Зохиогч: Эрхэм админ

19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй А.А нь Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Баянмонгол хорооллын 4…-р байрны гараашинд байрлуулсан байсан иргэн Б.С-ийн эзэмшлийн “… УАТ” улсын дугаартай “Жийп Жирокий” загварын тээврийн хэрэгслийн дугуйг хутгаар зүссэн, мөн копут, урд буфер, урд крыло, багажны хаалга, зүүн хойд урд хаалга хэсгийг хутгаар зүсэж гэмтээж 7,080,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Хохирогч ийн мэдүүлжээ. “Би А гэх охинтой зургаан сар үерхээд 2024 оны 9-р сарын 18-ны өдөр салсан. 9-р сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо Баянмонгол хорооллын автомашины зогсоолд байсан миний…

Read More

Шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч А.О-г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг байнга үйлдэж ашиг олох зорилгоор бусадтай хамтран урьдчилан нэгдэж, тогтвортой, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлогыг түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч,…

Read More

Казах түмэндээ УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа Наурызын баярын мэндийг өргөн дэвшүүлье. Наран наашлах энх улирлын эхлэл болсон “Наурыз”-ын баяр нь улирах жилийн өгөөжөө хэлэлцэж, угтах жилийнхээ өнгийг тодотгож, хүний амьдралын нэгэн оны баяр жаргалаа хуваалцдаг Казах түмний эртний уламжлалтай сайхан баяр мөн. Казах иргэд маань Үндсэн хуулийн эрхээ эдлэн эх орныхоо бүхий л салбарын бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, иргэний үүргээ эх орончоор биелүүлж байдагт талархаж буйгаа баярын энэ өдөр та бүхэндээ илэрхийлье. Монголын Казах иргэдийн зонхилох олонх буюу 76.3 хувь нь амьдран суудаг Баян-Өлгий аймгийн хэмжээнд 2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих 16 төсөл, арга…

Read More

Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийннэг гол гишүүн Хадгаламжийн даатгалын корпорац гэхбайгууллага үйл ажиллагаа явуулаад 12 дахь жилийнхээнүүрийг үзэж байна. УИХ-аас 2013 оны нэгдүгээр сарын 10-нд баталж, тухайн өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Банкиндахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуууг корпорацыг байгуулсан юм. Улмаар татвар төлөгчдийн мөнгөнөөс буюу улсын төсвөөстодорхой хэмжээний эхлэлтийн, Монголбанкнаас хөрөнгөоруулснаар, мөн арилжааны банкуудаас албан журмааравсан хадгаламжийн даатгалын хураамжаас бүрдсэнХадгаламжийн даатгалын сангийн хөрөнгийг эл корпорацудирдан зарцуулах, төвлөрүүлэх ажил эрхэлж буй гэсэн үг. Энэ корпорацын дээд удирдлагыг Үндэсний хороохэрэгжүүлдэг. Харин гүйцэтгэх захирал нь корпорацын дүрэм болонҮндэсний хороотой байгуулсан гэрээнд заасан бүрэнэрхийнхээ хүрээнд Үндэсний хорооноос баталсантөлөвлөгөөний дагуу өдөр тутмын үйл…

Read More

Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайханыг шалгуулна хэмээн Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан мэдэгдсэн билээ. Тэрбээр “АМГТГ-ын дарга асан Д.Жаргалсайхан Ухаа худаг, Халзан бүргэдэй, Бороо гоулд зэрэг улсын төсвөөр хайгуул хийсэн бүх стратегийн ордыг авлига, албан тушаалын замаар компаниудад олгосон. Д.Жаргалсайхан өөрөө стратегийн гурван ордын далд эзний үүргийг гүйцэтгэж байна” хэмээсэн. Тэгвэл АТГ-ынхан АМГТГ-ын анхны даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайханд холбогдуулан хэрэг нээн шалгаж эхэлсэн бөгөөд өчигдөр түүний хамаарал бүхий “Цайртменерал” ХХК-ийн төв, орон нутгийн байранд нэгжлэг хийжээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь…

Read More

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Британийн Засгийн газрын “Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” инновацын төвийн үйл ажиллагаатай 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр танилцав. Уг инновацын төв нь сансрын техник, технологийг хөгжүүлэх, түүний хэрэглээг өргөжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба энэхүү нэр хүндтэй байгууллагад Монгол Улсын иргэн Б.Марал ахлах зөвлөхөөр ажилладаг. Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр нэрлэгдсэн тэрбээр хиймэл дагуулын өгөгдөл дээр судалгаа, шинжилгээ хийж байна. Б.Марал нь Оксфордын их сургуульд докторын зэрэг хамгаалж, “Keeley Scholar” хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртжээ. “Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” инновацын…

Read More

ЦЕГ: Цагдаагийн байгууллагаас “Pokerr” цахим мөрийтэй тоглоомыг иргэдэд сурталчлан стрийм буюу видео хийж, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг цахим орчинд хууль бусаар зохион байгуулсан үйлдлүүдийг илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна. Тухайлбал: Монгол Улсын иргэн М.Б, А.О, А.Б, Н.С, Д.С, Б.Б нар нь Фэйсбүүк цахим орчинд иргэдэд сурталчилгаа явуулан бүлэг зохион байгуулалтад орж, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эхүүсвэрээ болгосон хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Уг нэр бүхий этгээдүүд нь өөрсдийн болон хамаарал бүхий этгээдүүдийн арилжааны банкны дансыг ашиглан хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор гэмт…

Read More

Өнөө өглөө 08:00 цагийн орчимд Ч:28 чиглэлийн автобусны жолооч Д.Азжаргал Сэлхийн 3-р буудлын зүүн талд нэгэн айлын амбаараас утаа гарч буйг анзаарчээ. Тэр даруй тээврийн хэрэгслээ зогсоон, гүйж очиход хашааны хаалга цоожтой байсан бөгөөд нэгэн залуу гадаа зогсож, аль хэдийн галын дуудлага өгсөн байв. Автобусны жолооч нөхцөл байдлыг ойлгон, хөрш айлын хаалгыг нүдэн “Хүн байна уу” гэж асуухад дотроос хүнтэй гэж хариулжээ. Тэр даруй хашааг давж, байшингийн цонхыг хагалан орсноор 30 орчим насны нэгэн залууг сэрээж амжсан байна. Улмаар 9-10 орчим насны хүүг хамт орсон залуутайгаа нийлж өргөн гаргаж, галын аюулаас эсэн мэнд аварчээ

Read More

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Британийн технологийн компаниудад ажиллаж буй Монгол залуусын төлөөлөлтэй 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр  уулзаж, санал солилцлоо. Уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудад ажиллаж буй залуусын туршлага, мэдлэг улс орны хөгжлийг түүчээлэхэд чухал ач холбогдолтойг онцолж, амжилт хүсэв. Монгол залуус өөрсдийн ажлын туршлагаасаа хуваалцаж, олон улсад өрсөлдөхүйц технологийн системийг бүрдүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо, төрийн дэмжлэгийн зохицуулалтын талаар саналаа хуваалцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Read More

МАН-ын газрын дарга болон тус намын гишүүд хоорондоо маргалдаж, гудамжинд зодолдсон хэрэг гарчээ. Уг зодооны улмаас хоёр хүн гэмтэж, өдгөө эмнэлгийн тусламж үйлчилгээ авахын зэрэгцээ хэргийг цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа ажээ. Тодруулбал, МАН-ын Цахим хөгжил, инновацын газрын дарга Н.Жавхлан Солонгос улсын элчин сайдын гадна талбайд намынхаа нэр бүхий хүмүүстэй маргалдан улмаар зодолдсон хэрэг 2025.03.11-ны өдрийн орой болсон байна. Түүнд зодуулсан хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэх мэдээлэл байна. Бид энэ хэргийн талаар Н.Жавхлангаас тодруулахад хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Нууцын баталгаанд гарын үсэг зурсан болохоор ярих боломжгүй байна. Харин энэ хэргийн талаар мэдээлэх юм бол хуулийн байгууллагад хандах болно гэсэн…

Read More