Зохиогч: Эрхэм админ

Авьяаслаг, царайлаг дээрээс нь чадварлаг гэх тодотголтой жүжигчин Н.Мөнхсоёл хоёр хүүгээ дүүтэй болгохоор зэхэж буй. Түүний хувийн амьдралын тухайд, оюутан байхдаа хүүгийнхээ аавтай анхны амьдралаа эхлүүлсэн ч удалгүй хоёр тийш болсон.  Харин тэрээр өдгөө Хайдав гэх загвар өмсөгч залуутай гуравдахь амьдралаа эхлүүлсэн. Түүний  Холливуд жирэмслэлтийн зургаас сонирхье.

Read More

ЕВРОПЫН ОХИДЫН ОЛИМПИАДААС МОНГОЛЫН СУРАГЧИД 3 ХҮРЭЛ, 1 ТУСГАЙ БАЙРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ Европын Охидын XIV олимпиад дүнгээ гаргалаа. Манай баг  3 хүрэл медаль, 1 тусгай шагнал авч, нийт 56 улсаас 33 дугаар байр эзэллээ. Наранбаатарын Болор Хүрэл медаль /Эрдмийн хишиг сургууль/ Анхбаярын Мишээл Хүрэл медаль /Орчлон сургууль/ Алтангэрэлийн Ану Хүрэл медаль /Нийслэлийн ЕБ-ын 11-р сургууль/ Бандийн Оюунбилиг Тусгай байр /Хархорин ЕБ-ын Гүнзгий сургууль/ Багийнхандаа болон тэдний багш нар, эцэг эх, асран хамгаалагчдад баяр хүргэе! Багийн ахлагч Т.Хулан, дэд ахлагч С.Цогзолмаа нартаа баяр хүргэе! Монголын Математикийн Олимпиадын Хороо

Read More

Монгол Улсын Их Хурлын даргын санаачилгаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран “Бонд Форум-2025” арга хэмжээг өнөөдөр /2025.04.17/ зохион байгууллаа. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан уг арга хэмжээг нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, эдийн засгийн тэлэлт, шударга өрсөлдөөн, санхүүгийн зах зээлийг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал нь энэ удаагийн парламентын анхаарлын төвд байгааг онцлон тэмдэглэв. Сүүлийн жилүүдэд Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс санхүүгийн олон тулгуурт зах зээлийг хөгжүүлэх хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгааг УИХ дарга дурдаад, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, идэвхийг дээшлүүлэх, оролцогчдын ойлголцол зөвшилцлийн үр дүнд…

Read More

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор зохион байгуулагдаж буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт өнөөдөр /2025.04.16/ Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хөтөлбөрийг нээж хэлсэн үгэндээ, Олон улсад жендэрийн эрх, тэгш байдлыг хангахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх үйл ажиллагаа эрчимжиж, эмэгтэй эзэнтэй аж ахуйн нэгж, эмэгтэйчүүдийн жижиг бизнес эрхлэлттэй холбоотой нэр томьёо бизнесийн практик, эрх зүйн орчинд бий болж буйг онцлон тэмдэглэв. Монгол Улсын хувьд 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталж хэрэгжүүлэн, салбар бүрд жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарал хандуулсаар ирсэн гэлээ. Санхүү, эдийн засгийн их сургуулийн…

Read More

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор зохион байгуулагдаж буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт өнөөдөр /2025.04.16/ Төрийн ордонд боллоо. Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-ийн судалгаагаар Монгол Улс дахь эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийн зөрүү нийт 1.2 тэрбум ам.долларт хүрч, энэ нь жендэрийн тэгш бус байдлыг улам нэмэгдүүлж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Монгол Улсад бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ердөө 17 хувь нь банкны зээлтэй байгаа нь санхүүжилтийн хэрэгцээ шаардлага өндөр байгааг харуулдаг ч эмэгтэй удирдлагатай ЖДҮ эрхлэгчдийн дундаж зээлийн хэмжээ ердөө 66.4 сая төгрөг байгаа нь эрэгтэйчүүдийн дундаж зээлийн хэмжээнээс 45.6 хувиар бага, жилийн зээлийн хүү нь…

Read More

Хонгконг улсад тэргэнцэртэй сэлэмний олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 11-13-нд болоход Аргентин, Макао, Монгол, Тайвани, Хонгконг, Энэтхэг, Япон улсын сэлэмчид оролцлоо. Харин манай улсаас зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд хоёр тамирчин тулалдсан бөгөөд хүнд сэлэмний В ангилалд Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртэж, А ангилалд Б.Жигмэддорж шөвгийн наймд шалгарчээ. Б.Даваасүрэн нь улсын дөрвөн удаагийн аварга бөгөөд олон улсын тэмцээнээс медаль хүртсэн анхны Монгол эрэгтэй сэлэмчин болж байна.

Read More

Жүжигчин Г.Золзаяа анхны нөхрөөсөө салж олон залуутай нэр холбогдож байсан билээ. Харин нэг насны ханиараа өөрөөсөө олон насаар дүү реппэр Рүүкиг сонгож хоёр хүүгийн ээж, аав болсон. Гэвч хамтын амьдрал нь дардан байсангүй. Оны өмнө Rookie согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж байсан. Мөн тэрээр согтуу байх үедээ гэргийгээ хэл амаар доромжлон цахим хуудаснаа лайв хийсэн нь олны бухимдлыг төрүүлсэн юм. Үүнээс өмнө тэрбэээр жүжигчин бүсгүйг найзтайгаа хардаж байсан түүхтэй. Залуу насын гал дөлөөр бадарч яваа нөхрөө Г.Золзаяа уучлаагүй бөгөөд хамтын амьдрал зохиосон гэрээсээ явжээ. Шинэ байр хайж байгаа талаараа цахим…

Read More

Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын Байнгын уулзалтын механизмын VI уулзалт  өнөөдөр /2025.04.14/  Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болов. Уулзалтыг Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Х.Булгантуяа, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дэд дарга Луосан Жянцүнь нар удирдан явууллаа. Хоёр улсын парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын  VI уулзалтаар хоёр орны харилцаа тэр дундаа парламент, Байнгын хороодын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан туршлага солилцох, мөн худалдаа, эдийн засаг, ногоон хөгжил гэсэн дөрвөн чиглэлээр цаашдын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Уулзалтад Монголын талаас Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга,…

Read More

“Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын жолооч Ч.Энхчимэг өөрийн хариуцсан чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа зорчигчийн мартсан тортой эд зүйлсийг олж, хадгалан хамгаалж, эзэнтэй нь шуурхай холбогдон гэрт нь хүргэж өгчээ. Торон доторх ээмэг, бөгж, элдэв үнэт эдлэлтэй 10 гаруй сая төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг эзэнд нь бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн байна.

Read More

Монгол Улсын тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Бэлтгэл ажлын албаны дарга Наваан-Юндэнгийн Чимгүүндарь Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Францын үндэсний гавьяаны Хүлэгт баатар одон хүртжээ. Гадаад Харилцааны Сайд Б.Батцэцэг энэ тухай: “Энэ шагнал нь олон улсын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж, хариуцлагатай, тууштай, үр дүнтэй ажилласан байдлыг олон улсын хэмжээнд үнэлсэн эрхэм хүндэтгэлийн илэрхийлэл гэж үзэж байна. Эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөж, Монгол–Францын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан энэхүү түүхэн амжилтад гүн талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.” гэсэн байна.

Read More