэн байр суурьтай болсон. Түүний гэр бүл энэ онд бүл нэмж хүслээ гүйцээж охинтой болсон. Тэгвэл жүжигчин бүсгүй маань хуримаа ирэх сарын 1нд хийх гэж байгаа сурагтай. Солонгос улсад хуримын өмнөх зураг авалтдаа орж яваа гэнэ шүү. Залуу хосуудад аз жаргал хүсье.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.16) Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Судалгаагаар “…төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурлын санал тэмдэглэл…” байна гэж заасныг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй учраас төслүүд гацдаг. Байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний төслийн ангиллыг хуулиар хатуу тогтоосноор тухайн төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан үзэх боломжгүй болсон. Үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах, газрын хэвлийн баялгийн…
О.Дөлгөөний экс нөхөр Очироо цахим хуудаснаа “Манай нийгэмд эмэгтэй нь буруутан болох юм “ гэжээ. Энэ бичвэр нь хоёр хүн уулзаж байхад яагаад эмэгтэйг нь буруутан болоод байгаа юм гэсэн агуулга багтсан бололтой шүү. Хүүгийнхээ ээжийг сошиалд доромжлуулж байгаа болохоор ганц энэ эмэгтэйг буруутан болгож болохгүй гэсэн санаа байх даа!!!
Оросын холбооны улсын Москва хотод зохион байгуулагдсан аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монгол улсын зэвсэгт хүчнээс оролцсон бүрэлдэхүүнд БХЯ, Зэвсэгт хүчний Жанжин штабаас хүндэтгэл үзүүллээ. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хандаж үг хэлэхдээ “Дайны жилүүдийн хүнд цаг үед бие биедээ харилцан туслалцаж, Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа урсгасан ОХУ-ын эрэлхэг дайчдын гавьяаг бид мартах учиргүй билээ. Энэхүү түүхэн замналын илэрхийлэл болж Монгол цэргийн цог золбоо хийморийг гайхуулан Москва хотын улаан талбайд гурав дахь удаагаа алхсан Зэвсэгт хүчний…
