Өнөөдөр Говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурах тул зам, даваа гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна. Иймд жолооч та бүхэн зам, даваа, гүвээнд үүссэн халтиргаа, гулгаанаас сэргийлж, хурдаа тохируулан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчино уу.
Зохиогч: Эрхэм админ
УИХ-ын гишүүн асан, Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан нар нь өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэх хэрэгт холбогдож, нэлээд олон жил хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж байгаа. Тэдэнд холбогдох хэргийг хамгийн сүүлд 2023 оны аравдугаар сарын 04-ний өдөр Улсын дээд шүүх хэлэлцэх эсэхийг хэлэлцээд тус хэргийг хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцэхээс татгалзсан байдаг. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж, дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг…
Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ зохион байгуулагддаг. Энэ жилийн тухайд Монголчуудын үндэсний Цагаан сарын баяр давхацсан тул Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг 2025 оны гуравдугаар сарын 7-13-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсонбилээ. Ийнхүү төрийн болон орон нутгийн 35 музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Монгол Улсын Засгийн газраас “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсантай холбогдуулан “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд олон нийтийн оролцоог хангасан тусгай үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр, лекц, уулзалт хэлэлцүүлэг зэрэг нийгэмд чиглэсэн олон төрлийн арга хэмжээ болно. Мөн энэ жил оюутан залуучуудын оролцоог түлхүү хангахыг зорьж…
Дуучин Б.Баярцэцэг Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулж энэ сарын 7,8-нд “Diva” хэмээхамьд хөгжим, оркестртой тоглолтоо хийнэ. Тэрбээр өчигдөр тоглолтын талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал хийв. Хэвлэлийн хурлын үеэр “Diva” амьд хөгжмийн бие даасан тоглолтод минь хөгжмийн зохиолч Д.Өлзий-Орших “Би хайрыг мэднэ” шинэ дуугаа анх удаа дуулна. Мөн би өөрийн найман цомгоосоо дуугаа сорчилж дуулна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр тоглолтоо хийж байгаа учир эмэгтэйчүүддээ олон бэлэг бэлдсэн. Тэднээс товч дурдвал, “COCCINELLE” брэндийн хоёр цүнхийг онцгой хоёр зочинд бэлэглэнэ. Мөн тоглолтод ирсэн зочид маань шинээр гаргаж буй пянзыг 50 хувь хямдруулан авах боломжтой. Үзэгчдэд зориулж зураг авхуулах ханаа амьд…
Монгол, Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “In da house 3: in Korea” МУСК-ны хэвлэлийн бага хурал боллоо. БНСУ-ын А зэрэглэлийн жүжигчид, уран бүтээлчидтэй хамтран зохион бүтээсэн “In da house-3: Korea” кинонд өмнөх хоёр ангид тоглосон жүжигчин Н.Баясаа, С.Батзориг, Г.Лхагвацэрэн, У.Цогтбаяр, Р.Сүхболд нарын уран бүтээлчдээс гадна Солонгосын А зэрэглэлийн жүжигчид Ги Жү Бун, Юн Жэ Мүн нарын алдартай уран бүтээлчид дүр бүтээжээ.“In Da House3” УСК-нд тоглосон БНСУ-ын жүжигчид Монголд хүрэлцэн ирж, хэвлэлийн бага хурал хийлээ.
Монголын сэтгүүлзүй үүсч хөгжсөний 112 жилийн ойн баяр тохиож байна. 112 жилийн өмнө буюу 1913 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Шинэ толь” хэмээх бичиг сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Монгол Улсад хэвлэл мэдээллийн салбар үүсэж хөгжих үндэс тавигдсан түүхтэй. 1993 онд МСНЭ-ийн Их хурлаас 03 дугаар сарын 06-ны өдрийг Үндэсний сэтгүүл зүйн өдөр болгон тэмдэглэж тогтсон юм. Нийт хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчиддээ баярын мэнд хүргэе!
“Аминч” УСК-гоо нээж буй “Хувьсал” продакшны үүсгэн байгуулагч МУГЖ У.Уранчимэгт баяр хүргэхээр хоёр А.Ганчимэг, Д.Ганцэцэг нар иржээ. Тэдний хувьд УДЭТ-т багагүй хугацаанд нэг дор ажиллаж хуурай эгч дүүс болсон. Улмаар 2019 онд уран бүтээлийн асуудал дээр үл ойлголцол гарч, “Тэнгэрээс буусан од” кинонд У.Уранчимэг жүжигчин О.Дөлгөөнийг гол дүрд сонгосон. Иймхүү тэдний дотно нөхөрлөл цэг тавигдсан гэж фенүүд нь үзэж байв. Тэгвэл тэд эвлэрч,шинэхэн киногоо өлгийдөж буй том эгчдээ баяр хүргэхээр нээлтийн үйл ажиллагаа дээр нь иржээ.
“Хувьсал” продакшны хамт олон өнөөдөр /2025.03.05/ “АМИНЧ” уран сайхны киногоо нээлээ. “Хувьсал” продакшны захирал, гавьяат жүжигчин У.Уранчимэг залуу уран бүтээлчдийнхээ хөдөлмөрийг үнэлж, “байр бэлэглэдэг” босго тогтоогоод байна.. У.Уранчимэг гавьяат кино нээлт бүр дээрээ баг хамт олныхоо авьяас, хөдөлмөрийг үнэлдэг бөгөөд энэ удаад “Аминч” киноныхоо нээлт дээр зохиолч, найруулагч, жүжигчин, “Хувьсал”-ын хясаанд нуугдсан “сувд” гэгддэг Г.Бямбасүрэнд Германы алдарт машин үйлдвэрлэгч “Volkswagen”-ны 2025 оны цоо шинэ загварын автомашиныг бэлэглэв.
Цагдаа, цэргийн байгууллагууд маргаашаас өндөржүүлсэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжиж байна Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллага өндөржүүлсэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана. Бөхийн барилдаан 15:00 цагт эхлэх тул өндөржүүлсэн бэлэн байдлын хамгаалалтад гарахыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
УДЭТ-аас нэг Ардын жүжигчин, хоёр гавьяат жүжигчин төрөхөөр болжээ. Тодруулбал, XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарийг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Ардын жүжигчин цолоор, М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нарыг гавьяат жүжигчин цолоор шагнахаар болсон байна.
