Монголын хип хоп урлагийн гол төлөөлөл болсон “Ice Top” хамтлагийн ахлагч Б.Оргил-Эрдэнэ буюу Eyescool таалал төгсжээ. Тэрбээр Малайз улсад сураггүй алга болоод байсан бөгөөд түүнийг таалал төгссөн тухай харамсалтай мэдээллийг дүү Б.Очир-Эрдэнэ нь олон нийтэд өглөө. Б.Оргил-Эрдэнэ “Ice Top” хамтлагийг үүсгэн байгуулж, тухайн үедээ тэсрэлт хийж байсан. 1998 онд байгуулагдснаасаа хойш нийт 250 гаруй уран бүтээлийг сонсогчдодоо хүргэсэн тус хамтлагийн нэгэн тод од ийнхүү тэнгэрт оджээ. Талийгаачийн дүү Б.Од-Эрдэнэ ахыгаа хайхаар Малайз руу явж, Малайзын хууль, хяналтын байгууллагуудтай холбоо тогтоогоод байсан юм. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Зохиогч: Эрхэм админ
Жилд таван удаа болдог “ESL Grand Slam” цувралын оны хоёр дахь тэмцээн нэг са ам.доллар (3.5 тэрбум төгрөг)-ын шагналын сантай “Intel Extreme Masters Melbourne 2025” Австралийн Мельбурн хотод үргэлжилж байна. Шилдэг 16 баг уригдан тоглож буй тус тэмцээнд Ази тивээс чансааны оноогоороо Монголын “The MongolZ” баг багтсан. Манай залуус “А” хэсэгт АНУ-ын “Complexity” багийг 2:1 гэсэн харьцаатай хожиж, гараагаа амжилттай эхлүүлсэн юм. Дараагийн тоглолтод Европын “FaZe Clan” багийг 2:0-оор ялж, плей-офф буюу шилдэг зургаан багийн нэгээр шалгарсан. “The MongolZ” өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 25-ны 18:00 цагаас Данийн “Mouz” багтай тоглохоор оноолт таарчээ. Энэ тоглолтод манай залуус ялалт байгуулж чадвал шөвгийн…
Монголын загварын салбарт би бол тэргүүлэгчдийн нэг нь шүү гэдгээ баталж чадсан бүсгүй бол Азийн хатан хаан, мисс Г.Оюунгэрэл. Монголын төрд олон жил зүтгэсэн Х.Бадамсүрэнгийн хүүтэй дэр нэгтгэж хүү, охины ээж болсон тэрбээр гурав дахь хүүхдээ тээж байгаа гэнэ шүү. Уламжлал ёсоороо холливуд маягаар жирэмсэлж, царай алдахгүй улам гялалзаж байгаа харагдана лээ. Хөл хүнд бүсгүйн хайр татам зургуудаас харцгаая.
Anuxai’s fitness show нэвтрүүлгийн 2 дахь улирлын дугаарт дуучин, МУСТА Г.Эрдэнэтунгалаг оролцож байгаа. Тэрбээр “Хангалттай хайрлаж чадаагүй намайг #уучлаарай. 28.33 насандаа гэнэт гэнэт ганц удаад л энхрийлж хайрласан их сэтгэл,их хөдөлмөр шигээ ирээдүйн 90 настай Эрдэнэтунгалагийг бүтээх #эхлэл тавьсандаа баяртай байна. Чамдаа амлая.ахиж энэ хорвоогийн хог новш, хор болох ямар ч хоолонцор,юуг ч өгч хорлохгүй ээ . Уучлалт гуйх ёстой бол та өөрөөсөө л гуй Хамтдаа #өөрийгөө #хайрлая.Fitness Model Anuxai муурч унатал минь зовоогоод альчадах уу? Anuxai’s Fitness Show” гэжээ. хэмээн нийтэлжээ.
Кино урлагт нэгэн шинэ “Халуун бороо” хэмээх уран сайхны киноны нээлтээ хийж үзэгч та бүхний хүртээл болж эхэллээ. Уг уран бүтээл бол “Ээжийн дайсан”, “Шарталт”, “Микроны босс”, “Приусын босс”, “Боссын босс”, “Ээжийн дайсан-2”, “Гангстерууд”, “Баян боол” гэх зэрэг инээдмийн адал явдалт уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн “Милл” кино компани ээлжит бүтээл юм. Бидний мэддэг энгийн зүйлүүдийн үнэ цэнийг илүү их мэдрүүлэх уг кино Монголын гал сөнөөгчдийн эр зориг, хүнлэг сэтгэлийн бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ. Эгэл баатруудын тухай уг киног та бүх кино театруудаас үзэх боломжтой. Кино зохиолыг Д.Мөнхбат бичиж, киног найруулсан бөгөөд гол дүрүүдэд Г.Эрхэмбаяр, Ч.Болд, Х.Цасчихэр, дуучин АМ-С буюу…
Монгол Улсын төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангалын хөгжим, Эгшиглэнт яруу найрагч Н.Очирбатын шүлгээр бүтсэн “Хайрын хишиг” уран бүтээлийг монголын ард түмэн хэдийн мэднэ ээ. Уг уран бүтээлийг хамгийн анх Монголын “Зууны манлай” эстрадын Дуучин Х.Төмөр амилуулж байжээ. Дуучин Х.Төмөр “Хайрын хишиг” https://www.youtube.com/watch?v=DcGXo-15nKo Үүний дараа МУГЖ дуучин Ч.Бат-Эрдэнэ дуулсан байдаг. Тэрээр энэ дууны клипийг одоо ч үзэхэд уйдамгүй хэлбэрээр хийсэн байдаг. Дуучин Ч.Бат-Эрдэнэ “Хайрын хишиг” https://youtu.be/Mos2SISpsh4?si=d29jc2Th0bdoDAZn Дуу болгон өөрийн хувь заяатай байдаг гэдэг. “Хайрын хишиг” дууг 60 жилийн дараа Эгшиглэнт яруу найрагч Н.Очирбатын ач хүү Х.Жигүүр дуулжээ. Тэрээр өвөөгийнхөө шүлгээр бүтсэн уран бүтээлүүдийг өв залгамжлан түмэн олондоо хүргэж яваа билээ.…
Тэнгисийн эрэг дээрх 24/7 шоуны оролцогч Тами буюу Баттамир хайраа олжээ. Түүний хайртаар энэ удаад Монгол бүсгүй тодорсон байх юм. Тодруулбал, “The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар улирлын оролцогч Б.Халиун тодров. Тэд хамтдаа Бээжингээр аялж явна. Хайрандаа шатаж, аз жаргалдаа умбан шумбан яваа тэдний аяллын зургуудаас хүргэж байна.
2025 оны 04-р сарын 20-ны 20 цагаас 2025 оны 04-р сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш…
Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээж чадсан эмэгтэй бол Э.Чулуунчимэг юм. Тэрээр найзуудынхаа хамт аялж яваа бөгөөд сайхан биеэ гайхуулжээ. Тэр бүр цахим хуудаснаа задгай хувцастай зургаа нийтлээд байдаггүй түүний зургаас сонирхъё.
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх /2025.04.18/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Байнгын хорооноос тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тиймээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 64 гишүүн дэмжиж, хуулийн төсөл батлагдав. Түүний дараа Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хорооноос тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу…
