Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.04.30) Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр өргөн барилаа. “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тодорхойлсон “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Хүний хөгжлийн бодлого”, “Эдийн засгийн бодлого”, “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого” гэсэн бодлогын 4 тэргүүлэх чиглэлийг үргэлжлүүлэхээр уг төслийг боловсруулжээ. Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь “Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцсэн “Эдийн засгийн эрх чөлөөг цогцлоох”-ыг зорьж, төсвийн зардлыг реформ, төрийн албаны реформ, үндэсний баялгийн сан, төрийн…
Зохиогч: Эрхэм админ
Иргэн С.Сарангуа: “Харанга“ хамтлагийнхан намайг сүрдүүлж, ажлын хөлс өгөөгүйгээс гадна хоолны мөнгөө хүртэл төлүүлээд буцааж өгөөгүй .Зохион байгуулагч эмэгтэй цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлжээ. Тэрбээр ” Харанга хамтлагийн Лондонд хийсэн тоглолтын талаар үнэн зөв мэдээлэл хүргэж байна. Тэд тоглолтын турш маш дээрэнгүй, муухай ааштай, хулгайч хүмүүс шиг авир гаргасан. Би Лондонд олон хамтлагуудыг хүлээн авч, шоу зохион байгуулж байсан туршлагатай. Мэргэжлийн хүний хувьд, зохион байгуулагчид болон миний хувийн зүгээс тэднийг хамгийн сайхан тоглолт хийж, Лондонд тухтай байх үүднээс маш их хичээсэн. Манай зохион байгуулагч багийнхан тоглолтын туршид гарах зардлын талаар Лондонд ирэхээс өмнө ярилцаж тохиролцсон бөгөөд би бээр үүдний…
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тус уламжлалын дагуу Монгол Улсад генерал цол олгож эхэлсний түүхт 81 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан генералуудыг Төрийн есөн хөлт цагаан тугнаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 52 дугаар тогтоолоор төр, цэргийн зүтгэлтэн 11 хүнд генерал хэмээх дээд цолыг анх удаа олгосон түүхтэй. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол генерал Та бүхэн монголын цэрэг, арми, зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагын бахархал, нэр төр, сүр хүч, амьд түүх, алдар гавьяаны эзэд, бас өнөөгийн…
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд хүндэт зочид өнөөдөр /2025.04.28/ “Чингис хаан” үндэсний музейд зочилж, “Монголын эртний төрт улс”, “Их Монгол Улс” танхимаар орж, Их эзэн Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор бүтээсэн “Их хааны өргөө” дэх Их эзэн Чингис хааны алтан хөшөөг үзэж сонирхов. Хүндэт зочдыг “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун угтан авч, Монголын түүх, соёлын сор болсон бүтээлүүд, үзмэрүүдийг…
Монгол улсын Дархан аварга, “жижиг” А.Сүхбат аваргын том ах Монгол улсын тод манлай уяач А.Батсүх гэх эр бий. Дүүтэйгээ ихэр гэж эндүүрэгдэж явсан тэрбээр барилдвал барилдчихдаг, хурдан морины төлөө бүх насаа зориулж яваа нэгэн юм. Орчин цагийн бичигдээгүй хууль болох залуухан бүсгүйг удаах эхнэрээрээ сонгосон цаг саяхан юм. Насны зөрүүтэй ч хайр нь халуун хэвээрээ гэдгээ баталж Монгол улсын тод манлай уяач А.Батсүх нялх гэргийгээ ёстой л бөөцийлж газар гишгүүлдэггүй гэнэ лээ. Үүнийг батлах агшин саяхан манай дуранд өртсөн юм. Тодруулбал, Монгол улсын тод манлай уяач А.Батсүх нярайлаад удаагүй залуу эхнэрийнхээ хамт хилийн дээс алхахаар онгоцны буудал дээр байхдаа олны…
Нийтийн дууны дуулиант хос Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар өнөр айл болжээ. Дуучин Б.Болд өөрийн цахим хуудастаа “Хайртай ханьдаа баярлалаа. Монголын үрс маш олон болох болтугай” гэжээ. Одонгийн хүүхдээ өлгийдөж авсан залууст баяр хүргэе.
ТВ коктейлийн ганц сарнай байсан ба жүжигчин Н.Цэнд-Аюуш хэвлэл мэдээллээс холуур нэгэн. Сүүлийн үед уран бүтээлд идэвхитэй оролцох болсон тэрбээр “Халуун бороо” хэмээх уран сайхны кинонд шинэ дүр бүтээжээ.Кино нээлтийн үеэр үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүйг манай дуран онцлон буулгалаа.
Өнгөрсөн баасан гараг /2024.04.18/-т нээлтээ хийсэн “Милл” кино компанийн “Халуун бороо” уран сайхны кино нь гал унтраах, аврах ангийн тусгай салааны эрэлхэг залуусын түүхийг өгүүлснээрээ онцлогтой.Уг кино нээлтийн үеэр С.Төгс хайрттайгаа манай дуранд буулаа. Хоёр дахь хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж буй түүний зургаас сонирхъё.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд тэргэнцэртэй иргэнд зориулсан тусгай индэр засаад байна. Энэ нь хүний эрх, эрх тэгш байдлыг Монголын парламент үлгэрлэн манлайлж байгаа өндөр ач холбогдолтой явдал болохыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан талархан тэмдэглэв. Тэрбээр, 126 гишүүн бүхий Улсын Их Хуралд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон нь Монгол Улсын хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан улс болохыг тунхаглан зарлаад зогсохгүй хууль тогтоох байгууллагын төлөөллийн чадавх зохих ёсоор нэмэгдсэнийг илтгэн харуулж буйг онцлоод, нийгэмд хүний эрхийг дээдлэх, тэгш боломжийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжихэд парламентын үлгэрлэл чухал үүрэгтэйг дурдсан юм. Тусгай индэр чуулганы танхимд засагдаагүй үед…
МУИС анх удаа дэлхийн их сургуулиудын чансаа тогтоодог нэр хүндтэй байгууллагуудын нэг болох “Times Higher Education” (THE) байгууллагаар 2024 оны 10 дугаар сард үнэлүүлэн “Дэлхийн их сургуулиудын эрэмбэ-2025” жагсаалтад 1501+ байр эзэлсэн билээ. МУИС-ийн энэхүү амжилт нь зөвхөн МУИС-ийн хувьд төдийгүй Монголын дээд боловсролын сургалтын байгууллагуудыг түүчээлэн олон улсад анх удаа албан ёсоор эрэмбэлүүлэх шалгуурыг хангаж чадсан онцлох үйл явдал юм. THE байгууллагын дэлхийн их сургуулиудын эрэмбэд багтахын тулд долоо суурь шалгуурыг хангасан байх ёстой бөгөөд МУИС эдгээр шалгуураас хамгийн чухал үзүүлэлтүүд болох сүүлийн 5 жилд скопусын мэдээллийн санд бүртгэлтэй нийт 1000+ эрдэм шинжилгээний бүтээлтэй байхаас 1002 бүтээлтэйгээр, мөн салбарт тавих шалгуурын нэг…
