Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хоёр дахь хүү Э.Эрдэнэ аавынхаа адил улс төрд хүч үзэхээр шийдсэн. Ардчилсан намын 35 жилийн ойд зориулсан Намын Их хурлын үеэр манай дуран түүнийг онцлон буулгалаа. Өдгөө 37 настай тэрээр аавтайгаа тун төстэй төрхтэй. Тэрээр Ц.Элбэгдоржийн 2 дахь хүү бөгөөд АНУ-ын “Drexel University”-д биологийн чиглэлээр суралцаж төгссөн юм. Аавтайгаа усны дусал мэт адилхан энэ хүү докторын зэрэг амжилттай хамгаалсан нэгэн.
Зохиогч: Эрхэм админ
НӨАТ-ын буцаан олголтыг улиралд тутамд олгодог. Үүний дагуу энэ сард нэгдүгээр улирлын буцаан олголт иргэдийн дансанд орох юм. Тиймээс 2025 оны нэгдүгээр улирлын төлбөрийн баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэх шаардлагатай. НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын ерөнхий газраас санууллаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог билээ.
Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 150 дугаар Ассамблей Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо “Нийгмийн хөгжлийн төлөөх парламентын үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд үргэлжилж байна. Дэлхийн 140 орны 1700 гаруй төлөөлөгчид чуулж буй Ассамблейн үеэр ОУПХ-ны дэргэдэх Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит чуулга уулзалт болж, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцлоо. Энэ удаагийн хуралдаанаар парламентад шинэ гишүүдийг хүлээн авах, боловсон хүчний сургалт, хөгжил, парламентын үйл ажиллагааны хүртээмж, ил тод байдал зэрэг дэд сэдвүүдийн хүрээнд оролцогчид өөрийн орны холбогдох хууль тогтоомж, хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга…
УИХ-ын гишүүн асан, Ерөнхий сайдын зөвлөх П.Анужин өөрийн цахим хуудастаа: “Хэт хаалттай байхуйд худал байндаа тусаж, хорвоог хэд ороож, үнэн харин надтай л үлдчихдэг юм байна. Маргааш отгон хүүгийн минь мэндэлсэн өдөр тохиох тул ээж нь хүүдээ та нарын зайлшгүй мэдэж байх ёстой үнэнийг дэлгэж байна. Хүү минь чи ээждээ хорвоогийн нүцгэн үнэнийг таниулж, үнэн гэдгийг ярж харуулсан гавъяатай нандин хүү юм шүү! Үүний чинь төлөө ээж нь цэх явна! Чамайг хөлд ортол, хөл дээрээ бат зостол чинь Зүтгэнэ! Нэр төр гэдэг алдахаас хамгийн их айх ёстой ёстой зүйл. Тэр тусмаа эх хүний үнэн үрдээ шууд тусаж байдаг учир. Нэр…
Монголчуудын архины хэрэглээг хангахад жинтэй хувь нэмэр оруулж байгаа цөөхөн байгууллагын нэг нь CRM компани. Эзэн нь олноо П.Анужин гишүүний нөхөр гэдгээр танигдсан Э.Нандинзүрх гэх залуу. Гэвч Э.Нандинзүрх гэх энэ эр нэр шигээ нандигнаж явах ёстой амьдралуудаа дээд доод тархиа зөв удирдаж чадаагүйгээс болж алдсан гэдгийг ойр тойрныхон нь 20К хов болгон ярьдаг. Тодруулбал, царайлаг нуруулаг болохоор тэрбээр анхны амьдралаа арван жилийнхээ нэг ангийн охин, анхны хайрын эзэн Ононтойгоо эхлүүлж хоёр хүүхдийн аав ээж болон амьдарсан түүхтэй. Гэвч 20 орчим жилийн өмнө CRM компанийн ажилтан Жаргалсайханы Уянга гэх бүсгүйтэй араар ньтавьж явсаар байгаад салсан нь 10 гаруй жилийн өмнөх түүх…
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.03) нэгдсэн хуралдаан 10.00 цагт Улсын Их Хурлын гишүүдийн 55.9 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга нийтийн өргөдлийн талаар танилцуулав. Иргэн Рэгзэнгийн Шинэгэрэлээс нийтийн ашиг сонирхлыг хөндсөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан орлогод ногдох албан татварын хэмжээг нэг хувь болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдөл ирүүлснийг Улсын Их Хурлын нийтийн өргөдөл, гомдлын petition.parliament.mn цахим системд 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нийтэлсэн. Энэ өргөдөл 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын 18 насанд хүрсэн 100187 иргэний…
“Ээжийн дайсан”, “Шарталт”, “Микроны босс”, “Приусынбосс”, “Боссын босс”, “Ээжийн дайсан-2”, “Гангстерууд”, “Баян боол” гэх зэрэг инээдмийн адал явдалт урансайхны киног үзэгчдэд хүргэсэн “Милл” кинокомпани ээлжит уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэнболжээ. Энэ удаа Монголын гал сөнөөгчдийн эр зориг, хүнлэгсэтгэлийн бодит түүхээс сэдэвлэсэн “Халуун бороо”уран сайхны киног толилуулах гэж байна. “Халуун бороо” киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж, киног найруулсан бөгөөд гол дүрүүдэд Г.Эрхэмбаяр, Ч.Болд, Х.Цасчихэр, дуучин АМС буюу Г.Энх-Амар, Т.Оюунболд, О.Анхсүх, дүрүүдэд Гавьяат жүжигчинЁ.Цог, Б.Батмэнд, Н.Цэнд-Аюуш, Э.Ууганболор, Б.Хосбаяр нар тогложээ.
ХОНЬ Сарын эхээр од эрхсийн тохиолоор ямар ч төрлийн хамтын ажиллагаа амжилттай болно. Бусдын сонирхлыг татах, ирээдүйтэй санхүүгийн төлөвлөгөө гарч ирнэ. Гэхдээ амжилтад яарах хэрэггүй. Од эрхэс зөн билэг, далд мэдрэмжийг дэмжинэ. Танд дотоод ер бусын бодол санаа төрөх болно. Ямар нэгэн эргэлзээтэй нөхцөл байдалд орсон тохиолдолд зөн билгээ дагавал буруудахгүй. Санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан ажил хэрэгт эрх мэдлийн төлөөх тэмцэл үүсэх магадлалтай. Эвлэрэх оролдлого үр дүнгээ өгөх бөгөөд шаардлагатай үед буулт хийх нь ичгэвтэр зүйл гэж бодох хэрэггүй. Биеийн эрүүл мэнддээ анхаар. Харин сарын дундуур зарим хониныхон шаргуу зүтгэлтэй ажиллах хэдий ч бодитоор үнэлүүлэхгүй байгаа мэт санагдана. Эргэн тойрныхоо…
Мариинскийн театрын гоцлол дуучин, ховор драмын баритон Ганбаатарын Ариунбаатар ОХУ-ын Каста Дивагийн нэрэмжит дуурийн шагналын “Оны шилдэг дуучин” номинацийн эзнээр тодорлоо. Энэхүү шагналыг Мариинский театрт хэд хэдэн гол дүрийг бүтээсэн, мөн ОХУ- ын Большой театрт Вердигийн Риголетто дуурийн шинэ хувилбарын нээлтийн гол дүрийн тоглолтыг багтаасан бөгөөд “дотоод болон гадаадын уран бүтээлүүдэд бүтээсэн дүрийнх нь” төлөө шагналаа. Энэхүү шинэ хувилбарын тоглолтыг 4-р сарын 25-27-ны хооронд Санкт-Петербургт Большой театрын аялан тоглолтын хүрээнд Мариинскийн тайзнаа үзэх боломжтой. Каста Дива шагналыг 1996 онд дуурийн урлагийн 400 жилийн ойг тохиолдуулан байгуулжээ. Энэ нь жил бүр дуурийн урлагт гарсан гарамгай амжилтыг үнэлдэг бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд нэрт…
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг өнөөдөр (2025.03.31) өргөн мэдүүллээ. Хүний эрхийн Үндэсний Комиссоос тус илтгэлээ “Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа”, “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал”, “Хүний эрх ба цахим технологи”, “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөгийн байдал, анхаарах асуудал”, “Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал”, “Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт” гэсэн 6 бүлгийн хүрээнд боловсруулжээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид “Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа” бүлгийн хүрээнд 2024 оны…
