Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Британийн технологийн компаниудад ажиллаж буй Монгол залуусын төлөөлөлтэй 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр уулзаж, санал солилцлоо. Уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудад ажиллаж буй залуусын туршлага, мэдлэг улс орны хөгжлийг түүчээлэхэд чухал ач холбогдолтойг онцолж, амжилт хүсэв. Монгол залуус өөрсдийн ажлын туршлагаасаа хуваалцаж, олон улсад өрсөлдөхүйц технологийн системийг бүрдүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо, төрийн дэмжлэгийн зохицуулалтын талаар саналаа хуваалцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Зохиогч: Эрхэм админ
МАН-ын газрын дарга болон тус намын гишүүд хоорондоо маргалдаж, гудамжинд зодолдсон хэрэг гарчээ. Уг зодооны улмаас хоёр хүн гэмтэж, өдгөө эмнэлгийн тусламж үйлчилгээ авахын зэрэгцээ хэргийг цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа ажээ. Тодруулбал, МАН-ын Цахим хөгжил, инновацын газрын дарга Н.Жавхлан Солонгос улсын элчин сайдын гадна талбайд намынхаа нэр бүхий хүмүүстэй маргалдан улмаар зодолдсон хэрэг 2025.03.11-ны өдрийн орой болсон байна. Түүнд зодуулсан хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэх мэдээлэл байна. Бид энэ хэргийн талаар Н.Жавхлангаас тодруулахад хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Нууцын баталгаанд гарын үсэг зурсан болохоор ярих боломжгүй байна. Харин энэ хэргийн талаар мэдээлэх юм бол хуулийн байгууллагад хандах болно гэсэн…
Амтлаг киви жимсээр хамтлагаа нэрлэн, 2000-аад оны эхээр Монголын урлагийн талбарт шинэ өнгө нэмж, шуугиан тарьж байсан хамтлаг бол “Киви” билээ. Уран бүтээлээрээ нийтэд гарч ирээд өөрсдийн өвөрмөц төрх, шинэлэг байдлаараа цахиур хагалж чадсан охидын гайхалтай хамтлаг яах аргагүй мөн Хамтлагийнхаа нүүр царай болж, стиль имижээрээ өнөөдрийг хүртэл тодорч яваа эмэгтэй бол Ц.Намуун. Олон нийт түүнийг МУСГЗ, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Д.Ухнаагийн зээ охин гэдгээр нь мэднэ.Их хотын сайхан бүсгүйчүүдийн нэг тэрээр дөч шүргэж яваа гэхэд өөрийнхөө гоо сайхан,гоолиг биеэ хадгалж 18-т шиг гялалзаж явна.
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрсөн хоёрдугаар сард төлөвлөгөөт гурав, төлөвлөгөөт бус 22 удаагийн хяналт шалгалтад 81 аж ахуйн нэгж, байгууллага, 1786 гадаадын иргэнийг хамруулжээ. Зөрчилд холбогдсон нийт 396 гадаадын иргэн, 128 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 10 улсын 22 иргэнийг албадан гаргасан байна. Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 108 иргэнийг хилээр оруулалгүй буцаажээ. Зөрчилд холбогдсон иргэдийн дийлэнх хувийг Хятад, Вьетнам, Филиппин, Орос улсын иргэд эзэлж байна. Тухайлбал, БНХАУ-ын 195, БНСВУ-ын…
О.Сэргэлэн: П.Батчулуун эмчийг буруутгаснаас хойш нэг ч амьгүй донор гараагүй. Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зогсоод байна Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах үндэсний багаас тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Хүний Гавъяат эмч, АУ-ны доктор, профессор, багийн ахлагч О.Сэргэлэн: УНТЭ-ийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 306 хүн элэг шилжүүлэн суулгасан. Үүнээс 17 нь тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгасан буюу нийт мэс заслын тавхан хувийг тархины үхэлтэй донороос хийсэн. ДЭМБ-аас амьгүй донороос элэг шилжүүлэн суулгавал нэг ч хүний эд эрхтэнийг хөндөхгүй байх давуу талтай гэж үздэг.…
Энэ сарын НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорлоо. Бүртгүүлсэн баримтын тооноос шалтгаалаад авах мөнгөн дүн өөр өөр байх юм. Цахим системд нийт 43,361,764 баримт бүртгэгдсэн байна. 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг /:43,378 4 орон таарсан /40,000-100,000/: 4,387 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 384 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 40 7 орон таарсан /500,000- 10 сая/: 2 8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.
Фото: Хаврын чуулганы нээлтээс
Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Их Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчлахаар өнөөдөр /2025.03.18/ тус улсыг зорилоо. Албан айлчлал 2025 оны 03 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд айлчлалын багийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Британийн Элчин сайдын яамны Дэд тэргүүн Энди Баттсон нар үдлээ. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс нь манай улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш бөгөөд Монголын талаас парламентын даргын түвшинд анх удаа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал болж байгаагаараа онцлог болж байна. Тус айлчлал нь Монгол Улс,…
Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон. Тодруулбал, хэргийг энэ сарын 13-нд нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж эхэлсэн юм. Тэгвэл өнөөдөр шүүхээс дээрх хэргийг ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ гэж үзэн, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Эргэн сануулахад, хэргийг 2023 оны дөрөвдүгээр сарын 6-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан байдаг. Гэвч Нийслэлийн Прокурорын газрын прокурор уг шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж…
“Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Т.Батцэцэг бэлтгэлийнхээ үеэр эгэмнийхээ ясыг хугалж, шоугаа өндөрлүүллээ. Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Тодруулбал, ““Ододтой бүжиглэе” шоугаа харамсалтай нь 2-р бүжигнээсээ өндөрлүүлэхээр боллоо. Намайг дэмжиж байсан сайхан үгсээр урам өгч байсан та бүхэндээ талархлаа илэрхийлье. Олон хүмүүс надад санаа зовж хүнд бэртсэн үү? Гайгүй юу? Дэмжиж байгаа шүү! Дахин тайзнаа бүжиглэхийг нь тэсэн ядан хүлээж байгаа шүү гэх мэт олон асуулт болон дэмжсэн мессеж ирж байгаа тул та бүхэндээ шоугаа орхих болсон тайлбараа өгөх нь зүйтэй гэж бодлоо. Тэмцээнийхээ 2 дахь удаагийн бүжгийн бэлтгэлийнхээ үеэр өндөр өргөдөг хэсэг ( trick / dance…
