Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Улсын Их Хурал эрх зүйн орчны “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн бодлогыг 8 Байнгын хороотойгоор хэрэгжүүлнэ
Мэдээ

Улсын Их Хурал эрх зүйн орчны “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн бодлогыг 8 Байнгын хороотойгоор хэрэгжүүлнэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/10/2025Шинэчилсэн:01/30/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу сонгуулийн холимог тогтоолцоогоор зохион байгуулагдсан Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 126 гишүүнтэй анхны Улсын Их Хурал байгуулагдаж, бүрэн эрхээ хэрэгжүүлж байна.

Эх орныхоо ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшлийг авчрах нэр төртэй үүрэг, зорилтыг тээж буй ес дэх Улсын Их Хурал нь улс төрийн таван намын төлөөлөлтэй төдийгүй хуульч, эдийн засагч, инженер, багш, эрдэмтэд зэрэг нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдсэнээрээ онцлогтой. Улсын Их Хурал энэ удаагийн ээлжит чуулганаараа Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэй ажиллах Байнгын хороодыг өөрчлөн байгуулж, дарга нарыг сонгосон юм. Тухайлбал, Улсын Их Хуралд ирүүлсэн өргөдлийг судлах, шинжилгээ хийх, холбогдох санал бэлтгэх болон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн асуудлыг эрхлэх Өргөдлийн байнгын хороог байгуулах, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороог Эдийн засгийн байнгын хороонд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог Нийгмийн бодлогын байнгын хороонд нэгтгэн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болгон өөрчиллөө. Түүнчлэн Ёс зүй, дэгийн байнгын хороог Төрийн байгуулалтын байнгын хороонд нэгтгэснээр Улсын Их Хурал цаашид 8 Байнгын хороотойгоор үйл ажиллагаагаа явуулна. Үүнтэй уялдуулан Байнгын хороодын бүрэлдэхүүнийг өргөтгөн холбогдох Улсын Их Хурлын тогтоолыг баталж, зарим Байнгын хорооны дарга нарыг сонгосон юм.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ганзоригийн Тэмүүлэнг, Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Дамдины Цогтбаатарыг улируулан сонгов. Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Улсын Их Хурлын гишүүн Буланы Бейсен, Эдийн засгийн байнгын хорооны дарга Улсын Их Хурлын гишүүн Ренчинбямбын Сэддорж нар үргэлжлүүлэн ажиллаж байна.

Шинээр байгуулсан Өргөдлийн байнгын хорооны даргаар анх удаа сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Одсүрэнгийн Номинчимэг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар мөн анх удаа сонгогдон ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн Бадрахын Найдалаа нар ажиллана. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар хоёр дахиа сонгогдон ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Сандаг-Очир, Төсвийн байнгын хорооны даргаар хоёр дахиа сонгогдон ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн Хассуурийн Ганхуяг нарыг сонгосон юм.

Ийнхүү ес дэх удаагийн Улсын Их Хурал энэ удаагийн ээлжит чуулганаас хойш Хүн төвтэй хууль буюу хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх; Цаг үеийн шаардлагад нийцсэн хууль буюу Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг байх; Иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль буюу Хуулийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох гэсэн эрх зүйн орчны “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн бодлогыг 8 Байнгын хороотойгоор хэрэгжүүлнэ юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.  

гэрээт байгууллага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.