Зохиогч: Эрхэм админ

2025 оны 5 дугаар сарын 6-нд өглөөний 05:20 цагт Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Х.Отгонжаргал томилгоот ээлжийн үүрэг гүйцэтгэхээр явж байх үедээ яаралтай арга хэмжээ авч хүний амь аварлаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын нэгэн байрны дээд давхраас чимээ гарч буйг анзааран шалгахад, 9 давхрын тагтнаас эмэгтэй хүн зүүгдсэн байжээ. Үүссэн нөхцөл байдлыг шуурхай үнэлэн, ахлах ахлагч Х.Отгонжаргал цаг алдалгүй эмэгтэйтэй сэтгэл зүйн ярилцлага хийж, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэн холбогдох мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Read More

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ. Энэ тухайгаа тэрбээр “Энэ өдөр Дугарын Мөнхчулуун нэр дээрээ өөрийн нийгмийн овог болох ТАТАР нэрээ улсын бүртгэлд бүртгүүлж, Дугарын МөнхчулуунТатар болголоо. Бидний дууг дэмждэг бидэнтэй хамт байдаг та бүхэндээ баярлалаа. Их зүйлийг хийж бүтээж, Бусдын хайрыг хүндэлж явна аа” гэжээ.

Read More

Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ой маргааш буюу 05 дугаар сарын 09-ны өдөр тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний жавхаалаг дайчид ОХУ-ын Москва хотын Улаанталбайд цэргийн ёслолын жагсаалаар алхаж монгол цэргийн сүр хүчийг олон улсад харуулах тухай Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт цахим хуудаснаа онцолжээ. Тэгвэл монгол цэргүүдийн хайрцагийг алдарт хүндэт харуулын анги буюу Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч дэд хурандаа Энхбаатарын Билэгсайхан командлан алхана. Дэд хурандаа Э.Билэгсайхан нь ҮБХИС-д сонсогч байхаасаа л эхлэн Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аваргын оргил болж гялалзсан офицер бөгөөд түүний алт аваагүй үлдсэн он жилүүд нь ОХУ-ын Фрунзын…

Read More

Зохиолч Жорж Оруэллийн дэлхий дахиныг шуугиулсан хүчирхэг хашгираан бүхий оюун сэтгэлгээний бүтээл болох “1984” зохиолыг Орфей театр нь найруулагч Мягмарнарангийн Батболдын найруулгаар дахин үзэгч та бүхний хүртээл болгож байна. “Орфей” театр таван жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн “Фауст”, “Гэм зэм”, “Опал”, “1984”, “Амьдрахуй” жүжгүүдээ дахин олны хүртээл болгож буй. Тухайлбал, өнгөрсөн сард Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгийг толилуулсан бол энэ сард Английн алдарт зохиолч Жорж Орвеллийн “1984” романаас сэдэвлэсэн “1984” постдрамын жүжгийг театрын урлагт дурлагсдад хүргэж байна. “1984” постдрамын жүжгийг тавдугаар сарын 2-ноос Тусгаар тогтголын ордонд 19.00 цагаас тоглож эхэлжээ. ‌Жүжгийн гол дүрд…

Read More

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос “Монгол шуудан” ХК-ийн үйл ажиллагаа, үндэсний хэмжээний шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтын талаар хэлэлцлээ. Энэ үеэр “Монгол шуудан” компанийнхан ажил үйлс нь хэвийн сайн гэсэн танилцуулга хийж байгаа ч орон нутгийн түвшинд үйл ажиллагаагаа зогсоож, үндсэндээ дампуурчихаж. Улс орны стратегийн хувьд бизнесийн үр ашиггүй гэдэг шалтгаанаар орон нутагт үзүүлэх шуудангийн үйлчилгээг хөсөр хаях уу, эсвэл тэнд ч бас Монгол Улсын иргэд амьдарч байгаа учраас Үндсэн хуулиар олгогдсон мэдээлэл авах эрх чөлөөг нь эдлүүлэхийн тулд төр анхаарч дэмжих үү? Хэдийгээр энд шуудангийн бүх төрлийн үйлчилгээг хамаарах боловч үндсэн асуудал нь сонин хэвлэлийн хүртээмжээс эхэлсэн байдаг юм.…

Read More

Модель С.Төгс жүжигчин, загвар өмсөгч Н.Гантулгатай тоонот гэрт толгой холбоод удаагүй ч бяцхан үрээ хүлээж авахад бэлэн болсон. Түүний төрөхийн өмнөх нандин агшныг сонирхъё. Хөөрхөн хосуудад аз жаргалын дээдийг ерөөе.

Read More

Найз охиноо хөнөөгөөд өөрийгөө боомилсон байж болзошгүй хэрэг гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Богд ууланд найз охиноо хөнөөж, улмаар модноос дүүжилж, өөрийгөө боомилсон хэрэг гарсан байна. Тухайн амь хохирогч нар нь 20 орчим насны залуус байсан аж. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Read More

-Хөшигийн хөндий буюу Шинэ зуунмод хот, Шинэ Хархорум, Дархан, Эрдэнэт, Багануур Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлнэ. -Улаанбаатар хотыг 14 хотод хуваан бие даан хөгжүүлнэ. Эдгээр хотод иргэн бүр төрийн үйлчилгээг 20 минутын дотор авах стандарт тогтооно. -Нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон орон нутгийн хотын статустай болгож томсгоно. -Засгийн газрын харьяа байгууллагуудыг Хөшигийн хөндийд шилжүүлэн байршуулна. -Аймгийн төвүүдийг орон нутгийн чанартай хот болгон өөрчлөх, томоохон суурин газруудыг хотын статустай бие даан хөгжүүлнэ.

Read More

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.02) Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд суурьшлын бүс шинээр байгуулах хот төлөвлөлтийг хийхдээ иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг оновчтой төлөвлөх, үүнд хяналт тавих эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулахдаа хуульд заасан шаардлагад зайлшгүй нийцүүлэх зохицуулалтыг тусгаснаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулийн холбогдох шаардлагад…

Read More