Зохиогч: Эрхэм админ

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.03) нэгдсэн хуралдаан 10.00 цагт Улсын Их Хурлын гишүүдийн 55.9 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга нийтийн өргөдлийн талаар танилцуулав. Иргэн Рэгзэнгийн Шинэгэрэлээс нийтийн ашиг сонирхлыг хөндсөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан орлогод ногдох албан татварын хэмжээг нэг хувь болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдөл ирүүлснийг Улсын Их Хурлын нийтийн өргөдөл, гомдлын petition.parliament.mn цахим системд 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нийтэлсэн. Энэ өргөдөл 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын 18 насанд хүрсэн 100187 иргэний…

Read More

“Ээжийн дайсан”, “Шарталт”, “Микроны босс”, “Приусынбосс”, “Боссын босс”, “Ээжийн дайсан-2”, “Гангстерууд”, “Баян боол” гэх зэрэг инээдмийн адал явдалт урансайхны киног үзэгчдэд хүргэсэн “Милл” кинокомпани ээлжит уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэнболжээ. Энэ удаа Монголын гал сөнөөгчдийн эр зориг, хүнлэгсэтгэлийн бодит түүхээс сэдэвлэсэн “Халуун бороо”уран сайхны киног толилуулах гэж байна. “Халуун бороо” киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж, киног найруулсан бөгөөд гол дүрүүдэд  Г.Эрхэмбаяр, Ч.Болд, Х.Цасчихэр, дуучин АМС буюу Г.Энх-Амар, Т.Оюунболд, О.Анхсүх, дүрүүдэд Гавьяат жүжигчинЁ.Цог, Б.Батмэнд, Н.Цэнд-Аюуш, Э.Ууганболор, Б.Хосбаяр нар тогложээ.

Read More

ХОНЬ Сарын эхээр од эрхсийн тохиолоор ямар ч төрлийн хамтын ажиллагаа амжилттай болно. Бусдын сонирхлыг татах, ирээдүйтэй санхүүгийн төлөвлөгөө гарч ирнэ. Гэхдээ амжилтад яарах хэрэггүй. Од эрхэс зөн билэг, далд мэдрэмжийг дэмжинэ. Танд дотоод ер бусын бодол санаа төрөх болно. Ямар нэгэн эргэлзээтэй нөхцөл байдалд орсон тохиолдолд зөн билгээ дагавал буруудахгүй. Санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан ажил хэрэгт эрх мэдлийн төлөөх тэмцэл үүсэх магадлалтай. Эвлэрэх оролдлого үр дүнгээ өгөх бөгөөд шаардлагатай үед буулт хийх нь ичгэвтэр зүйл гэж бодох хэрэггүй. Биеийн эрүүл мэнддээ анхаар. Харин сарын дундуур зарим хониныхон шаргуу зүтгэлтэй ажиллах хэдий ч бодитоор үнэлүүлэхгүй байгаа мэт санагдана. Эргэн тойрныхоо…

Read More

Мариинскийн театрын гоцлол дуучин, ховор драмын баритон Ганбаатарын Ариунбаатар ОХУ-ын Каста Дивагийн нэрэмжит дуурийн шагналын “Оны шилдэг дуучин” номинацийн эзнээр тодорлоо. Энэхүү шагналыг Мариинский театрт хэд хэдэн гол дүрийг бүтээсэн, мөн ОХУ- ын Большой театрт Вердигийн Риголетто дуурийн шинэ хувилбарын нээлтийн гол дүрийн тоглолтыг багтаасан бөгөөд “дотоод болон гадаадын уран бүтээлүүдэд бүтээсэн дүрийнх нь” төлөө шагналаа. Энэхүү шинэ хувилбарын тоглолтыг 4-р сарын 25-27-ны хооронд Санкт-Петербургт Большой театрын аялан тоглолтын хүрээнд Мариинскийн тайзнаа үзэх боломжтой. Каста Дива шагналыг 1996 онд дуурийн урлагийн 400 жилийн ойг тохиолдуулан байгуулжээ. Энэ нь жил бүр дуурийн урлагт гарсан гарамгай амжилтыг үнэлдэг бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд нэрт…

Read More

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг өнөөдөр (2025.03.31) өргөн мэдүүллээ. Хүний эрхийн Үндэсний Комиссоос тус илтгэлээ “Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа”, “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал”, “Хүний эрх ба цахим технологи”, “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөгийн байдал, анхаарах асуудал”, “Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал”, “Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт” гэсэн 6 бүлгийн хүрээнд боловсруулжээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид “Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа” бүлгийн хүрээнд 2024 оны…

Read More

Драмын театрынхнаас дуу хуурын ертөнцөд амжилттай яваа залуу бол дуучин Jason буюу Б.Баяржавхлан. Тэгвэл тэрбээр гэр бүл зохиож, ам бүл нэмэх гэж буй баярт мэдээгээ цахимдаа нийтэлжээ. Түүний хайрыг татаж амьдрал зохиох сонголт хийхэд хүргэж буй бүсгүй бол Энхжаргал хэмээх энэ үзэсгэлэнт бүсгүй.Гэр бүлд нь аз жаргал хүсье.

Read More

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.03.28/ үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр,  эх дэлхийнхээ насыг уртасгах нь хүн төрөлхтний тулгамдсан асуудал болж, олон улс өнөөдрийг хүртэл нэгдмэл байр сууринд очиж, нэгдсэн үр дүнтэй шийдэлд хүрч чадахгүй байна. Монгол Улсын хувьд уул уурхай түшиглэсэн эдийн засгийн төрөлжилт, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг байсаар байна. Дэлхийн цаг уурын өөрчлөлт нь алс хол сонсогддог байсан боловч сүүлийн жилүүдэд болж буй өвлийн улирлын хүйтний уламжлалт ойлголт эвдэгдэж, нүүдлийн ахуйд тулгуурласан малчдын амьдралд томоохон нөлөөлөл үзүүлж…

Read More

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал өнөөдөр (2025.03.26) өргөн мэдүүллээ. Сайд Н.Учрал, Монгол Улсын нутаг дэвсгэрт цахим болон цахим бус хэлбэрээр хууль бусаар мөрийтэй болон бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах замаар мөнгө угаах, бусдыг залилах, татвар төлөхөөс зайлсхийх эдийн засгийн гэмт хэрэг олон гарах болсныг дурдав. Сүүлийн 3 жилийн хугацаанд давхардсан тоогоор хууль бус мөрийтэй тоглоомын 350-450 орчим сайт үйл ажиллагаа идэвхтэй явуулж ирсэн бөгөөд цахим болон бооцоот мөрийтэй тоглоом…

Read More

Жүжигчин Ц.Ганзориг Хошин урлагийн Маск продакшнаасаа гарч буйгаа зарлаж буй бололтой. Тэрээр “Сайн ажилтныг алдах амархан.Тэд хаана ч амьдарна.Муу ажилтныг явуулах хэцүү.Тэд долигонож,долоож өрөвдүүлсээр үлдэнэ.Өглөөний мэндээ” гэжээ. Мөн баяртай “Маск” гэжээ. Түүнийг өөрөө бие дааж продакшнтай болох гэж байгаа гэх мэдээлэл байна.

Read More

Анхны гэрлэлт нь бүтэлгүйтэн хүүтэйгээ үлдсэн дуучин Ч.Цэлмүүн Японд нийгмийн эрүүл ахуй, хоол хүнс чиглэлээр доктор хамгаалсан. Японд ажиллаж суралцаж байсан тэрээр С.Ангараг гэдэг багийн найзтайгаа  дахин амьдрал зохиож, хөөрхөн охинтой болсон. Тэгвэл хөөрхөн дуучин маань бие давхар болж, удахгүй бүл нэмэх нь. Аз жаргал, эрүүл энхийг хүсье.

Read More